Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал боллоо. Тогтсон ёсоор Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн мэдээлэлтэй танилцав.
Харгалзах огноо: 2023-07-06 | Уншсан: 188
Сүүлийн 14 хоногийн хугацаанд тус төвийн 7032-1111 утсанд 13 асуудлаар 19 иргэн санал, гомдлоо ирүүлж, 1236 иргэн төрийн үйлчилгээг нэг цэгээс авчээ. Иргэдээс ирүүлсэн санал гомдлын 60 хувь нь Арвайхээр сумын ЗДТГ-ын эрхлэх асуудлын хүрээнд байсан бөгөөд дээрх 13 санал, гомдлын ес нь шийдвэрлэгдэж, дөрвөн асуудал шийдвэрлэх шатандаа байна.
Хурлаар аймгийн Засаг даргын зүгээс малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх, айл өрхийн гал алдах нөхцөл байдалд үнэлгээ хийж, сэрэмжлүүлэг өгч ажиллах, аймгаар дамжин өнгөрөх нийтийн тээвэр, аялал жуулчлалаар явж буй иргэдэд зориулсан зогсоолын цэгийн тохижилтыг сайжруулах, авто замын засвар үйлчилгээ, тэмдэг, тэмдэглэгээг баяр наадмаас өмнө хийж г
үйцэтгэх үүрэг, чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.
Харгалзах огноо: 2023-07-06 | Уншсан: 188