Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга, түүний Тамгын газраас аймаг, орон нутаг, иргэдийнхээ өмнө хамгийн ихээр тулгамдаж буй асуудлыг иргэд, олон нийтийн оролцоотойгоор тодорхойлон тухайн асуудлыг хамтдаа шийдвэрлэх зорилгоор “Зорилтот жил”-ийг зарлан ажилладаг билээ. ...

Сумын төвийн нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбайг Хаягжуулалтын тухай хуулийн дагуу нэршил бий болгохтой холбогдуулан иргэдээс санал авч байна. Доорх зураг тус бүрийн тайлбарт жишээгээр нэр өгч болох санал оруулсан болно. Та бүхэн доорх гудамж талбайд тохирсон нэр өгч бидний ажлыг дэмжинэ үү. Засаг даргын Тамгын газар     ...

Өвөрхангай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газар, Сумын ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд хамтарсан ажлын хэсэг согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цэгүүд, зарим талх нарийн боов, хэрчсэн гурилын цехүүдэд хяналт шалгалт зохион байгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж үнэлгээ хийж ажиллалаа. Архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг дэлгүүр, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 цэг хамрагдсанаас , 90 буюу түүнээс дээш үнэлгээтэй 20 цэг, 80 буюу түүнээс дээш үнэлгээтэй 16 цэг , 70 буюу түүнээс дээш үнэлгээтэй 3 цэг , 50 буюу ...

Намсрай овогтой Очир 1 настай, тэрээр 2 сартайдаа төрөлхийн зүрхний дөрвөлсөн гажиг оношоор оношлогдсон, одоогоор биеийн байдал нь хүнд, амьсгалын аппарат хэрэглэн, байнгын асрамжинд байдаг. Энэтхэг улсад 60.0 сая төгрөгийн хагалгаанд цаг алдалгүй орох шаардлагатай байгаа тул та бүхнээс хандив дэмжлэг хүсч байна. Түүний өвөө Жадамба овогтой Мишигдорж Хархорин сум САА-д 1982-1989 онд тракторын жолооч, 2002-2019 онд Эрдэнэзуу хийдэд харуулаар ажиллаж байсан. Ээж М.Буяннэмэх нь 2007 онд ЕБ-ын 10 жилийн 1 дүгээр сургууль / Орхон сургууль /, 2011 онд Архангайн Багшийн Колледжийг төгсөж, УБ хотод СӨББ-д ажиллаж байгаад одоо хүүхдээ асран ...

Өвөрхангай аймаг дахь Ковид19-ийн нөхцөл байдалтай танилцаж, аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлын талаар сонсож, ЭМГ, БОЭТ, сумдын эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай танхим болон цахимаар уулзаж, ярилцлаа. Өвөрхангай аймагт Ковид-19 халдварын гурав дугаар давлагаа явагдаж, хоногт 285 хүртэл тохиолдол бүртгэгдэж байна. Ковид-19 халдварын эмчилгээнд нэн шаардлагатай, тулгамдсан асуудлыг эрэмбэлж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр ярилцав ...

  ...

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллалаа. Нутагт намар налайгаад цаг сайхан байна. Манай Өвөрхангай аймгийн 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Цар тахлын улмаас найр наадмаас татгалзсан ч их ойн жилдээ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудаас гадна өв уламжлалаа сурталчлан таниулах, түүх соёлоороо бахархах үзлийг хүүхэд залууст өвлүүлэн үлдээхэд чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн. Тэдгээрийн нэг “Өвөрхангай аймгийн түүх, өв соёл, хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнгөрсөн бямба гаригт Арвайхээрт зохион байгуулахад УИХ-ын гишүүдийнхээ хамтдаа оролцлоо. Энэ нь Өвөрхангай аймгийн түүх сэдвээр хийж буй ...

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цахим орчинд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, залилах болон цахим гэмт хэрэгт өртөж буй иргэдийн хууль эрх зүй, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” аяныг 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20 өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа. Тус аяны хүрээнд сум дундын Прокурорын газар, Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Хархорин сумын Ерөнхий боловсролын ...

Зарлагдсан ажлын байр 1. Хархорин сумын "Номын хүрдэн" ерөнхий боловсролын сургуулийн захирал 2. Арвайхээр сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 3. Өлзийт сумын цэцэрлэгийн эрхлэгч 4. Хайрхандулаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал 5. Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал 6. Хархорин сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 7. Хужирт сумын 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 8. Есөнзүйл сумын Соёлын төвийн дарга 9. Тарагт сумын цэцэрлэгийн эрхлэгч 10. Бүрд сумын соёлын төвийн дарга 11. Тарагт сумын Соёлын төвийн дарга 12. Бат-Өлзий сумын Соёлын төвийн дарга Бүртгэлийг 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 09.00-17.00 ...

Ерөнхий боловсролын Орхон сургуулийн багш Д.Алтантуяагийн удирдсан “Орхон-Охидын клуб” тус аянд нэгдэж байна. Тэд өөрсдийн хэрэглэдэггүй, багадсан хувцсаа сайтар угааж цэвэрлэн уут, тор хийж гялгар уутыг даавуун уут тороор сольж, өрхийн ахуйн хэрэгцээнд хэрэглэж эхэлжээ. ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ ЭНГИЙН, ЗӨВ ХЭРЭГЛЭЭТЭЙ БОЛЪЁ. Засаг даргын Тамгын газар. Зорилтот жилийн ажлын хэсэг     ...

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан иргэдэд боломж олгон төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгах шийдвэрийг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаас гаргалаа. Төрийн албаны ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт дахин нээж 11 дүгээр сарын 02-ны 09:00 цагт хаана. Харин шалгалтын хуваарийг 2021.11.08-нд зарлаж, шалгалт 2021.11.15-ны өдрөөс эхэлнэ. Төрийн албаны салбар зөвлөл   ...

"ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ"-ИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА. Өвөрхангай аймгийн Эрүүл Мэндийн Газар, Бүсийн Оношлогоо Эмчилгээний Төв болон Хархорин сумын ЗДТГ мөн Нэгдсэн Эмнэлэг хамтран Хархорин сумын газар тариалангийн бүс нутаг болох Шанх болон Жалбаа багийн малчид, тариаланчидад дотор, хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулах гэж байгаа тул тухайн багийн иргэдийг өргөнөөр хамрагдахыг уриалж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн чиглэл: Дотор ( элэгний В, С вирус, тэмбүү, ДОХ-ийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн эхо) Эмэгтэйчүүд (мазок, ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр