БАЙРШИЛ: ВАНГИЙН-ОВОО БАГ БЭЛД /ХОТ ХООРОНДЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН БАРУУН ТАЛД/ 
Бүрдүүлэх материал:
1. Өргөдөл /маягт бөглөх/ 2. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар/ 3. Багийн Засаг даргын тодорхойлолт 4. Өөр аймаг, сум, Улаанбаатар хотын иргэн бол гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөөгүй тухай тодорхойлолт Утас: 70327215, 70327337, 70327999   ...

  ...

МУ-ын ЗГ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр /2019.04.01/ Хархорин суманд ажиллалаа.
ОХБЦГХЗахиргааны үйл ажиллагаатай танилцаж Эрдэнэзуу хийдийн угтах орчныг сайжруулах, аялал жуулчлалын үзвэр, үйлчилгээг нэмэгдүүлэх талаар аймаг, сум орон нутгийн удирдлага болон соёлын байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцож зарим хөрөнгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо.     ...

Хархорины ЕБ-ын II сургуулийн 7а, б, в, г ангийн охидууд технологийн хичээлээр хийсэн бяцхан #малгайгаа манай эмнэлгийн төрөх тасгийн хамт олонд бэлгэллээ. Технологийн багш Оюунгэрэл болон уран гартай, охидууддаа баярлалаа. Хичээл сурлагын өндөр амжилт хүсье. Монголын үрс маш олон болох болтугай.                                                 ...

Тус өдрийн хүрээнд ЕБСургуулиудаас 500м дотор байрладаг 5 дэлгүүрт эрүүл мэндийн сайдын 2013 оны 207-р тушаалын 3-р хавсралтаар батлагдсан ЕБ-ын сургуулийн сурагчдад зориулсан хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг хүргүүлж 2 удаагийн хяналт шалгалт хийсэн. Мөн ЕБСургуулийн “Өсвөрийн цагдаа” клубын сурагчид сургуулийн ойр орчмын дэлгүүрт эргүүл хийж үетэнгийхний дээрэлхэлтийн талаар 5 удаагийн зөрчил илрүүлж холбогдох арга хэмжээг авсан.   Хүүхдэд худалдахыг хориглосон бүтээгдэхүүний жагсаалтаар ЕБ-ын 2 дугаар сургуулийн захиргаатай хамтран 120 эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулсан. ЕБ-ын Орхон ...

Байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалт болон ойр орчмын нийтийн эзэмшил талбайн мод, бут, сөөгийг засах, танаж тайрах, хэлбэржүүлэх ажлыг мод нахиалахаас өмнө буюу 4 сарын 20-оос дотор хот тохижилтын албаны цэцэрлэгч, байгаль хамгаалагч нараас заавар зөвлөгөө аван зохион байгуулж ажиллана уу.
Энэ ажил нь жилийн эцэст ажил дүгнэхэд нэг үзүүлэлт болохыг анхаарч, мөн мод бут танаж тайрах, хэлбэржүүлэх, услах багаж хэрэгсэлтэй болоход санаачилгатай ажиллана уу.     ...

Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтот жил, Л.Гомбосүрэн баатрын 100 жилийн ойн хүрээнд мод бут тарьж ургуулах, арчлах, хамгаалах талаар заавар зөвлөгөө өгөх 2 дахь шатны сургалтыг УБ хотын Захирагчийн ажлын албаны ногоон байгууламжийн асуудал хариуцсан зөвлөх дендрологич биологийн ухааны доктор, профессор байгаль орчны гавъяат ажилтан Б.Чимэд, УБ хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.Сүхбат нартай хамтран зохион байгууллаа. Сургалтанд аж ахуй нэгж байгууллага иргэдийн 30 төлөөлөл оролцлоо. Л.Гомбосүрэн баатрын 100 жил, Хархоринд атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд Л.Гомбосүрэн баатрын нэрэмжит талбайг ...

Сумын аварга шалгаруулах насанд хүрэгчид, өсвөр үеийн 100 буудалт даамны тэмцээнийг 2019 оны 03-р сарын 16 ны өдөр ЕБ-ын Гүнзгий сургуулийн спорт зааланд зохион явууллаа. Тэмцээнд өсвөр үед таван насны ангиллаар 125-н охид хөвгүүд, насанд хүрэгчид эрэгтэй 20, эмэгтэй 15 нийт 160 тамирчид оролцлоо. Насанд хүрэгчдийн тэмцээнд эрэгтэй ЕБ-ын Гүнзгий сургуулийн Г.Билгүүн, эмэгтэй Б.Цэнгэлтана нар түрүүллээ. 
Тус тэмцээнийг Б.Э.Х ХЗХоршоо ивээн тэтгэж явууллаа.     ...

Сар бүрийн сүүлийн 7 хоногийн баасан гаригт “Хүүхдээ сонсох өдөр” болгон зарлаж хүүхдүүдтэй уулздаг билээ энэ удаагийн уулзалтаар ЕБ-ын 2 дугаар сургуулийн Хүүхдийн өөрөө удирдах байгууллагын төлөөллийн сурагчдыг хүлээн авч улс, аймаг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил, хүүхдүүдэд тулгарч байгаа асуудлын талаар ярилцаж санал солилцлоо. Зохион байгуулагч  ЗДТГазар, Хамтарсан баг     ...

“Орчны тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд ЗДТГ-аас “Орчны тохижилт, цэцэг, мод, бут тарьж ургуулах онол практикийн сургалт” зохион байгууллаа.  Сургалтанд “Баян сөөгт”ХХК-ны агрономич Ц.Чанцалдулам оролцож мод, бут, сөөг, мандлын цэцэг тарьж ургуулах, арчлах хамгаалах, танаж тайрах аргачлалын талаар мэдээлэл, заавар зөвлөгөө өглөө. Мөн зорилтот жилийг зохион байгуулах ажлын хэсгээс айл өрх байгууллагуудын дунд зарласан болзолт уралдаан, хийгдэх ажлын талаар мэдээлэл хийж санал солилцлоо.  Сургалтанд айл өрх, байгууллагуудын төлөөлөл 86 иргэн оролцлоо. ЗОРИЛТОТ ЖИЛИЙГ ...

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жилийн баярт зориулж Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, ШШГХ 423-р хорих анги, ОБХэлтэс аврах гал унтраах 045-р ангийн бие бүрэлдэхүүн баярын жагсаал зохион байгууллаа.
Үндсэний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүн, үе, үеийн албан хаагчид, ахмадууддаа Монгол цэргийн өдрийн баярын мэнд хүргэе.       ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр