ХАРХОРИН СУМЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН 100 ОРТОЙ ШИНЭ БАРИЛГА 2022-2023 ОНД 11,6 тэрбум ТӨГРӨГИЙН УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БАРИГДАХААР ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ.
Харгалзах огноо: 2021-11-15 | Уншсан: 384
Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн статус бүхий 6 эмнэлгийн нэг юм. Өөрийн сумын болон тойргийн сумдын хүн амд үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг.
Тус эмнэлэг ашиглалтанд орсноор тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж хүртээмж, чанар сайжирч, ялангуяа Өвөрхангай аймгийн Хангайн бүсийн сумдууд болон Архангай аймгийн Хотонт, Хашаат, Булган аймгийн Рашаант сумын хүн амын эрүүл мэнийн тусламж үйлчилгээнд онцгой ахиц гарна.
Эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, шийвдэрлэсэн та бүхэнд баярлалаа.
Нутаг орондоо ихийг бүтээх ажилд нь амжилт хүсье.
УИХ-ын гишүүн Содномын Чинзориг
УИХ-ын гишүүн Дуламдоржийн Тогтохсүрэн
УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболд
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Янгугийн Содбаатар
Өвөрхангай аймгийн засаг дарга Адъяадолжингийн Ишдорж
Төрийн нарийн бичгийн дарга Цэвэгмидийн Эрдэмбилэг
Өвөрхангай аймгийн ЭМГ-ын дарга Даажамбын Шиваанүрдэв
Хархорин сумын засаг дарга Чүлтэмийн Алтанбагана
Хархорин сумын НЭ-ын ерөнхий эмч Дашосорын Энхзаяа
Харгалзах огноо: 2021-11-15 | Уншсан: 384