Шанх багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 2 нд, Нарийн хүр багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 3нд, Орхон багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 4 нд, Онгоцон ухаа багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 5 нд, Эрдэнэтолгой багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 6 нд, Жалбаа багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 7 нд , Вангийн овоо багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 8нд, Ганган Орхон багийн иргэдийн нийтийн хурал 10 сарын 9 нд болох тул багийн иргэд хуралдаа идэвхтэй оролцоно уу.   ...

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хуралдаж, 8 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд хуралдааны эхэнд “Эрдэнэ-Зуу” хөтөлбөрийг баталлаа.
XVI зууны сүүлчээр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумын туурин дээр баригдан өнөөг хүртэл оршиж ирсэн Эрдэнэ-Зуу музей нь түүхийн ховор нандин, хосгүй үнэт зүйлсийг хадгалж буй шашин, соёлын томоохон төв юм. Нийт 8 барилга, байгууламж, 7 мянга гаруй үзмэр цуглуулгатай Эрдэнэ-Зуу музейг үзэж сонирхох дотоод, гадаадын жуулчид ихэссэний улмаас хадгалалт, хамгаалалтыг ...

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн мөнхийн дурсгалыг мөнхжүүлэх, хойч үедээ сануулан сэрэмжлүүлэх зорилгоор Хархорин сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачлагаар бүтээгдсэн хөшөөний нээлт 2019 оны 09 сарын 19 нд болж, УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ардчилсан намын дэд дарга Б. Пүрэвдорж, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, Өвөрхангай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Т. Гончигдорж нар оролцов. Энэ үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, соёлын төвөөс ЕБ-ын сурагчдын дунд зохион явуулсан "Хэлмэгдэл ба сургамж" сэдэвт илтгэлийн уралдаанд тэргүүлсэн ...

“ХАРХОРИНЫ НАМАР-2019 ” үзэсгэлэн худалдаа 7 дахь жилдээ “ЭРҮҮЛ ХҮНС - ЭРҮҮЛ ИРГЭН” уриан дор 2 өдөр амжилттай зохион байгуулагдаж, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг шалгарууллаа.Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 12 аж ахуйн нэгж, 31 иргэн оролцож, 2.8 сая төгрөгний борлуулалт хийсэн байна. Сум хөгжүүлэх сангийн зээлийг оёдол эсгүүр , гутал үйлдвэрлэл, сүү цагаан идээ, талх нарийн боов, ахуйн лаа, саван үйлдвэрлэл , хүнсний ногоо тариалагч ахмадын бүлд өгснөөр үйлдвэрлэл нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл олширч, сав баглаа боодлын чанар өнгө үзэмж сайжирсан байна.  Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ...

                                      ...

  ...

  ...

Чуулганаар -Монголын охид эмэгтэйчүүдэд тулгамдаж буй 3 сэдвээр Хэлэлцүүлэг хийж ,Тунхаг бичиг гарган . МАН.АН.МАХН ын төлөөллийг оролцуулан Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол хийлээ.МЭХ үүсэн байгуулагдсаны түүхт 95-жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдлаа.   ...

Ѳвѳрхангай аймгийн "1000 ахмадын чуулга уулзалт"-д  Хархорины 1600 ахмадын тѳлѳѳлѳл 120 ахмадууд ѳндѳр зохион байгуулалттай манлайлан оролцож тэргүүн байр эзлэн ѳргѳмжлѳл сая тѳгрѳгѳѳр шагнуулав. Софьт волейволын 50-59, мѳн 60-аас насанд багаараа алт, теннис Н.Баяраа, Д.Үржинжаргал нар алт, шагайн баг мѳнгѳ, шатар Д.Цэвэлсүрэн мѳнгѳ, цэнгээнт бүжигт Н Баяраа, Л Оюунтунгалаг нар мѳнгѳн медаль хүртлээ.         ...

Жил бүр төмс хүнсний ногоо тариалагчид, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, хямд үнээр худалдан авах боломж бүрдүүлэх зорилгоор 7 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Хархорины намар- 2019” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс эхэллээ. Уг үзэсгэлэн худалдаа 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд гар урлал, бэлэг дурсгал, сувинер, оёдол эсгүүр, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний төрлөөр шилдгүүдээ шалгаруулан 2019 оны 9-р сарын 21-23 ны өдрүүдэд арвайхээр хотноо болох "Өвөрхангай түншлэл-2019" үзэсгэлэнд ...

Төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нартай сумын удирдлагууд уулзаж, аймаг орон нутгийн санхүүжилтээр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, өвлийн бэлтгэл, цаг үеийн ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн аймгийн эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах ажлын талаар санал солилцлоо.   ...

  ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр