» » Дөрөвдүгээр сар гарсаар нийт нутгаар эрс хүйтэрч, цасан болон хүчтэй шороон шуурга шуурч байна.
Дөрөвдүгээр сар гарсаар нийт нутгаар эрс хүйтэрч, цасан болон хүчтэй шороон шуурга шуурч байна.
Дөрөвдүгээр сар гарсаар нийт нутгаар эрс хүйтэрч, цасан болон хүчтэй шороон шуурга шуурч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд салхины хурд секундэд 18-20, зарим үед 24 м/с хүрч цасан шуурга шуурсан.
Энэ үеэр аймгийн Онцгой байдлын газарт багагүй дуудлага ирснийг Шуурхай хуралдааны үеэр мэдээллээ. Тухайлбал, хүчтэй салхины улмаас айлын гэр нурсан, хөдөө замд зорчиж яваад цасанд суусан, өнжмөл шар өвс шатааж байгаад гал алдсан зэрэг дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, иргэдийн амь нас, эрүүл мэндийг аварчээ.
Цаашид энэ сарын 6, 7, 8, 9-ний өдрүүдэд 12-14, зарим үед 16-18 м/с хүртэл хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОША-аас мэдээлсэн.
Иймд;
❗️ Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
❗️ Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
❗️ Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
❗️ Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.

Дөрөвдүгээр сар гарсаар нийт нутгаар эрс хүйтэрч, цасан болон хүчтэй шороон шуурга шуурч байна.

 

Дөрөвдүгээр сар гарсаар нийт нутгаар эрс хүйтэрч, цасан болон хүчтэй шороон шуурга шуурч байна.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр