» » Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдлаа.
Хурлын үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон тус салбарт аймгаас хийх ажлын мэдээллийг өгсөн юм.
Хурлаар салбар зөвлөлийн 2022 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, 91,4 хувь хангагдсан гэж дүгнэв. Мөн 2023 онд 3 зорилтын хүрээнд 12 арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хуулийн мэдлэг сайжруулах болон асаргааны сургалтыг зохион байгуулах, нийгэмшүүлэх, дэд бүтцийн ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөөд байна.
Тус зөвлөлийн өнгөрөгч онд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээг товчлон дурдвал:
- Дуут гэрлэн дохиог 4 байршил, 14 цэгт байршуулсан,
- Төрийн байгууллагын нийт 600 гаруй албан хаагчдад хөгжлийн бэрхшээлийн талаарх сургалт мэдээлэл өгсөн,
- Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн үзлэгийн багц тоног төхөөрөмжийг суурилуулж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа зэрэг бодит үр дүнгээ үзүүлсэн ажлуудыг хэрэгжүүлжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдлаа.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдлаа.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр