Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт онцгой анхаарал хандуулж, тусламж үйлчилгээний чадавхийг нэмэгдүүлсэнээр Өвөрхангай аймгийн томоохон сумдууд болох Хархорин, Хужирт, Бат-Өлзий болон бусад тойргийн сумдын иргэдэд чирэгдэлгүй тусламж үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлж байна. Чих хамар хоолойн иж бүрэн тоног төхөөрөмж 75 сая төгрөг, ЭХО аппарат 130 сая, Нян судлалын аппарат 120 сая, Пробокс автомашин 22 сая, Нэг хоёрдугаар хоолны тогоо 11 сая, Дэмжих төвийн цэвэр бохир, цонхны засварт 104 сая төгрөг шийдвэрлэсэн байна. Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийг чадавхижуулснаар БОЭТ-ийн ачааллыг бууруулах, тойргийн сумдын иргэд чирэгдэлгүй тусламж авах боломжийг хангаж буй танд ажлын амжилт хүсье.