Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборторийн шинжилгээгээр Булган аймгийн Булган сум, Төв аймгийн Зуунмод суманд Африкийн гахайн мялзан өвчин оношлогдсон. Иймээс Гамгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Өсөхбаяр, Ангиллын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч М.Бундхорол, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Т.Ундармаа, Дэлийн бүрд мал эмнэлгийн захирал Ц.Пүрвээ нар Хархорин сумын гахайтай аж ахуйн нэгж, айлууд болон гахайн махаар хоол хийж буй ресторан, зарж борлуулж буй худалдааны төвүүдийг нарийвчлан шалгаж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч ажиллалаа. Иймд иргэн Та:  ...

Аймгийн ИТХ-аас 2019 оныг “Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай холбогдуулан Сумын Засаг даргын захирамжаар зорилтот жилийг сумын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж ИТХ-аар батлуулахаар ажиллаж байна. Иймд иргэд байгууллагууд төлөвлөгөөнд тусгах саналаа боловсруулан 2019 оны 01 сарын 23-ны дотор ирүүлнэ үү.  Айл өрх албан байгууллагууд орчны тохижилтоо сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж тайланг хагас бүтэн жилээр ирүүлж хамтран ажиллахыг хүсье.   ...

ХАРХОРИН СУМЫН 2018 ОНЫ ТАТВАРЫН НИЙТ ОРЛОГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ 114.7 ХУВЬ, УЛСЫН ТӨСВИЙН ОРЛОГО 159.8 ХУВЬ
АЙМГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО 101.0 ХУВЬ, 
ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО 136.9 ХУВИАР ТУС ТУС БИЕЛЛЭЭ.
НИЙТ ТАТВАР ТӨЛӨГЧИДДӨӨ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.   ...

  ...

Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын дэмжлэг, санхүүжилтээр Залуу гэр бүлд тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж өрхийн амьжиргааг дээшлүүлэх “Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөр” 2019 оны 01.01-ээс 22 өрхт хэрэгжиж эхэллээ. Залуу гэр бүлүүдэд амьдрах ухаан болон гэр бүлийн боловсрол олгох сургалтад шат дараатай хамруулах, бизнес зөвлөгөө өгөх, туршлага судлах аялалд хамруулах зэрэг олон ажлуудыг хийхээр сумын Хамтарсан баг төлөвлөгөө гарган ажиллаж байна.   ...

1 сарын 14-нд Өлийн 8-14-р гудамж 1 сарын 15-нд Өлийн 15-19-р гудамж 1 сарын 16-нд Өлийн 20-21, Луваанжалба 1-5-р гудамж  1 сарын 17-нд Луваанжалба 6-10, Сувгийн урд хэсэг Баялаг дэлгүүрээс Соёмбо хороолол 1 сарын 18-нд Сувгийн хойд хэсэг, Усжуулах,сайрын хойд хэсэг, өндөр настны хорооллын хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу. Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг угтан орчны бохирдлын эсрэг ажил зохион байгуулж байгаа тул нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог, үнс, угаадас асгахгүй байж НИЙГМИЙН УХАМСРАА ДЭЭШЛҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.   ...

13-нд нутгийн зарим газраар ялимгүй цас орж цасан шуурга шуурна,Бусад хугацаанд цас орохгүй Салхи 13нд 12-14мётр хүрч ширүүснэ Ихэнх нутгаар шөнөдөө 20-25градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна 13нд өмнөх хугацаанаас бага зэрэг хүйтэрнэ.   ...

Мал сүргээ төлөөр нь өсгөж, малынхаа чанарыг сайжруулж, эдийн засгийн эргэлтэнд тогтмол оруулж, амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай өрхийг малжуулж байгаа Нарийн хүр багийн малчин Лхагвасүрэнгийн Пүрэв, Онгоцон ухаа багийн малчин Шадав-очирын Баярсайхан, Орхон багийн малчин Санжаажавын Отгонжигжид, Ламаажингийн Базарсад нар Аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 11-ны өдрийн А/12 дугаар захирамжаар “Аймгийн аварга” малчин боллоо. Баяр хүргэж амжилт хүсье.   ...

“Архидалтгүй амьдралын хэвшил, нийгмийн эрүүл орчин”  аяны хүрээнд  “Архи бие сэтгэлийн дайсан” сэдэвт сургалтыг  Засаг даргын Тамгын газрын ажилтан албан хаагчдад зохион байгууллаа.  Сургалтыг  Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Бээжин, эмч н.Мөнх-Амгалан нар зохион байгууллаа.  Архи, тамхины  хор хөнөөл зурагт хуудсуудаар самбар гарган иргэдэд сурталчиллаа.       ...

Зарим иргэд өмчлөл эзэмшлийн газар, хашаагаа хариуцах эзэнгүй орхиноос хашааны бүрэн бүтэн байдал алдагдах, өнгө үзэмжгүй болох, хог, золбин нохой цугларах нөхцлийг бүрдүүлж байна. 
Иймд хашааны бүрэн байдал, өнгө үзэмжийг сайжруулах, хог хаягдлыг цэвэрлэх арга хэмжээ авахыг уриалж байна.
Мөн эзэнгүй хашааны эздэд мэдэгдэл хүргүүлж байна.   ...

Хот тохижилтын алба, Байгаль орчны байцаагч, багийн захиргаа хамтран орчны бохирдлын эсрэг ажил зохион байгуулж орчны бохирдол үүсгэсэн, ил задгай хог хаясан "Хог хаядлын тухай", "Эрүүл ахуйн тухай" хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй "Манлай Тод"ХХК, "Суварга өндөр"ХХК," Мөнх Монгол"ХХК-ны Хархорин худалдааны зах, Нэгдсэн эмнэлэг, ШШГХ-423-р ангийн орон сууцны оршин суугчдад хугацаатай үүрэг, даалгавар өгч зөрчлийг арилгахаар ажиллаж байна. Хөрсний бохирдлоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг. Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог байна. НИЙТИЙН ...

  ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр