» » АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨНӨӨС ХОДООДНЫ ДУРАНГ НЭГЭЭР НЭМЭГДҮҮЛЛЭЭ.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨНӨӨС ХОДООДНЫ ДУРАНГ НЭГЭЭР НЭМЭГДҮҮЛЛЭЭ.
Ходоодны дурантай 35-аас дээш насны эрт илрүүлгийн багцад өдөрт 12 хүн авах хүчин чадалтай байсан бол 24 хүртэлх үйлчлүүлэгч үзэх боломжтой болж байна.
Хархорин сумын төдийгүй хангайн бүсийн Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян Улаан зэрэг сумдын иргэдийг тус үзлэгт хамруулах нөхцөл боломжийг судалж шийдвэрлэсэн, хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч олон хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэж байгаа Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж танд талархал илэрхийлье.
Манай эмнэлэг өдөрт 24 хүртлэх хүнийг ходоодны дурангийн үзлэгт хамруулах хүчин чадалтай болсонтой холбоотой 47-оос дээш насны иргэдийг бүртгүүлсэн дарааллаар эрт илрүүлгийн үзлэгт хамруулж байна.
Иргэд та бүхэн цахим бүртгэлийн ажилтнаас өөрийн биеэр ирж эрүүл мэндийн даатгалаа шалгуулан зөвлөмж аван бүртгүүлнэ үү.
2023 оны 07 сарын 19-өөс бүртгэж эхлэнэ.
18-34 насны иргэдийг оочир дугааргүй эрт илрүүлэгийн үзлэгт хамруулж байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨНӨӨС ХОДООДНЫ ДУРАНГ НЭГЭЭР НЭМЭГДҮҮЛЛЭЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр