» » ААВЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.
ААВЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.
Хархорин сумын уугуул Доржийн Норжмоогийн гэгээн дурсгалд зориулж түүний үр хүүхдүүд нь Вангийн Овоо /Од сансар хорооны голд шар худгийн хажууд/ багт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг эхлүүлээд байна.
Доржийн Норжмоо нь 1959 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Их Эрээн гэдэг газар төрж, 1968 онд Хархорин сумын Шанхын бага сургууль, 1976 онд Хархорин сумын 8 жилийн сургууль, 1978 онд Хужирт сумын 10 жилийн сургуулийг төгсөж, 1979-1997 он хүртэл Хархорин сумын Дулааны цахилгаан станцад засварчнаар ажиллаж байжээ.
Аавынхаа гэгээн дурсгалд зориулж суварга биш нутгийнх нь хүүхэд багачуудад зориулсан хүүхдийн тоглоомын талбай байгуулан өгч буй үр хүүхдүүдэд нь сумынхаа нийт хүүхэд, багачуудын өмнөөс халуун Талархал илэрхийлье.
Хүүхдийн цагаан буян өнөд ивээх болтугай

ААВЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

 

ААВЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

 

ААВЫНХАА ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр