Монгол Улсад ахмадын байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хархорин сумын 2 ахмадыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, 1 ахмадыг “Алтан гадас” одонгоор тус тус шагнан урамшууллаа. Шагналыг аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж, Засаг дарга А.Ишдорж нар гардуулж өглөө. Төрийн дээд шагналаар шагнагдсан Ахмад А.Ганболд, Б.Чүлтэм, Л.Найманжин нартаа эрүүл энх, саруул сайхныг хүсье. Хүндэтгэсэн: Хархорин сумын ИТХ-ын дарга Д.Гантөмөр       ...

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.6, 3.7 заалт, Соёлын яамны 2021 оны 08 дугаар сарын 18-ны 2/1888 дугаар албан бичиг, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1/110 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, орон нутгийн соёл, хууль сахиулах байгууллага, соёлын өв хамгаалагч нарын хамтын ажиллагааг сайжруулах, иргэд олон нийтийн өвийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилгоор "Өв хамгаалагч" аян зохион байгуулж байна.   ...

  ...

Нарийн хүр багийн иргэн, сум, аймгийн аварга малчин Ц. Гончигсүрэнгийнх сүү, цагаан идээ боловсруулж ашиг шимийг нь хүртэхээс гадна дэл, сүүл, ноосоор оосор хошлон, тоононы эргүүлэг, олом зэргээ томж, уламжлалт аргаар арьс ширээ өөрсдөө боловсруулан хазаар, ногт, зэл, татлага, сур хийж ахуйдаа хэрэглэж байна. Хуванцар сав суулгаас татгалзан, модон андуу, үхрийн ширээр өөрсдөө хийсэн хөхүүр, борви болон хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгожээ. / Архивын зураг. 2020 он/ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭНГИЙН, ЗӨВ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛЪЁ. Засаг даргын Тамгын газар. Зорилтот жилийн ажлын хэсэг ...

  ...

    ...

Эрдэнэ Зуу музейгээс эрхлэн гаргасан "Их шүтээний орон Эрдэнэ Зуу" номын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус номонд Эрдэнэ Зуу музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа шашин, соёлын нандин өв дурсгал болсон 152 бурхан шүтээн үзмэрийн тухай гэрэл зураг, монгол, англи тайлбартайгаар уншигчдын гарт очиж байна. Монголын эртний нийслэл Хархорум хотын суурин дээр байгуулагдсан Эрдэнэ Зуу хийдийн эрт болоод эдүгээгийн түүхийн талаарх эрдэмтэн судлаачдын зохиол бүтээл багагүй хэвлэгдэн гарч байсан ч үзмэрийн талаар нэгтгэн гэрэл зураг, тайлбартай ном урьд өмнө хэвлэгдэж байгаагүй юм. Уг ном хэвлэгдсэнээр Эрдэнэ Зуу музейн хосгүй үнэт дурсгал, ...

Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй Хархорин сумын 1 дүгээр цэцэрлэгийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 33 712 000 /гучин гурван сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий 2408 м.кв газрыг дуудлага худалдаагаар худалдахаар аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим бирж дээр цахимаар явуулна. Оролцохыг сонирхсон иргэд аж ахуйн нэгж дараах материалыг ...

Манай аймгийн хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж, аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлж байна. Мал маллаж, ашиг шимийг нь хүртэж амьдрах сонирхолтой ч цөөн тооны малтай, хөдөлмөрийн насны иргэд олон байдаг. Тэдгээр иргэдээ дэмжих үүднээс малжуулах хөтөлбөрийг аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжүүлж байна. Сүүлийн дөрвөн жилд 194 сая төгрөгөөр залуу гэр бүлүүдийг малжуулснаар байнгын ажлын байртай, ашиг орлоготой болж, эндээс гурван ч “Аймгийн аварга малчин” төрөн гарчээ. 2021 онд аймгийн ХХҮГ-аас “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх ...

  "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил"-ийн хүрээнд малчин, тариаланчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн өнөөдрөөс сум, багуудад ажиллаж эхэллээ. Энэхүү ажилд аймгаас нийт 14.5 сая төгрөг зарцуулж, нийт 10 мянга орчим малчин, тариаланчдыг үзлэгт хамруулах сарын аян явуулж байна. Эмч нарын бүрэлдэхүүн багийн төвүүдэд ажиллах учир малчдыг өргөнөөр хамруулах боломжтойг аймгийн Засаг даргын орлогч, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах Ажлын хорооны дарга И.Доржсүрэн хэлж байна. Хархорин суманд 2021.10.27, 28-ны өдөр Шанх, Жалбаа багийн төвүүдэд ажиллана.     ...

Онгоцон ухаа багийн иргэн, аймаг сумын аварга малчин, "Алтан төлийн эзэн", "Алтан ишигний эзэн" Ц. Баасангийнх хуванцар сав суулгаас бүрэн татгалзан эцэг өвгөдөөс уламжилж ирсэн модон андуу болон , үхэр , ямааны арьс ширээр хөхүүр, хөөрцөг, хутгуур богц өөрсдөө хийж хүнсний зориулалтын төмөр сав суулга, шанага, даавуун уутыг өдөр тутмын хэрэглээгээ болгожээ. / Архивын зураг. 2020 он/ ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭНГИЙН, ЗӨВ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛЪЁ. Засаг даргын Тамгын газар. Зорилтот жилийн ажлын хэсэг     ...

Бөхийн засуул Гомбо овогтой Амарсанааг Үндэсний бөхийн холбооноос үндэсний бөхийн улсын "Дэд засуул" цолоор шагналаа. Тэрээр бөхийн засуулаар 25 жил ажиллажээ. Мөн бөхийн тайлбарлагч Л.Цэрэнлхүндэвийг "Хөдөлмөр зүтгэл" медалиар шагналаа. Сумын удирдлага болон сумын үндэсний бөхийн холбооныхон, бөхчүүд Г.Амарсанаа, Л.Цэрэнлхүндэв нарт хүндэтгэл үзүүллээ. ИТХ, ЗДТГ       ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр