Торгоны зам ба Хархорум-2019 соёл аялал жуулчлалын арга хэмжээ 2019.07.15-17-ны өдрүүдэд болохоор Эрдэнэзуу музейн гадна талбайд эхэллээ. Нүүдэлчдийн ахуй соёл, шашны цамын бүжиг, урлага соёлын төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.       ...

Орхон багийн уяач Ц.Эрдэнэхуягийн зээрд түрүүлэн, Вангийн овоо багийн уяач Ц.Баатардалайн хул аман хүзүүдэж, Ганган Орхон багийн уяаач Г.Гансүхийн алаг гуравт, Бүрд сумын уяач Г.Өнөржаргалын хээр дөрөвт Орхон багийн Ц.Бат-Оюуны цагаан хүрэн айргийн тавд хурдаллаа. Шүдлэн насны бай шагналыг О.Чимгээ захиралтай “Алтан тэрэм”ХХК ивээн тэтгэсэнд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.   ...

Хужирт сумын уяач С.Ганзоригын зээрд түрүүлэн Эрдэнэтолгой багийн уяач Ц.Батсайханы шар хээр аман хүзүүдэж Орхон багийн уяач Ц.Ууганбаярын зээрд гуравт Сант сумын уяач Д.Энхболдын халиун дөрөвт Нарийн хүр багийн уяач Д.Батбаатарын халтар айргын тавд хурдаллаа. Хязаалан насны морины бай шагналыг Ц.Оюундарь захиралтай “Мойлт Ундарга”ХХК ивээн тэтгэсэн наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.   ...

Ганган Орхон багийн уяач Б.Алтансүхийн буурал түрүүлэн Шанх багийн уяач Н.Эрдэнэбатын хээр аман хүзүүдэж Тарагт сумын уяач н.Дэмбэрэлсүрэнгийн зээрд гуравт Архангай аймгийн Хотонт сумын уяач Н.Батсуурийн мөнгөн хөлт дөрөвт Орхон багийн уяач Ж.Жамбалын хонгор айргийн тавд хурдаллаа. Соёолон насны бай шагналыг Р.Саранцэцэг гүйцэтгэх захиралтай “Хархорин”ХК ивээн тэтгэсэнд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.   ...

Хүчит 64 бөх барилдсанаас аймгийн харцага Ч.Хасчулуу, аймгийн начин Ч.Наранжаргал, сумын заан М.Санжаа, сумын заан Б.Сундуйжадамба нар шөвгөрсөнөөс сумын заан М.Санжаа түрүүлэн, аймгийн харцага Ч.Хасчулуу үзүүрлэлээ. Өсвөрийн бөхийн барилдаанд Аварага сургуулийн Б.Бат-оргил түрүүлэн, ЕБ-ын гүнзгий сургуулийн сурагч Э.Жавхлантөгс үзүүрлэлээ. Бөхийн бай шагналыг Р.Түвшинжаргал захиралтай “Далай одод трейд”ХХК, Өсвөрийн бөхийн бай шагналыг Ө.Цэвээндулам захиралтай “УБЦНЗ”ХХК тус тус 10 дахь жилдээ ивээн тэтгэсэнд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.   ...

Орхон багийн уяач Д.Жавхаасайханы хул түрүүлэн Орхон багийн уяач н.Батхүрэлийн хонгор аман хүзүүдэж Орхрон багийн уяач Ц.Пүрэвсүрэнгийн хээр гуравт Онгоцон ухаа багийн уяач Д.Пүрэвдашийн хүрэн халзан дөрөвт Орхон багийн уяач Ж.Жамбалын хээр алаг айргийн тавд хурдаллаа Дааган насны бай шагналыг Т.Тулгабат захиралтай “Эрдэнэсийн Хотохон”ХХК ивээн тэтгэсэнд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.   ...

Хужирт сумын уяач Д.Дэмбэрэлийн шаргал халтар түрүүлэн
Орхон багийн уяач Б.Долгорсүрэнгийн хар аман хүзүүдэж
Вангийн овоо багийн уяач Д.Баярмагнайн хүрэн гуравт, Орхон багийн уяач Б.Эрхэмбаярын хээр дөрөвт, Жалбаа багийн уяач Д.Пүрэвсүрэнгийн хээр айргийн тавд хурдаллаа. Хурдан их насны бай шагналыг З.Азжаргалтай “Атга дүүрэн”ХХК ивээн тэтгэсэнд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье.   ...

Өвөрхангай аймгийн Сант сумын уяач С.Батдэмбэрэлийн хар түрүүлэн,
Хархорин сумын Орхон багийн уяач Н.Батхүрэлийн цавьдар аман хүзүүдэж,
Архангай аймгийн Хотонт сумын Г.Зандаахүүгийн хээр гуравт, Орхон багийн уяач Ц.Хийморсангийн халтар хээр дөрөвт хурдалж, Шанх багийн уяач Т.Лхагвасүрэнгийн хээр айргийн тавд хурдаллаа. Хурдан азарганы бай шагналыг газар тариалангийн Ц.Батсүх захиралтай “ЖИ ЭН ЭФ”ХХК ивээн тэтгэсэнд ...

  Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хайртай” соён гэгээрлийн аяны хүрээнд зохиогдох "Хурд" хамтлагийн “Эх орон эрийн хийморь шоу тоглолт Хархорин суманд 2019 оны 7 дугаар сарын 15-ны оройн 20.00 цагт тоглогдоно. Эрхэм Хархоринчууд та бүхнийг “Хурдтай хамт” хайраа түгээж, нэгэн үдшийг дуу хуураар дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.   ...

  Хугацаа: 2019 оны 07 дугаар сарын 15,16,17-нд, 3 өдрийн турш Газар: Өвөрхангай аймгийн Хархорин суманд Төв асарт зохион байгуулагдах арга хэмжээ 09:00 – 10:00. Бат-Эрдэнэ зуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэнгийн лекц 10:00 – 11:00. “Торгоны замын Алтан гэрэгэ” нээлтийн арга хэмжээ 12:00 – 13:00. “Монгол цамын бүжиг” 14:00 – 15:00. “Монгол цамын бүжиг” 17:00 – 18:30. “Их хаадын удам” урлагийн тоглолт 20:00 – 22:00. “Торгоны замын сөгнөөн” үдшийн цэнгүүн Бусад үйл ажиллагаанууд: Өдөр бүр 09:00-19:00 цагт. 1. “Эрдэнэ зуу музей”-н ...

Сумын баяр наадмын өдрүүдэд хурдан морь уралдаанч хүүхдийг “Эйбль удирдлагын нэгдсэн системд” бүртгэх тул уралдааны морьдыг бүртгүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, уяачид иргэний үнэмлэхтэй ирэх мөн 7-оос дээш насны уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байдал, стандартын хувцас хэрэглэл аюулгүй байдлыг нь хангаж уралдаанд оролцуулахыг анхаарна уу.
Сумын Хүүхэд хамгааллын Хамтарсан баг   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр