Чуулганаар -Монголын охид эмэгтэйчүүдэд тулгамдаж буй 3 сэдвээр Хэлэлцүүлэг хийж ,Тунхаг бичиг гарган . МАН.АН.МАХН ын төлөөллийг оролцуулан Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол хийлээ.МЭХ үүсэн байгуулагдсаны түүхт 95-жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдлаа.   ...

Ѳвѳрхангай аймгийн "1000 ахмадын чуулга уулзалт"-д  Хархорины 1600 ахмадын тѳлѳѳлѳл 120 ахмадууд ѳндѳр зохион байгуулалттай манлайлан оролцож тэргүүн байр эзлэн ѳргѳмжлѳл сая тѳгрѳгѳѳр шагнуулав. Софьт волейволын 50-59, мѳн 60-аас насанд багаараа алт, теннис Н.Баяраа, Д.Үржинжаргал нар алт, шагайн баг мѳнгѳ, шатар Д.Цэвэлсүрэн мѳнгѳ, цэнгээнт бүжигт Н Баяраа, Л Оюунтунгалаг нар мѳнгѳн медаль хүртлээ.         ...

Жил бүр төмс хүнсний ногоо тариалагчид, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, хямд үнээр худалдан авах боломж бүрдүүлэх зорилгоор 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хархорины намар- 2019” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэллээ. Уг үзэсгэлэн худалдаа 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд гар урлал, бэлэг дурсгал, сувинер, оёдол эсгүүр, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний төрлөөр шилдгүүдээ шалгаруулан 2019 оны 9-р сарын 21-23 ны өдрүүдэд арвайхээр хотноо болох "Өвөрхангай түншлэл-2019" үзэсгэлэнд ...

Төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нартай сумын удирдлагууд уулзаж, аймаг орон нутгийн санхүүжилтээр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, өвлийн бэлтгэл, цаг үеийн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах ажлын талаар санал солилцлоо.   ...

  ...

  “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-аас хүүхэд ивээн тэтгэх, хайр, халамж, тус дэм шаардлагатай байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах, ирээдүйд нь гэрэл гэгээ нэмэх, хөгжүүлэх зорилго бүхий "Хархоринчууд Хархоринчууддаа " хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.  Тус хөтөлбөрт Хархорин сумын зорилтот бүлгийн 150 хүүхдийг хамруулахаар хүүхэд хамгааллын баг судалгаа гаргасан бөгөөд хүүхэд бүр ивээн тэтгэгчтэй болно.  Хүүхэд ивээн тэтгэгч нь сар бүр 25 мянган төгрөгийг хандивлаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил хамгаалалд зориулагдана.  Нээлтийн үеэр 80 хүүхэд ивээн тэтгэгчтэй боллоо.  Та Дэлхийн зөнгийн оффист ...

11-ны шөнө, 13-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11,12-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 5-10 м/с. 12-ноос сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө13-18 градус дулаан байна.   ...

Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч, хошууч генерал Ж. Гүррагчаагаар ахлуулсан Монгол цэргийн нэгдсэн холбооны гишүүд Хархорин суманд ажиллалаа. Бүрэлдэхүүнд ШУ-ны доктор, профессор, Цагдаагийн хурандаа Ж. Болдбаатар, Монгол цэргийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүн М. Ягаан, жагсаалын дарга, бага дарга нарын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, ажлын албаны дарга С. Цогтсайхан, Монгол Улсын Гавъяат багш, Үндэсний Батлан хамгаалахын Их Сургуулийн багш А. Гэлэгжамц, Батлан хамгаалах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн судлаач, доктор, профессор, дэд хурандаа Л.Баяр, жагсаалын дарга, бага дарга нарын холбооны удирдах ...

    ...

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд Хархорины Сангийн аж ахуйн газар тариалангийн салбарт 15-с доошгүй жил тасралтгүй ажилласан иргэд болон ахмад настнуудыг 2019 оны 09-р сарын 11-ны өдрийн 10:00 цагаас 13-ны өдрийг дуустал Хархорин сумын ЗДТГазрын Иргэний танхимд бүртгэх тул бичиг баримттайгаа /хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон бусад/ ирж бүртгүүлнэ үү. ! Жич: Гурил тэжээлийн үйлдвэр, 34-р баазад ажиллаж байсан хүмүүс мөн адил хамрагдана. Холбогдох утас: 99093336, 99734232, 96324232 Монголын тариаланчдын үндэсний холбооны Өвөрхангай аймгийн салбар зөвлөл   ...

    ...

Наадамд хүчит 32 бөх барилдсанаас аймгийн заан О.Бундхорол түрүүлэн, аймгийн заан М.Даваасүрэн үзүүрлэлээ. Өвөрхангай аймгийн сумдын баяр наадамд эхний аравт хурдалсан азарга, их нас, соёолон насны морьд урилгаар харгантын хөндийд тоосоо өргөж 43 азарга уралдсанаас Богд сумын уяач С.Ганболдын буурал түрүүлэн,  Зүүнбаян Улаан сумын уяач Ц.Бишрэлтийн хээр аман хүзүүдэж Бүрд сумын уяач Н.Мөнхөөгийн хээр гуравт Төгрөг сумын уяач Д.Батсайханы хүрэн дөрөвт  Сант сумын С.Батдэмбэрлийн хар айргын тавд хурдаллаа. 74 их насны морь уралдсанаас Есөнзүйл сумын уяач С.Нэргүйн хонгор түрүүлэн Богд сумын уяач Ж.Баттөмөрийн саарал аман хүзүүдэж ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр