» » АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАНА.
АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАНА.
1. Аймгийн нийт нутаг дэвсгэрт Улаанбаатар хот болон бусад орон нутгаас аялал, зугаалгаар ирж байгаа болон дамжин өнгөрч байгаа иргэдийг бүртгэл мэдээллийн системд бүртгэлжүүлж нэвтрүүлэх
2. Улаанбаатар хот болон бусад орон нутгаас ирж байгаа иргэдийг нэвтрүүлэхдээ коронавирусын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан өрхийн нэг том хүн, бүрэн тунд хамрагдаагүй 5-аас дээш насны нэг хүүхдээс 24 цагийн дотор авсан PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэх
3.Амралт, аялал жуулчлалын газрууд сумын ЗДТГ-тай “ Хариуцлагын гэрээ” байгуулсны дараа үйлчлүүлэгч хүлээж авах
4. Иргэд, олон нийтийг эмнэлгийн яаралтай тусламж, эмийн сан, хүнс, шатахуун, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ авахаас бусад тохиолдолд суурин газар, хот айлаар орохыг хориглох
Баяр амралтын өдрүүд олон хоногоор үргэлжилж, иргэдийг орон нутаг, аав ээжээ зорин ирэхийг зөвшөөрсөнтэй холбогдуулан хөл хөдөлгөөн ихэсч байгаа тул иргэн бүр дэглэмээ сахиж, олуулаа нэг дор цуглахгүй байж гэр бүлийн хүрээнд амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрөөхийг хүсье.
Улаанбаатар хот болон бусад аймаг сумаас гэрт нь зочин ирсэн гэр бүлийн нэг гишүүн зочин ирснээс хойшхи 6 дахь хоногт сайн дураараа төлбөртэй шинжилгээ өгөх болсныг сануулж байна.
Сумын Онцгой комисс

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр