Аймгийн Онцгой комисс хуралдаж, сар шинийн баяртай холбоотой шийдвэрийг гаргалаа. Төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн зөвлөл, аж ахуйн нэгжүүдийг цагаан сарын нэгдсэн золголт хийхийг хориглов. Олон нийтийг хамарсан тэмцээн, уралдаан, хурал цуглааныг танхимаар зохион байгуулахыг 2 дугаар сарын 20 хүртэл хязгаарлалаа. Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, сумдын Засаг дарга нарт ажилтан, албан хаагчдаа бүтэн бус цагаар болон цахимаар ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг даалгалаа. Сар шинийн золголтыг уламжлалт ёс заншлаа хүндэтгэн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн ...

Засаг даргын нөөц хөрөнгийн 3,5 сая төгрөгийн санхүүжилтээр шээсний анализатор авч Өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэж өглөө. Өрхийн эрүүл мэндийн төв нь 10000 гаруй хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг бөгөөд уг аппараттай болсноор үйлчлэх хүрээний хүн амын 60-70 хувьд шээсний шинжилгээг хийж бөөр, шээсний замын эмгэгийг илрүүлэн эмчлэх боломжтой болж байгаа юм. Цаашид Өрхийн эрүүл мэндийн төвийг шаардлагатай тоног төхөөрөмжийг үе шаттайгаар хангах асуудлыг судалж хэрэгжүүлнэ. Засаг даргын Тамгын газар       ...

“Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийн зүгээс ямар ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулж болох талаар та бүхэн санал бодлоо хуваалцана уу?   ...

Жил бүрийн сар шинийн босгон дээр хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг тодруулан шагнадаг уламжлалтай. Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, фермерийг шалгаруулах тухай хэлэлцлээ. Энэ жил аймгийн ХХААГ-т 104 хүний материал иржээ. Хөдөө аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажилласан жил, бусад малчдыг малжуулсан, сум орон нутагтайгаа хамтарч ажилласан байдал, татвар, даатгалын төлөлт, малын тоо, чанар гэхчлэн 10 гаруй үзүүлэлтийн дагуу хэлэлцэж, “Аймгийн аварга малчин”-аар 69, “Аймгийн аварга саальчин”-аар 3, “Аймгийн аварга тэмээчин”-ээр 4, “Аймгийн ...

2030 он хүртэлх хугацаанд Өвөрхангай аймаг 20 сая мод тарихаар төлөвлөж байгаа бөгөөд Арвайхээр, Хархорин суманд тус бүр 1.5 сая мод, бусад сумдад тус бүр нэг саяас доошгүй мод тарьснаар уг зорилт хэрэгжих юм. Одоогоор аймгийн хэмжээнд 140 мянган тарьц суулгац бэлэн байгаа аж. Цаашид мод үржүүлгийн газрыг олноор байгуулах, тарьц суулгацын нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байгааг холбогдох албанаас хэллээ. Дээрх ажлын хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулах, мод, бут тарих боломжтой газрууд, тарих модны хэмжээг нарийвчлан тогтоох, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ...

Өнгөрсөн 2021 оныг аймгийн ИТХ-аас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд сумын ЗДТГ-аас малчдыг малын өвс тэжээлээ бэлтгэж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах зорилгоор “Хадлан тэжээл хамгийн сайн бэлтгэсэн малчин өрх”, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор “Шилдэг тохижилттой хашаа саравч бүхий малчин өрх"-ийг шалгаруулах болзолт уралдааныг зарласнаа дүгнэж, шалгарсан малчдыг шагнаж урамшууллаа. ХАДЛАН ТЭЖЭЭЛ ХАМГИЙН САЙН БЭЛТГЭСЭН МАЛЧИН ӨРХ: Тэргүүн байр: Орхон багийн малчин Ц.БАТСҮХ Дэд байр: Онгоцон ухаа багийн ...

2022 оны цэргийн бүртгэлийг 2022 оны 01 дүгээр сарын 13-наас 01 дүгээр сарын 25-ны хооронд биечлэн болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Иргэд цэргийн бүртгэлийг цахимаар 3 төрлөөр бүртгүүлэх боломжтой . Үүнд: 1. “е-Mongolia” гар утасны аппликейшн 2. www.e-Mongolia.mn сайт 3. ЗДТГ-ын Нэг цэгийн үйлчилгээнд байрлаж байгаа төрийн үйлчилгээний операторт хандан бүртгүүлнэ. Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд багийн Засаг даргадаа хандан цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ ирж бүртгүүлнэ үү. Засаг даргын Тамгын газар ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ хуулиас 4 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ИРГЭНИЙ ЦЭРГИЙН ҮҮРЭГ 4.1 Монгол Улсын иргэн цэргийн албанд ...

Манай аймагтай хил залгаа Өмнөговь, Дундговь, Архангай, Булган аймгийн 7 суманд малын шүлхий өвчин тархсаны улмаас зөөвөрлөгдсөн байх магадлалтай 5 голомт манай 4 суманд үүсээд байна. Үүнтэй холбогдуулан Хархорин, Өлзийт, Баян-Өндөр, Хайрхандулаан суманд 5 суурин пост, 4 хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж, 20214 толгой малыг вакцинжуулж, 56450 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийгээд байна. Сэжигтэй болон голомттой бүсэд 71 өрхийн 1271 үхэр, 10768 хонь, 7834 ямаа буюу нийт 19872 толгой мал байгаагаас 16 өрхийн 195 үхэр, 660 хонь, 253 ямаа, нийт 1108 толгой мал шүлхийгээр өвчилжээ. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хурлаар уг асуудлыг хэлэлцэж, ...

Хуралд Онцгой комиссийн гишүүдээс гадна сумдын Засаг дарга нар, эмнэлгийн эрхлэгчдийг оролцуулж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, вакцинжуулалтын талаар хэлэлцэн аймгийн Засаг даргаас үүрэг чиглэл өгөв. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдвар дахин эрчимжиж эхлээд байна. Өнөөдөр 88 тохиолдол батлагдаж, 331 хүн эмнэлэгт болон гэрээр эмчлүүлж байгаа юм. Үүнээс 113 нь 0-18 насны хүүхэд, 8 нь жирэмсэн эх байна. Аймгийн хэмжээнд шинжилгээний 23 цэг, вакцины 22 цэг ажиллаж байгаа бөгөөд I тунд 85370, II тунд 81643, III тунд 26015, IV тунд 30 хүн хамрагджээ. Коронавирусний идэвхжил нэмэгдэж ...

Шинэ он гарахтай зэрэгцэн зургаан хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Хуулиудаас онцлох заалтыг хүргэж байна. 1.Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль -Ирэх онд 2.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс зам тээвэр, эрчим хүч, барилга, бүтээн байгуулалтын салбарт 1.8 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. -Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км хатуу хучилттай авто зам, Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох 122.4 км авто зам, Өндөрхаан хотоос Ульхан боомт хүртэлх 254 км авто зам зэрэг төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлнэ. -“Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос ...

Үүнд: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга https://legalinfo.mn/mn/detail/16230709635751 2. Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709584961 3. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709602851 4. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16106891904801 5. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16381595944531 6. Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр