УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Арвайхээр, Хархорин суманд ажиллалаа. Уг томилолтыг УИХ-ын С.Чинзориг санаачлан ахалж яваа бөгөөд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нарын арваад хүн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байна. УИХ-аас Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийсэнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад мэдээлэл өгч, зарим асуудлыг газар дээр нь ...

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэлж, Монголын түүх хичээлээр эхний шалгалтыг аваад байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд энэ жил 1103 сурагч ахлах ангиа төгссөн бөгөөд өмнөх оны 171 төгсөгчийн хамтаар 1274 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Нийт төгсөгчдөөс таван хүүхэд ковидын халдвар авсан нь тогтоогдсон учраас 9 дүгээр сард шалгалт өгөхөөр болсон байна. Шалгалтыг Арвайхээр сумын 1, 5 дугаар сургуульд зохион байгуулж байгаа ба 60 анги танхимыг камержуулан бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа юм. Шалгалт өгч буй нийт сурагчиддаа амжилт хүсье.   ...

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Өвөрхангай аймгийн залуучуудын ЦАХИМ ЧУУЛГАН тун удахгүй зохион байгуулагдана.   ...

Нэг. Зорилго: Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарласаны дагуу аймгийн Засаг даргын захирамжаар баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх. Хоёр. Хамраххүрээ: Сумдын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд Гурав. Болзол, шалгуур үзүүлэлт: 1. Тухайн орон нутагт малын халдварт, шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг гэрээгээр гүйцэтгэсэн үр дүн 2. МаЛын эрүүл мэндийн үзлэг хийсэн байдал / тоон үзүүлэлтээр/ 3. Малын сэг, зэм устгах.бэлчээр, худаг уст цэг, хашаа, хороо халдваргүйтгэсэн ажлын үр дүн 4. Малчид мал бүхий иргэдийг соён гэгээрүүлэх талаар хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүн 5. Сум дүүргийн ...

Орхон голыг хамгаалах хөдөлгөөн НҮТББ-аас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, сайдад биечлэн уулзах уулзалтын цаг тов айлтгасны дагуу яамны сайд болон бодлого зохицуулалтын газрын дарга, албаны хүмүүстэй уулзаж нөхөн сэргээлт, ногоон хөгжлийн төлөөх олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар албан хүсэлт гаргав. Салбарын яамнаас улсын хэмжээнд 40 лиценз нэмж олгогдсоноос Орхоны хөндийд олгогдоогүй болохыг мэдэгдэв. Мөн Аялал жуулчлал, байгаль орчины яам, сайдад "Цэнгэг Орхон" төслийг хүргүүлэхийн зэрэгцээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд зочилж "Орхон 1000 ...

Өвөрхангай аймгийн хэмжээнд 2021 оныг “ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих “ жил болгон зарласантай холбогдуулан хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдыг урамшуулах, дэмжих зорилгоор зарлаж байгаа болзолт уралдаануудад иргэд, малчид, тариаланчид идэвхтэй оролцоно уу. Засаг даргын Тамгын газар     ...

Орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг нэг цэгээс борлуулах зорилгоор байгуулагдсан “Хархоринд үйлдвэрлэв” худалдааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа тул хамтран ажиллах үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүний танилцуулгаа өгөхийг урьж байна. Танилцуулгыг 2021 оны 08 дугаар сарын 20 -ныг хүртэл ЗДТГ-ын 106, 111 тоот өрөөнд хүлээж авна. Худалдааны төвд борлуулах бүтээгдэхүүний нэр төрөл: 1. Бэлэг дурсгал, гар урлал 2. Хүнсний бүтээгдэхүүн 3. Модон болон төмөр эдлэл 4. Бусад Жич: Тухайн бүтээгдэхүүн нь Хархорин суманд үйлдвэрлэгдсэн, баглаа боодол, хаяг шошгын стандартыг хангасан байх ...

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (ЖЭТБХТХ)-ийн хэрэгжилтийг дэмжих, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх зорилготой “Хүндлэлд хүйс хамааралгүй” үндэсний аяны үр нөлөөг хэмжих үнэлгээг Жендэрийн үндэсний консорциумын дэргэдэх зөвлөх баг орон нутгийн зорилтот бүлэгт хийж гүйцэтгэлээ. Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд ЖЭТБ-ыг хангах хууль эрх зүйн орчныг олон улсад сайшаагдахуйц хангалттай хэмжээнд бүрдүүлж, саад болж буй хүчин зүйлсийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг тууштай эрэлхийлсээр ирсэн. Үүний илрэл нь 2020 оны 10-р сараас эхлэн зургаан сарын турш үндэсний болон орон нутгийн иргэний нийгмийн ...

NEAR Холбоо (Зүүн хойд Азийн орон нутгийн Засаг захиргаадын холбоо)-ны ээлжит 13 дугаар Бүгд хурал “Хамтдаа туулсан 25 жил, цаашдын Зүүн хойд Азийн ирээдүй” уриан дор 2021 оны 8 сарын 10-ны өдөр ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Засгийн газар цахимаар зохион байгууллаа. NEAR - холбоо нь тус бүс нутгийн орон нутгийн засаг захиргаадаас гишүүнчлэлээ бүрдүүлдэг бөгөөд тэдгээр улс орнуудын төв Засгийн газрууд оролцдоггүй онцлогтой билээ. Тус хуралд НҮБ-ын 8 дугаар Нарийн бичгийн дарга Бан Ги Мүн болон Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоодын ерөнхий нарийн бичгийн дарга, төлөөлөгч, гишүүн улсууд болох ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, ...

Байрлал: Өвөрхангай Хархорин сум, Хархорин худалдааны төв/зах/ баруун талд төв зам дагуу байрлаж байна Өрөөний сонголт: 1 өрөө | 30,1 мкв| 2 өрөө | 48.1мкв | , |33,6мкв|, |33,1мкв| 3 өрөө | 54,0мкв | , |66,9мкв | 9 дүгээр сарын 1 хүртэлх урдчилсан захиалга: 100% төлөлтөнд 1м2-1.800.000, 60%-с дээш төлөлтөнд 1.900.000, 30%-с дээш төлөлтөнд 1.950.000 Үндсэн үнэ 2.100.000 Борлуулалт:  Утас : 8959-9111  Ашиглалтанд орох хугацаа: 2021 оны IV улирал Онцлог давуу тал Бүрэн цутгамал гадна хана - Бүрэн цутгамал гадна ханатай барилга нь суулт өгч цуурах, цантах, сийгэх зэрэг эрсдэлээс бүрэн хамгаалагдсан насан туршийн чанар 9 баллын ...

NEAR буюу Зүүн хойд азийн орон нутгийн Засаг захиргаадын холбооны ээлжит 13-р бүгд хурал цахимаар 2021.08.10-ны өдөр болж, тус хурлыг ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Засгийн газар зохион байгууллаа. Тус хуралд оролцож, Өвөрхангай аймагт Хархорум хот, Эрдэнэ зуу, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүдэд тулгуурласан аялал жуулчлалыг олон улсын хэмжээнд хөгжүүлэх боломж, гарцын тухай илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тус хуралд ОХУ, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсуудын засаг захиргааны 73 нэгжийн 250 гаруй төлөөлөгч оролцов. NEAR - холбоо нь тус бүс нутгийн улс орнуудын зөвхөн орон нутгийн засаг захиргаадаас гишүүнчлэлээ бүрдүүлдэг бөгөөд ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр