» » СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
Орхон гол усархаг бороо орсны улмаас усны түвшин цаашид #улам_нэмэгдэх төлөвтэй тул голын ойр орчимд байрлах ард, иргэд сонор сэрэмжтэй байхыг Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс -ээс ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.
Иймд:
✅Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах,
✅Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах,
✅Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх,
✅Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
✅Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх
✅Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
✅Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр