Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, сумын ИТХ-ын шийдвэрийн дагуу хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор дурсгалын цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Уг хөшөөний нээлтийг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 10-нд хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тус сумаас хэлмэгдүүлэлтэд өртсөн 698 хүний мэдээлэл хэлмэгдүүлэлтийн “Цагаан ном”-д бүртгэгдсэн. Хэлмэгдүүлэлтэд өртөгсдийн үр сад, нутгийн зон олон Та бүхнийг сэтгэлийн хандив өргөнө үү хэмээн уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэртүгэй!
Хархорин сумын ИТХ-ын Төлөөлөгчид
Хандивын данс: 191900313684 – Хархорин хөгжлийн сан
Утас: 70327504, 99230949