» » Ковид 19-ийн шинэ хувилбар нэмэгдэх төлөвтэй байгааг Шуурхай хуралдааны үеэр ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв мэдээллээ.
Ковид 19-ийн шинэ хувилбар нэмэгдэх төлөвтэй байгааг Шуурхай хуралдааны үеэр ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв мэдээллээ.
Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл өмнөх долоо хоногоос болон урд оны мөн үеэс буурсан үзүүлэлттэй байгаа ч Ковид 19-ийн шинэ хувилбар нэмэгдэх төлөвтэй байгааг Шуурхай хуралдааны үеэр ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв мэдээллээ.
Тавдугаар сар гарсаар омикроны шинэ хувилбарын 48 тохиолдол батлагдсанаас 80 хувь нь Арвайхээрт, 20 хувь нь Хархоринд бүртгэгдсэн байна. Одоогоор БОЭТ-ийн Халдвартын тасагт есөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Энэ халдвар нь Омикроны бусад хувилбаруудтай харьцуулахад хүнээс хүнд халдварлах байдал өндөр хэвээр, эмнэлзүйн хувьд хүндрэл харьцангуй бага боловч тохиолдол нэмэгдэхийн хэрээр ахмад настнууд хүндээр халдварлах эрсдэлтэй байгаа.
Тиймээс иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөөг сайтар хүргэж, халдвараас урьдчилан сэргийлж ажиллах үүргийг аймгийн Засаг даргаас холбогдох байгууллагуудад өглөө.

Ковид 19-ийн шинэ хувилбар нэмэгдэх төлөвтэй байгааг Шуурхай хуралдааны үеэр ЭМГ-ын дарга Д.Шивааннүрдэв мэдээллээ.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр