ХХОАТ-ын тухай хуулийн дагуу татварын буцаан олголт авах иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт төрөл тус бүрээр             ...

Тус арга хэмжээнд дараах эрхмүүд Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Н.Цэрэндолгор “Алтан гадас одон”-оор Б.Сүрэн, Л.Цэцэгмаа, Ж.Рэнцэнханд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар П.Буянжаргал ЭМЯ-ны хүндэт жуух- Б.Хулансаран, П.Мөнхсайхан, С.Долгормаа, Н.Төмөрчөдөр, О.Дулмаа, Л.Батцоож     ...

Сум, орон нутгийнхаа хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, салбартаа ажил үйлсээрээ манлайлсан тэргүүний ажилтан, албан хаагч, иргэдийг шинэ оны босгон дээр шалгарууллаа. 1. Боловсролын салбар: ЕБС-ийн 2 -р сургуулийн химийн багш Б.ГОМБОСҮРЭН 2. Эрүүл мэндийн салбар: Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн сувилагч Б.ДУЛАМСҮРЭН 3. Соёл урлаг, спортын байгууллага: Төгөлдөр хуурын дугуйлангийн багш Ц.ХАНДМАА 4. Дэд бүтцийн салбар: ЭБЦТС ТӨХК-ийн Хархорин салбарын ашиглалт засварын инженер С.БАТ-ОРШИХ 5. Банк, санхүү: Эрдэнэзуу тооцооны төвийн харилцааны менежер Л.ГАНЦЭЦЭГ 6. Төрийн шилдэг албан хаагч: Хархорин сум дахь ...

Өрх, иргэн бүр хог хаягдлаа эх үүсвэр дээр нь буюу гэртээ ангилснаар цугларах хогны хэмжээ багасах ба дахин боловсруулалтад орох давуу талтай юм. Хог хаягдлаа ангилахдаа анхаарах зүйлс: - Хог хаягдлаа эвхэж, дарж овор хэмжээг нь багасгах -Шинээр худалдаж авсан барааны гаднах кардон цаасыг эвхэж, хавтгай болгож хаях -Цаас, хуванцар, шил болон хүнсний хог хаягдлаа тусдаа хогийн саванд хаях - Гэр хорооллын айлууд үнсээ бусад хог хаягдалтайгаа холихгүй байх - Шилэн хог хаягдал руу хагарсан шаазан, гэрлийн шил хийхгүй байх - Хогоо ангилах хаях хогийн савыг бэлдсэн байх хэрэгтэй Хот тохижилтын алба   ...

Улсад олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд, орон нутагт тогтвор суурьшилтай амьдарч, салбартаа манлайлан амжилттай ажиллаж байгаа төрийн албан хаагчид болон иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа. “ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОН”-оор Чимэдцэрэн Дийшаахүү “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”- оор Ц.Нарантуяа “АЛТАН ГАДАС” одонгоор З. Лхагва, Ц.Энхжаргал, В.Бат-Очир, Г.Батсүх “ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ”-аар Т. Будъяа, С.Байгалмаа, Д.Дугаржав, Д.Дашням, Д.Пүрэвжав “САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АЛБАНЫ ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр Д.Дашцээрэв, Д.Сэдэд, Р.Тэрбиш, Л.Пүрвээ “САНХҮҮ ...

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 10 аймгийн төвд дулааны станц барих “МОН-14” төслийг Эрчим хүчний яам хэрэгжүүлж байна. Үүнд Өвөрхангай аймаг багтаж байгаа юм. Өнөөдөр талууд гэрээг албажуулж, Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, БНСУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун нар гарын үсэг зурлаа ...

Хөдөөгийн эрүүл мэндийн салбарт тасралтгүй 42 жил үр бүтээлтэй ажилласан дотрын эмч Н.Лхагвасүрэн эрүүл мэндийн салбарын түүхт 100 жилийн ойгоор Монгол улсын гавьяат эмч цолоор шагнагдлаа. Эмчдээ нийт эрүүл мэндийн салбарынхныхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.   ...

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол улсын үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Тэргүүлэгч гэх нэр томъёо агуулсан зүйл заалт, эрх хэмжээ байхгүй болж байгаа билээ. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 1992 оноос хойш нийт 450 орчим удаа хуралдаж, 3500 орчим асуудал хэлэлцэж, 58 Төлөөлөгч Тэргүүлэгчээр сонгогдон ажилласан байна. Тэргүүлэгчийн отгон хуралдаанаар дараах асуудлаар хэлэлцэж байна. 1.Хот тохижилтын албаны ажлын явц цаашдын зорилтыг сонсох- ХТАМэргэжилтэн Д.Ганхуяг 2. ...

2147 төрсний бүртгэл хөтөлсөн бөгөөд үүний 1124 нь эрэгтэй, 1023 нь эмэгтэй хүүхэд байна. Хамгийн олон нь Арвайхээр суманд, нийт 688 төрсний бүртгэл хөтөлжээ. ...

2021.12.23 Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс “Santa challenge”-д сумын 22 аж ахуй нэгж байгууллага нэгдэж 586,000 төгрөг, 16 бэлэг цугларч нийт 75 бэлгийг зорилтот бүлгийн хүүхэд багачуудад өгөх ажлыг зохион байгууллаа. Тус аянд нэгдсэн дараах аж ахуй нэгж, байгууллагад талархлаа илэрхийлье.  Засаг Даргын Тамгын Газар  Хархорин сум дахь сум дундын шүүх  Хархорин сум дахь сум дундын Прокурорын газар  Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс  Хархорин сум дахь Онцгой Байдлын Хэлтэс  Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр Гүйцэтгэх Хэлтэс 423 дугаар Нээлттэй,Хаалттай хорих анги  ДӨ-ОХСДГХЗ  Эрдэнэзуу Музей  Энэрэл ...

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН "ЦАХИМ ЦАГААН САРНАЙ"-ХҮНДЭТГЭЛИЙН ҮЕЭР ОНЫ ШИЛДЭГ ЭХ БАРИГЧ ТӨРӨЛД МАНАЙ ЭМНЭЛГИЙН ЭХ БАРИГЧ Л. ВААНЧИГМАА ШАЛГАРЛАА. Л. Ваанчигмаа Эх баригч маань 31 дэх жилдээ хүн ардын эрүүл энхийн манаанд ажиллаж байгаа бөгөөд одоогоор 3.000 гаруй эх бариж авсан бидний бахдам сайхан хөдөлмөрч эмэгтэй билээ. Тандаа баяр хүргэж амжилт бүхний дээдийг хүсье. Хархорин нэгдсэн эмнэлгийн хамт олон   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр