Хужирт сумын уяач Д.Дэмбэрэлийн шаргал халтар түрүүлэн
Орхон багийн уяач Б.Долгорсүрэнгийн хар аман хүзүүдэж
Вангийн овоо багийн уяач Д.Баярмагнайн хүрэн гуравт, Орхон багийн уяач Б.Эрхэмбаярын хээр дөрөвт, Жалбаа багийн уяач Д.Пүрэвсүрэнгийн хээр айргийн тавд хурдаллаа. Хурдан их насны бай шагналыг З.Азжаргалтай “Атга дүүрэн”ХХК ивээн тэтгэсэнд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.   ...

Өвөрхангай аймгийн Сант сумын уяач С.Батдэмбэрэлийн хар түрүүлэн,
Хархорин сумын Орхон багийн уяач Н.Батхүрэлийн цавьдар аман хүзүүдэж,
Архангай аймгийн Хотонт сумын Г.Зандаахүүгийн хээр гуравт, Орхон багийн уяач Ц.Хийморсангийн халтар хээр дөрөвт хурдалж, Шанх багийн уяач Т.Лхагвасүрэнгийн хээр айргийн тавд хурдаллаа. Хурдан азарганы бай шагналыг газар тариалангийн Ц.Батсүх захиралтай “ЖИ ЭН ЭФ”ХХК ивээн тэтгэсэнд ...

  Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хайртай” соён гэгээрлийн аяны хүрээнд зохиогдох "Хурд" хамтлагийн “Эх орон эрийн хийморь шоу тоглолт Хархорин суманд 2019 оны 7 дугаар сарын 15-ны оройн 20.00 цагт тоглогдоно. Эрхэм Хархоринчууд та бүхнийг “Хурдтай хамт” хайраа түгээж, нэгэн үдшийг дуу хуураар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.   ...

  Хугацаа: 2019 оны 07 дугаар сарын 15,16,17-нд, 3 өдрийн турш Газар: Өвөрхангай аймгийн Хархорин суманд Төв асарт зохион байгуулагдах арга хэмжээ 09:00 – 10:00. Бат-Эрдэнэ зуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэнгийн лекц 10:00 – 11:00. “Торгоны замын Алтан гэрэгэ” нээлтийн арга хэмжээ 12:00 – 13:00. “Монгол цамын бүжиг” 14:00 – 15:00. “Монгол цамын бүжиг” 17:00 – 18:30. “Их хаадын удам” урлагийн тоглолт 20:00 – 22:00. “Торгоны замын сөгнөөн” үдшийн цэнгүүн Бусад үйл ажиллагаанууд: Өдөр бүр 09:00-19:00 цагт. 1. “Эрдэнэ зуу музей”-н ...

Сумын баяр наадмын өдрүүдэд хурдан морь уралдаанч хүүхдийг “Эйбль удирдлагын нэгдсэн системд” бүртгэх тул уралдааны морьдыг бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, уяачид иргэний үнэмлэхтэй ирэх мөн 7-оос дээш насны уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байдал, стандартын хувцас хэрэглэл аюулгүй байдлыг нь хангаж уралдаанд оролцуулахыг анхаарна уу.
Сумын Хүүхэд хамгааллын Хамтарсан баг   ...

Зөөврийн номын сан нь "Эртэч Хархорин "-ч “Хархорин Итгэл-Зүтгэл-Алхалтын клуб, “Хархорин Мерида дугуйн клуб”-ийн гишүүд болон эрүүл мэнддээ анхаардаг иргэдэд хүрч үйлчиллээ. Энэ удаагийн зөөврийн номын сангаа бид ном уншихын ач тус, хүүхэд насны дурсамжийг сэргээх гэсэн сэдвүүдээр ярилцлаа   Бидний зохион явуулсан "зөөврийн номын сан"-гийн үйлчилгээг дэмжиж цаг заваа зориулж чин сэтгэлээсээ хамтарч ажилласан бүх хүмүүсдээ МАШ ИХ БАЯРЛАЛАА       ...

Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэний түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд ОУ-ын уран хагалгааны алтан медальт, уран хагалгааны 8 удаагийн улсын аварга Ц.Бадам-очир агсаны нэрэмжит газар тариалан эрхлэгчдийн ажил мэргэжлийн уралдаан боллоо.
Уралдаанд Өвөрхангай аймгийн 19 сумын тариаланчид оролцож авьяас ур чадвараа сорьлоо.   ...

Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсэний түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах газар тариалан эрхлэгчдын ажил мэрэгжлийн уралдаан, шинэ техник технологийн үзүүлэх сургалт, ФАРМ ШОУ-2019 арга хэмжээ 2019.06.29-ний өдөр 10:00 цагаас Спортын ордны талбайд болно. Орой нь 18:00 цагаас шоу тоглолттой. Тоглолтонд Outlaw, Fire хамтлаг, МУГЖ У.Далантай, Х.Болормаа, Ч.Амаржаргал, СТА дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар оролцоно.  Иргэд та бүхнийг арга хэмжээнд оролцохыг урьж байна. Зохион байгуулагч Хархорин сумын ЗДТГ, МТҮХолбооны Өвөрхангай аймгийн салбар зөвлөл Ивээн тэтгэгч ...

6 сарын 24-нд Мойлт 13-16-р гудамж
6 сарын 25-нд Сансар 1-8-р гудамж
6 сарын 26-нд Сансар 9-10, Од хороо 1-5-р гудамж 6 сарын 27-нд Од хороо 6-10-р гудамж  6 сарын 28-нд Өлийн 1-6-р гудамжийн хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу.   ...

Хөл газрын ургамалын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд нэгдсэн мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөл газрын ургамалын ургалтыг зогсоож, дахин ургуулахгүй байх зорилгоор шарилж лууль, хөл газрын ургамал цэвэрлэхийг зөвлөж байна.  Шарилж цэвэрлэх ажлыг 6 сарын 20-оос 07 сарын 05-ны хооронд, 8 сарын 5-20-ны хооронд шарилж, хөл газрын ургамалыг цэвэрлэх ажлыг 2 үе шаттай цэвэрлэх нь үр дүнтэй. Шарилж луулийг цэвэрлэхдээ булцуу ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр