Тэмцээний эхэнд волейболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Өвөрхангай аймгийн уугуул Д.Солонгыг аймгийн ИТХ-ын нэрэмжит шагнал “Өвөрхангай аймгийн Алдартан” цолоор шагнасан бөгөөд Өвөрхангай аймгийн Волейболын холбооноос хүндэтгэл үзүүллээ. Мөн Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Өвөрхангай аймгийн уугуул Д.Баасансүрэнд Монголын волейболын холбооноос хүндэтгэл үзүүлсэн ба 62-оос дээш насны ахмад тамичрдад Өвөрхангай аймгийн Волейболын холбооноос гарын бэлгийг гардуулсан юм. Дашрамд дурдахад гавьяатаас дээш цолтой 36 тамирчин Өвөрхангай аймгаас төрж, нутаг орныхоо нэрийг ...

“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох” төслийг удирдан зохион байгуулах аймгийн зөвлөл хуралдаж, тус төслийн 2021 оны жилийн эцсийн тайланг хэлэлцэж байна. ...

Нарийн хүр багийн малчин, сум, аймгийн аварга малчин Лхагвасүрэнгийн Пүрэв адуу, үхрийн мах тус бүр 1, 10 хонь, 200 л аарц, 20 л сүү ЗДТГ-т хандивлалаа. Хандивын адуу, үхрийн махыг ЕБ-ын “Номын хүрдэн”, “Орхон” сургуулийн дотуур байрны хүүхдийн хүнсэнд , аарцыг хүүхдийн цэцэрлэгүүдэд, сүүг Нэгдсэн эмнэлэгт, хонийг зорилтот бүлгийн өрхөд хуваариллаа. Нийгмийн хариуцлагын хүрээнд өвлийг өнтэй давахад дэмжлэг үзүүлсэн танай гэр бүлд сайн сайхныг хүсье. Сумын Засаг даргын Тамгын газар   ...

Архангай аймгийн Хашаат сумын Цагаан хад баг, Хархорин сумын Онгоцон Ухаа, Жалбаа багийн хилийн зааг нутагт малын шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрлээ. Сумын Шуурхай штаб хуралдаж, Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, аймгийн Мал эмнэлгийн газрын ажлын хэсэг хамтран сэжигтэй бүсэд ажиллаж, тандалт судалгаа хийж, шинжилгээ авч дээжийг баталгаажуулахаар илгээгээд байна. Иймд малчдад доорх зүйлийг анхааруулж байна. 1. Малчид мал сүрэгтээ байнгын ажиглалт, тандалт хийж , шүлхий өвчний сэжиг, шинж тэмдэг (шүлс унжралдан гоожих, амны хөндий, турууны салаа үлхийрэх гэх мэт) ажиглагдсан даруйд харьяалах мал эмнэлгийн ...

Тус аянд аж ахуй нэгж, байгууллага болон иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Хархорин сумын Улаан Загалмайн Анхан шатны Хороо Хүүхэд Хамгааллын Хамтарсан баг       ...

12 сарын 20-нд Мойлт 9-11-р гудамж 12 сарын 21-нд Мойлт 12-16-р гудамж 12 сарын 22-нд Сансарын 1-5-р гудамж 12 сарын 23-нд Сансарын 6-10-р гудамж 12 сарын 24-нд Одын 1-5-р гудамжны хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу. Хот тохижилтын алба   ...

Насан туршийн боловсролын үндэсний төв нь “Малчин” дэд хөтөлбөрийн хүрээнд “Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 12-р сарын 13, 14-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. “Малчдын амьдрах ухааны чадварыг дэмжих, нийгмийн хамгааллыг өргөжүүлэх дэд хөтөлбөр”-ийн “Үндэсний сургагч багш”- аар бэлтгэгдсэн 21 аймгийн Насан туршийн боловсролын багш нар орон нутагтаа сургалтын агуулгыг түгээн дэлгэрүүлж, нийгмийн даатгалын байцаагч, бэлчээр ашиглагчдын холбоо, хоршоодын манлайлагч, малчидтай нэгдэн, баг болж малчдын хотонд хүрч ажиллах юм.     ...

Жил бүр шалгаруулдаг ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН ШИЛДЭГ УНШИГЧ-г ...

Коронавирусний халдвар шинэ хувилбараар тархаж байгаатай холбогдуулан аймгийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/623 тоот захирамж гарч; ...

Сурагчдын улирлын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг аливаа осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлж, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. Амралтын хугацаанд хүүхдээ даарч хөрөхөөс, халдварт өвчин тусахаас сэргийлэх, гадуур сэлгүүцүүлэхгүй байж ном унших, өөрийгөө хөгжүүлэх боломжоор хангахыг эцэг эхүүдэд зөвлөж байна. Засаг даргын Тамгын газар Хүүхэд хамгааллын Хамтарсан баг   ...

Сум, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, салбартаа ажил үйлсээрээ манлайлж байгаа оны шилдэг ажилтан, албан хаагчдыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай. Иймд доорх номинацид нэр дэвших ажилтан, албан хаагч, иргэдийн тодорхойлолтыг 2021 оны 12 дугаар сарын 22 -ны өдрийн 18.00 цаг хүртэл ЗДТГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгчид өгнө үү. 1. Боловсролын байгууллагын шилдэг ажилтан (ЕБС, СӨББ, Насан туршийн боловсролын нэгж) 2. Эрүүл мэндийн байгууллагын шилдэг ажилтан (Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТөв, эмийн сан, хувийн эмнэлгүүд) 3. Соёл урлаг, спортын байгууллагын шилдэг ажилтан (Музей, урлаг, соёл, урлал, биеийн тамир) ...

 Ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг бууруулах нь аймгийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан томоохон зорилтуудын нэг билээ. 2021 онд орон нутгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 1165 ажлын байр шинээр нэмэгдсэн. Үүнээс байнгын 637, улирлын 50, түр 478 ажлын байр бий болжээ. ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр