...

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Хархорины нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн Япон улсад үйлдвэрлэсэн шинэ авто машин хүлээлгэн өглөө. Хархорин сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй газар дээр нь үзүүлэх, иргэдийн амь нас эрүүл мэндийг нь хамгаалах боломжийг бүрдүүлж өгсөн  Д.Дагвадорж аваргадаа нийт Хархоринчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.       ...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн 1-р одонгоор шагнагдсан 1 ээж, 2-р одонгоор шагнагдсан 40 ээжийн шагналыг гардууллаа.
Шагналыг МУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч Д.Дагвадорж, сумын ИТХ-ын төлөөлөгчид гардууллаа. 
Алдарт эхийн одонгоор шагнагдсан ээжүүд болон тэдний гэр бүлд баяр хүргэж аз жаргалыг хүсье. Мөн Д.Дагвадорж улсын болон олон улсын тэмцээнд амжилт гаргасан ...

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээ боллоо. 
ЕБС-ын болон СӨБ-ийн хүүхэд багачууд эцэг эх, хүүхэд багачууддаа зориулж баяр хүргэж урлагын тоглолт сонирхууллаа.
Уалдаан тэмцээнд амжилттай оролцсон шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж баяр хүргэлээ.     ...

Хятадын аялал жуулчлал, соёлын өдөрлөг-2019” арга хэмжээний хаалтын үйл ажиллагаа 2019.05.29-ны 10:00 цагаас Эрдэнэзуу хийдийн гол 3 зуугийн өмнө болох тул Хархоринчууд та бүхнийг үзэж сонирхохыг урьж байна. Энэ онд Монгол, Хятад хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа юм. Энэ хүрээнд Хятадын түүх, аялал жуулчлал, соёл, урлагийг Монголын ард түмэнд таниулах, сурталчлах ажил ийнхүү орон нутагт хийгдэж байгаа ажээ.   ...

Гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах ажиллагаа сэдвийн хүрээнд гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг туслалцаа үзүүлэх ажлын ойлголтыг эцэг, эх, багш, нийгмийн ажилтан, сурагчдад таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх,гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг сурталчилах зорилгоор ЕБ-ын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд дэвжээ тэмцээн зохион байгууллаа.  Тэмцээнд ЕБ-ын II сургууль, Гүнзгий сургуулийн ахлах ангийн 4 багийн сурагчид оролцсоноос ЕБ-ын II сургуулийн “Эрчис” баг I байр, Гүнзгий сургуулийн “Аксиом-1” баг II ...

Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор шинэчлэн батлагдсан журмын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажлыг орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар ажиллаж байна.  Зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоолоо. Төсөл хүлээн авах хугацаа:  Эхлэх: 2019 оны 05 ...

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Хархорин сум дахь Спортын ордныг тус сумын уугуул, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовын нэрэмжит болголоо. 
Монгол Улсын XX зууны манлай тамирчин, дэлхийн хошой аварга З.Ойдов 1949 онд Хархорин суманд төрж, өссөн юм. Тэрбээр 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэсэн бөгөөд 1971 онд Спортын мастер, 1974 онд Спортын гавъяат тамирчин, 1975 онд Сүхбаатарын одон, 1994 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 1999 онд Монгол Улсын зууны манлай тамирчин хэмээх алдар цолыг тус тус ...

Хархорин сум хаяагаа тэлж, нэлээн өргөжсөн харагдаж байна. Бүтээн байгуулалт ч багагүй өрнөжээ. Энэ онд хийх томоохон бүтээн байгуулалтаас дурдахгүй юу? -Хархорин сумын 8 багт 3600 гаруй өрх айлын 13 мянга орчим хүн амьдардаг. Үүний дээр түр оршин суугчид болох 3 мянгаад хүн бий. Хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, дэд бүтцийг шийдвэрлэх ажил илүү эрчимтэй өрнөж байна. Энэ онд улсын болон хувийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил нэлээн хийнэ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль, 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлсэн. Энэ ондоо ...

Хот тохижилтын албанд BC ангилалтай жолооч 1, сантехникийн зохих мэдлэгтэй гагнуур хийдэг 1 хүнийг механикчийн ажилд тус тус шалгаруулж авна. 
Сонирхсон хүн ЗДТГ-н 112 тоотод ажилд орохыг хүссэн өргөдөл, анкетаа өгнө үү. 
Өргөдлийг 2019.05.15 ныг хүртэл хүлээн авна. 
Утас: 70327337   ...

          Атар газар эзэмшсэний 60 жил, Л.Гомбосүрэн баатрын 100 насны ой, Тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жилийн хүрээнд Л.Гомбосүрэн баатрын нэрэмжит талбайг тохижуулах, мод, бут тарих ажлыг 2019.05.12-13-ны өдрүүдэд зохион байгуулна. Байгууллага бүр 5-аас доошгүй албан хаагч/3 сард мод ургуулах 2 удаагийн сургалтанд хамрагдсан албан хаагчдыг заавал оролцуулах/-ыг мод тарих бэлтгэлтэй 2019.05.12-ны 11:00 цагт ЗДТГ-т бэлэн байлгана уу. Мөн иргэд сайн дураараа оролцож болно. Хархорин сумын ЗДТГ, Л.Гомбосүрэн сан   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр