» » СЭРЭМЖЛҮҮЛЭГ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Сүүлийн саруудад иргэд фэйсбүүк хаягаар хуурамч зарын дагуу мөнгө шилжүүлж залилуулж хохирох гэмт хэрэг үйлдэгдэж байгаа тул цахимаар залилуулж хохирогч болохоос сэрэмжлүүлж байна.
Тухайлбал дараах аргаар хүнийг хууран мэхэлж төөрөгдөлд оруулан итгүүлж залилж байгаа тул цахим орчинд анхааралтай хандана уу. Үүнд:
- Хархорин сумын 8 дугаар багт оршин суух иргэн Д фэйсбүүкээр үл таних хүнтэй холбогдон мөнгө зээлэхээр тохирч ...... тоот дансуудад хүү төлөх зорилгоор 13 удаагийн шилжүүлгээр 31,0 сая төгрөг шилжүүлж залилуулсан.
-Хархорин сумын 2 дугаар багийн иргэн А нь хаан банкны ..... тоот дансанд 5 дугаар сарын 01-ний өдөр 10,0 сая төгрөгийг шилжүүлж, залилуулсан.
-Хархорин сумын 1 дүгээр багийн иргэн О нь “ulrich le genereux” гэх фэйсбүүк хаягаар үл таних хүнтэй холбогдож голомт банкны ........ тоот дансанд 4,4 сая төгрөг шилжүүлж залилуулсан.
-Хархорин сумын иргэн Д нь “гэрэлт ирээдүй капитал зээлийн төв” гэсэн фэйсбүүк хаягаас хэрэглээний зээл гаргана гэсэн зарын дагуу өөрийн эзэмшлийн хаан банкны данснаас Б гэх хүний данс руу 500,000 төгрөгийг шилжүүлж залилуулсан.
-Баян-өндөр сумын 3 дугаар багийн иргэн Т нь оройн 22:40 цагт өөрийн танилын фэйсбүүк хаягаар холбогдож мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 250,000 төгрөг шилжүүлж бусдад залилуулсан.
-Бат-Өлзий сумын иргэн Я нь “kimberly palacio” гэх фэйсбүүк хаягаар үл таних хүнтэй танилцаж, 2 дугаар сарын 15-ны өдөр каргогоор ачаа явуулсан хүлээж аваач гэж чат бичсэний дагуу ачааны хураамж гэж төрийн банкны ..... тоот данс руу 5,1 сая төгрөг шилжүүлж залилуулсан байна.
СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр