» » Аймгийн Онцгой байдлын комисс өглөө 08:00 цагт шуурхай хуралдаж, үүсэн нөхцөл байдлын цаг үеийн мэдээлэлтэй танилцан, зарим нэг асуудлыг шийдвэрлэлээ.
Аймгийн Онцгой байдлын комисс өглөө 08:00 цагт шуурхай хуралдаж, үүсэн нөхцөл байдлын цаг үеийн мэдээлэлтэй танилцан, зарим нэг асуудлыг шийдвэрлэлээ.
Булган аймгийн Гурванбулаг суманд гарсан цахилгаан эрчим хүчний гэмтлийг арилгахаар 148 алба хаагч, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж одоогоор 24 тулгуураас 15 тулгуурыг татан авч 3 тулгуурыг босгосон байна. Цаг уур тогтвортой байвал маргаашдаа багтаж цахилгаанаар хангахаар ажиллаж байгааг албаныхан хэллээ.
БОЭТ-д 232 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээнд 5, хүчил төрөгчийн өндөр хэрэгцээтэй зургаан өвчтөн байна. Түүнд шаардлагатай хүчил төрөгч өгөх бусад эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүйгээр хүргэхээр өөрийн нөөцөндөө тулгуурлан 100квт үүсгэгч суурин генератор, зөөврийн жижиг 5 моторыг ажиллуулснаар байгууллагынхаа цахилгаан эрчим хүчний 30 хувийг ханган ажиллаж байна. Моторын ачааллаас үүдэж цахилгаан өндөр хэрэглэдэг рентгэн зураг зэрэг эмнэлгийн нэн яаралтай биш үйлчилгээг түр зогсоожээ.
Иргэд усны хэрэглээг нэмэгдүүлж, нөөцлөх асуудал үүсч байгаа учир усны даралт унах, орон сууцанд 3 давхараас дээш ус очихгүй байх нөхцөл байдал бий болсон байна. Усны нөөцийн эх үүсвэр дээр нь насосын даралтыг нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа бөгөөд иргэд усны ачаалал үүсгэхгүй байхыг Онги ус сувгаас анхааруулж байна.
Дээрх хоёр салбарт дизель түлшний нөөц хангалтад дэмжлэг үзүүлж, цаашид моторын нөөц бүрдүүлэлт дээр анхаарч ажиллахыг аймгийн Засаг дарга үүрэг болгов.
Мөн цаг уурын давагдашгүй хүчин зүйлд сумдын аваарын дизель, гэрээт байгууллагуудын түлшний нөөц зэрэг асуудлын бэлэн байдалд үнэлгээг гаргаж ажиллахыг үүрэг өглөө.

Аймгийн Онцгой байдлын комисс өглөө 08:00 цагт шуурхай хуралдаж, үүсэн нөхцөл байдлын цаг үеийн мэдээлэлтэй танилцан, зарим нэг асуудлыг шийдвэрлэлээ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр