-Төмс хүнсний ногоо
-Жимс жимсгэнэ
-Хүлэмжийн аж ахуй
-Зоорь засвар үйлчилгээ
-Эрчимжсэн аж ахуй(гахай, тахиа, бусад)
-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл(мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, гурил гурилан бүтээгдэхүүн)
- Тухайн суманд бүртгэлтэй, 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх, иргэний хувьд тухайн суманд 3-аас доошгүй жил оршин суусан, хувиараа хөдөлмөр эрхлэгч байх;
- Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
- Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
- Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх;
- Хоршоо нь Хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх, ЖДҮҮЭ нь Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6.1-д (хуульд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдийн бичгээр , эсхүл цахимаар гаргана) заасан байгууллагад бүртгүүлж, тодорхойлолт авсан аж ахуйн нэгж байх;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Зээлийн өргөдөл;
2. Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
3. Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
4. Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;
5. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, иргэний хувьд иргэний үнэмлэхний хуулбар;
6. Иргэн, хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчийн дэлгэрэнгүй лавлагаа;
7. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
8. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
9. Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан; /иргэний хувьд хамаарахгүй/
10. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт /иргэний хувьд хамаарахгүй/;
11. Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт /иргэний хувьд хамаарахгүй/;
12. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт;
13. Төлсөн татварын хэмжээ болон татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
14. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.
15. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хүсч буй мөнгөн дүнгийн 70%-ийн барьцаа хөрөнгөтэй байх)