БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАГСДАД ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.
Харгалзах огноо: 2021-10-05 | Уншсан: 300
Өнөөдөр ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР.
1994 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 05-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор Монголын багш нарын өдрийг жил бүрийн энэ өдөр хамтатган тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан юм.
Хархорин суманд хүүхдийн 6 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 4 сургуульд 350 гаруй багш ажиллагсад 3400 гаруй суралцагчдад боловсролын үйлчилгээг хүргэж байна.
Хэдийгээр цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж байгаа хэдий ч хүүхэд багачуудыг эрдэм боловсролтой, эх орноо хайрлаж, үндэсний ёс заншлаа дээдэлсэн, төлөвшсөн, хариуцлагатай иргэдийг бэлтгэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байгаа Хархорин сумын боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгчид, ажиллагсдад Дэлхийн багш нарын 27 дахь өдөр, Монголын багш нарын 55 дахь өдрийн баярын мэнд хүргэе.
ШАВИЙН ЭРДЭМ АРВИН БАЙГ.
Засаг даргын Тамгын газар
Харгалзах огноо: 2021-10-05 | Уншсан: 300