Орон нутгийн хөгжлийн сангийн 8 сая төгрөгөөр Вангийн Овоо багийн Сансар хорооны хүүхдийн тоглоомын талбайг Ганболд ахлагчтай иргэдийн бүлгийнхэн тохижуулан ажлын хэсэг хүлээж авч багийн иргэд, хүүхэд, багачуудад хүлээлгэн өглөө. Тоглоомын талбайн ашиглалт, хамгаалалтад сэтгэл гаргаж хамгаалахыг Сансар хорооны иргэд, хүүхдүүдэд уриалж байна.