ЗӨВ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЭХ 14 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ.
Харгалзах огноо: 2021-10-21 | Уншсан: 237
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил, “Сав баглаа боодол үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд айл өрх, иргэдийг хүнсний савны зөв хэрэглээтэй болгон хэвшүүлэх зорилгоор “Хүнсний зориулалтын бус хуванцар сав, гялгар уутны хэрэглээнээс татгалзъя” 14 хоногийн аян эхэлж байна.
Аяны хүрээнд:
Айл өрх, иргэд зориулалтын бус хуванцар сав, гялгар уутнаас татгалзаж, хүнсний зориулалтын сав, даавуун уутыг хэрэглээг нэмэгдүүлэх
Хоол үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүд хоол боловсруулах болон хүнсээ хадгалахдаа зориулалтын сав ашигладаг болох
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид болон оёдлын цех, оёдолчид даавуун уут оёж, худалдаалах, иргэд худалдан авалтаар дэмжих
Эрүүл мэндээ хамгаалж
Энгийн, зөв хэрэглээтэй болъё.
Засаг даргын Тамгын газар
Зорилтот жилийн ажлын хэсэг
Харгалзах огноо: 2021-10-21 | Уншсан: 237