Сум хөгжүүлэх сангийн төслийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 09:00 цагаас 07 дугаар сарын 01-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.  Зохион байгуулагч ЗДТГазар 106 тоот өрөө Холбогдох утас 70327399, 88052339 ...

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал тоолох төхөөрөмж, саналын хуудас, халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хэрэгслүүдийг хэсгийн хороодод хүлээлгэн өглөө. Монгол улсын Засгийн газраас сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг гаргасан бөгөөд сонгогч бүрт амны хаалт, нэг удаагийн бээлий олгож, халууныг хэмжиж, халдваргүйжүүлэлт хийнэ. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 8148 сонгогч бүртгэгдсэн байна. ИРГЭД ТА БҮХЭН СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ. СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО           ...

Монгол УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойргийн 91-100 дугаар хэсгийн хороонд төрийн захиргааны болон үйлчилгээний 100 гаруй албан хаагч томилогдон ажиллаж байна. Сумын сонгуулийн хорооноос хэсгийн хороодын гишүүдэд УИХ-ын сонгуулийн хууль тогтоомж, дүрэм журмын талаар чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны үнэмлэх, нэр дэвшигчдийн ухуулагчдын үнэмлэх олгох ажлыг зохион байгуулж байна. Сонгогч та бүхэн харьяа хэсгийн хороон дээр очиж сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн тухай мэдээлэлтэй танилцан нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ мэдэх боломжтой. СУМЫН СОНГУУЛИЙН ХОРОО     ...

Авто тээврийн өөрөө явагч хэрэгсэлийн үзлэг оношлогоо суманд 6 дугаар сарын 7- 15 хооронд явагдах тул үзлэгээс өмнө татвараа төлнө үү.     ...

Сумын төвийн нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжид хариулгагүй мал орж тарьсан мод бутыг сүйтгэж, иргэдэд таатай орчин бүрдүүлэхэд хийгдэж байгаа ажилд сөргөөр нөлөөлж байгаа тул иргэний үүргээ биелүүлж, хариуцлагатай байж, малаа сумын төвөөс гадагш бэлчээн, ногоон байгууламжид мал оруулахгүй байхыг анхааруулж байна. Засаг даргын Тамгын газар         ...

Ковид-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тодорхой үйл ажиллагаануудыг хязгаарлаад байгаа билээ. Сум хөгжүүлэх сангийн төсвөөс зээл авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хуулийн этгээдийн зээлийн 2020 оны 5,6,7 дугаар сарын эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулан бүртгэх үйл ажиллаагааг зохион байгуулах тул зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтэй зээлдэгч нар зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулан баталгаажуулах хүсэлтээ өгнө үү. СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ЛАВЛАХ УТАС: 70327244, 70327399   ...

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины зарлигаар 1941-1945 оны Аугаа Эх орны дайны Ялалтын 75 жилийн ойн медалийг Орхон багийн иргэн, ахмад дайчин Дамдинсүрэнгийн Нямаад ОХУ-ын элчин сайдын яамны дипломат ажилтнууд гардуулж өглөө. Д.Нямаа нь 1943-1948 онд Долоннуурын 5 дугаар дивизэд цэргийн алба хаажээ. Ахмад дайчиндаа эрүүл энхийг хүсэн ерөөе. Засаг даргын Тамгын газар           ...

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТАН "ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ҮЕИЙН ХҮҮХДИЙН ЭРХ БА ХАМГААЛАЛ" СЭДВИЙН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ИЛТГЭХ УРЛАГИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА. СУРАГЧИД ТА БҮХЭН ИДЭВХТЭЙ ОРОЛЦОНО УУ        ...

2020 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар цэргийн албанд тэнцэж, Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0131 дүгээр анги, хилийн заставт эх орны торгон хилээ манах нэр хүндтэй үүрэг гүйцэтгэхээр, мөн Улаанбаатар хотын Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүндэт харуулын алба хаахаар мордож байгаа залуучууддаа албаа нэр төртэй хааж, нутаг усныхаа нэр төрийг өндөрт өргөж сайн ирэхийн өрөөл өргөе. Сумын цэрэг татлагын товчоо.           ...

      ...

  ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр