Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги Тус ангид архив, бичиг хэргийн эрхлэгчээр дээд боловсролтой, албан хэрэг хөтлөлтийн сургалтанд хамрагдсан иргэнийг шалгаруулж авна. Холбогдох утас: 88049034   ...

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 1989 оны 11 дүгээр сарын 20-нд Хүүхдийн эрхийн конвенцийг баталснаас хойш 193 орон нэгдэн орсон бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн олон улс орон баталсан хүний эрхийн хэлэлцээр болжээ. Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эсэн мэнд хөгжих,сурч боловсрох, ялгаварлан гадуурхагдахгүй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн сайхан амьдрах, аж төрөх зэрэг язгуур эрхүүдийг багтаасан чухал баримт бичиг бөгөөд Монгол улс 1990 онд уг конвенцид нэгдэж, хүүхдийн талаарх Үндэсний хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг шат дараатай хийж, хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Энэ өдрийг 2017 ...

  ...

Архины хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй арга хэмжээ, санаачилга, сайн туршлагыг төрийн албан хаагч иргэдэд түгээн дэлгэрүүлэх архидан согтуурахтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор "Яг одоо татгалзъя" уриатай нэгдсэн аяныг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулж байна. Та бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна.        ...

  ...

Сумын төвийн боловсролын гудамж, холбоочдын гудамжны авто зам дагуу 1300м/кв талбайг, Эрдэнэзуу музейн угтах орчныг сайжруулах тохижилтын ажлын хүрээнд 1800м/кв талбайг, нийт 3100м/кв талбайг зүлэгжүүллээ.     ...

Улсын төсвийн 780 сая төгрөгийн хөрөнгөөр 60 айлын орон сууцны ард буюу Орхон хороололд 395м, доод өргөн чөлөө буюу Арцатын гэр хороололд 750м замыг "Хархорин АЗЗА"ТӨХК, Жуулчны баазууд төвлөрсөн хэсэгт "Аса ланд"ХХК өөрийн хөрөнгөөр 1.5км замыг тус тус шинээр барьж байгууллаа.
2019 онд Хархоринд нийт 2.7км шинэ хатуу хучилттай замтай боллоо.     ...

Татварын багц хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 1 нээс эхлэн мөрдөж эхлэхтэй холбогдуулан аймгийн Татварын хэлтсээс хуулийн шинэчлэлийг татвар төлөгч иргэдэд сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангуулах явуулын үйлчилгээг үзүүлж Хархорин суманд ажиллалаа.
Төрийн болон төрийн бус байгууллагын ажиллагсад, иргэд 600 гаруй татвар төлөгч сургалтад хамрагдаж, тусгай зөвшөөрөлтэй 24 дэлгүүр, зоогийн газарт шалгалт хийн, зөрчлийг арилгуулж зөвлөгөө өглөө. Татвар төлөгч иргэдийн дунд гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулж 9 багийн 60 тамирчин ...

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаар тогтоолоор батлагдсан сум хөгжүүлэх сангийн төсөл хүлээж авах товын хугацаанд 25 төсөл ирснийг Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл 76,9%-ийн ирцтэй 2019 оны 11 дүгээр сарын 04-нд хуралдаж мах бэлтгэл, шахмал түлш, авто засвар, оёдол эсгүүр, модон хийц, ахуйн үйлчилгээний чиглэлээр 3 аж ахуйн нэгж, 13 иргэнд 192.500.000 төгрөгийн зээлийг Сумын Засаг даргын 2019 оны 11 дүгаар сарын 05-ны өдрийн А/196 дугаар захирамжаар олгож, зээлд хамрагдсан иргэдэд шинэчлэгдсэн журмын танилцуулга, төсөл хэрэгжүүлэхэд анхаарах асуудлаар мэдээлэл ...

Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсч хөгжисний 91 жил, Өвөрхангай аймгийн ус цаг уурын албаны 80 жилийн ойг угтсан нээлттэй хаалганы өдөрлөгийн үйл ажиллагаа 2019 оны 11-р сарын 3-нд Хархорин сумын соёлын төвд боллоо. Өдөрлөгийн үйл ажиллагаанд ЗДТГ-ын дарга Д.Долгормаа, Хархорин сумын тариаланчдын холбооны тэргүүн Д.Лхагвабуд, ТХГ-ын дарга Ц.Банди болон төрийн байгууллга, аж ахуй нэгжийн төлөөлөл, ард иргэд идэвхтэй оролцов. Өдөрлөгийн үеэр Өвөрхангай аймгийн УЦУОШТөв болон Хархорин сумын УЦУС-ын үйл ажиллагааг сурталчлах, шаардлагатай мэдээ мэдээллийг түгээх мөн тухайн байгууллагын ажилтан албан хаагчдын урлагын тоглолт, ...

Соёмбо үсэг зохиогдсоны 333 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн ойг тохиолдуулан Хархорин сумын Ноёхон толгойд орших Их Соёмбыг Диваажингийн Цэцэрлэг иргэн Ж. Ганбаатар, О.Лхамсүрэн нар санаачлан зохион байгуулж, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэй, нутгийн иргэдийн оролцоотой сэргээн засварласнаа хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа 2019 оны 11 сарын 02 буюу намрын адаг сарын туулай өдөр боллоо. Сэргээн засварлалтын ажлыг 2019 оны 03 сараас эхлэн 108 өрхийн хандиваар гүйцэтгэлээ. Соёмбыг Өндөр гэгээн Занабазар 1686 онд монголчуудын нар, сар, галтай сүлдэнд үндэслэн зохиосон бөгөөд анх Хүннүчүүд нар, сартай ...

Жи-Мобайл ХХК Хархорин дахь салбартаа Үйлчилгээний ажилтан шалгаруулж авна. • Их дээд сургууль төгссөн бакалаврын зэрэгтэй /Менежмент, Санхүү, эдийн засгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бол давуу тал болно/ • Цэвэрч нямбай, зөв төрхтэй • Харилцааны өндөр соёлтой • Асуудлыг ойлгуулах, хэл ярианы баялаг сайтай • 30-аас доош насны, хариуцлагатай • Хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн • Өвөрхангай аймгийн Хархорин суманд оршин суудаг байх Бүрдүүлэх материал: 1. Цээж зураг -2% , 2. Дипломийн хуулбар 3. Иргэний үнэмлэхний хуулбар 4. Оршин суугаа газрын тодорхойлолт 6. 3-н үеийн намтар /өвөө, эмээ, аав, ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр