» » Н.Чимэддорж 2011-2023 оны бүтээлч ажлынхаа гүйцэтгэлийн тайланг тавилаа.
Н.Чимэддорж 2011-2023 оны бүтээлч ажлынхаа гүйцэтгэлийн тайланг тавилаа.
Дэлхийн өв – Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Хамгаалалтын захиргааны шилдэг ажилтан, манлай ахмад, магистр Н.Чимэддорж 2011-2023 оны бүтээлч ажлынхаа гүйцэтгэлийн тайланг тавилаа.
Тэрбээр дээрх байгууллагад 12 жил ажиллахдаа Орхоны хөндийн өв соёл, түүх дурсгалыг түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, сургалт, судалгаа явуулах чиглэлээр өөрийн мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулж ирсний зэрэгцээ англи, монгол хэлээр судалгаа, шинжилгээний олон арван бүтээл, ном, товхимлыг нийтлэн хэвлүүлж, дэлхийн улс орнуудын уншигчдын хүртээл болгосон Төрийн шилдэг түшээ юм.
Н.Чимэддорж гуай “Ахмад үе, залуу үеийн алтан хэлхээс дээр байгууллагын түүх оршин тогтноно. Ахмадуудын ажлын арга барил, туршлага, залуучуудын эрч хүч, шинэлэг, зоримог санаа хосолж байж ажил үр дүнтэй болно. Эгэл жирийн амьрал ч, хүн төрөлхтөний жам ёс ч тийм л байдаг” хэмээгээд өөрийн ажлын туршлага, үзэл санаагаа салбарын хамт олон, аймаг, сумын удирдлага, төлөөлөгчдөд танилцууллаа.
Тэрбээр 2005 онд гавъяаны амралтаа авсан, өдгөө 80 гаруй насыг хүрээд байгаа ч дэлхийд тамгалагдсан Орхоны хөндийн өв соёлоо сурталчлан таниулахын төлөө ажилласаар явна.

Н.Чимэддорж 2011-2023 оны бүтээлч ажлынхаа гүйцэтгэлийн тайланг тавилаа.

 

Н.Чимэддорж 2011-2023 оны бүтээлч ажлынхаа гүйцэтгэлийн тайланг тавилаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр