Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй үндэсний хэмжээний "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" аянд нэгдэж, жендэрийн хэвшмэл ойлголтоос татгалзъя. ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ.         ...

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлж, доорх зөвлөмжийг мөрдөхийг малчин, мал бүхий иргэдэд анхааруулж байна. * Гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон үед хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийхгүй байх. * Малын мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг худалдан борлуулахгүй байх. * Хурдан морины уралдаан, шургуу зохион байгуулахгүй байх. * Мал сүргээ тогтмол хариулгатай байлгаж, бусад айлын малтай нийлүүлэхгүй байх. * Бусад аймаг, сумдаас амьд мал, өвс, тэжээл худалдаж авахгүй байх Шүлхий өвчний шинж, тэмдэг илэрвэл малын эмчдээ нэн яаралтай мэдээлнэ ...

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Ишдорж зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсон тус салбарт аймгаас хийх ажлын мэдээллийг өгсөн юм. Төлөвлөгөөг 4 зорилт, 23 арга хэмжээтэй баталсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, боловсролын хамрагдалтыг нэмэгдүүлэх, хуулийн мэдлэг сайжруулах болон асаргааны сургалтыг зохион байгуулах, нийгэмшүүлэх, дэд бүтцийн ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой ажлуудыг төлөвлөөд байна.     ...

2022 оны 03 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 9 голомтын 34 өрхийн 580 үхэр, 1289 хонь, 503 ямаа нийт 2372 толгой мал шүлхий өвчнөөр өвчилсөн үүнээс 8 өрхийн 173 үхэр, 705 хонь, 258 ямаа нийт 1146 толгой малын шүлхий өвчний шинж тэмдэг арилан эдгэрсэн байна. * Гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон үед хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийхгүй байх. * Малын мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг худалдан борлуулахгүй байх. * Морь, тэмээний уралдаан, Шургуу, хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх. * Мал сүргээ тогтмол хариулгатай байлгаж, бусад айлын малтай нийлүүлэхгүй ...

Хархорин сумын ГХУСАЗСЗ 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, санаачлан зохион байгуулсан ажлаараа бусад сумаа манлайлан ажиллаж аймагт “Тэргүүн” байр эзэллээ. Идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа Д.Гантөмөр дарга болон зөвлөлийн гишүүн байгууллагуудад баяр хүргэж, ажлын улам өндөр амжилт эрүүл энхийг хүсье.     ...

Төслийн хүрээнд өнөөдөр хамаарал бүхий албан тушаалтнуудыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байна. Төр, иргэн болон иргэний нийгмийн байгууллагын хоорондын эгэх хариуцлагыг сайжруулж, харилцан үр дүнтэй ажиллах боломжийг олгодог тул уг төсөл нь сайн засаглалыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй юм. Эхний шатанд эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн байгууллагуудыг чадавхжуулахад төслийн үйл ажиллагаа чиглэгдсэн бол одоогийн буюу II шатанд олон талын оролцоо, иргэдийн хамтын ажиллагаанд илүүтэй анхаарч буйг төслийн зохицуулагчид онцоллоо. Сургалтыг нээж аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэхдээ “Энэ сард бүх багийн ИНХ-ыг хийж, Орон ...

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ манай аймагт ажиллаж, аймгийн Засаг даргатай болон салбарын удирдлага, албан хаагчидтай уулзалт хийлээ. Энэ үеэр байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, чиглэлийг танилцуулж, Өвөрхангай аймагт хийгдэх ажил, тулгамдсан асуудлын талаар санал солилцон хариулт өгсөн юм. Аймгийн Засаг дарга А.Ишдорж хэд хэдэн саналыг тавьсан бөгөөд 2022 онд зарласан “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”-ийн үйл ажиллагаанд болон агаарын бохирдолттой тэмцэх ажилд анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ. Мөн 3 дугаар сарын 11-ний өдөр “Тэрбум ...

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ төрийн үйлчилгээний цахим машиныг аймгийн Улсын бүртгэлийн газарт суурилуулж, ашиглалтын талаар заавар зөвлөгөөг өглөө. Иргэд заавал тухайн байгууллагыг зорихгүйгээр дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээ, лавлагааг түргэн шуурхай авах, E-Mongolia сайтад байгаа 600 гаруй төлбөрийн үйлчилгээг хийх, яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломж бүрдэж байгаа юм. “ТҮЦ" машины үйлчилгээний баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн ...

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангайд ажиллаж байна. Түүнд асуудлыг тавьснаар манай аймагт дотоодын цэргийн анги - салбар нээж, Эрдэнэзуу музей, Шанхын хийд, төв суурин газруудын усан сангуудыг хамгаалалтад авах ажлыг эхлүүлэхээр болов. Мөн тэрээр аймгийн хууль зүй, дотоод хэргийн салбарын бүхий л байгууллагуудаар орж, алба хаагчидтай уулзаж, санал бодлыг нь сонсч, салбарын төрийн бодлого чиглэлийг танилцуулж, олон олон асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, үүрэг чиглэл өгч ажиллалаа. Хууль зүй, дотоодын хэргийн сайд Х.Нямбаатар танд аймгийнхаа нийт иргэдийн нэрийн өмнөөс ажлын амжилт хүсье. ...

Х.Нямбаатар сайдыг Өвөрхангай аймагт ажиллах үеэр ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага, албан хаагчид өөрсдийн санал хүсэлтээ илэрхийллээ. Томилолтоор ирж, жилийн 365 хоногийн турш бэлэн байдалд, хүнд нөхцөлд ажиллаж байдаг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад орон байрны асуудал ихээхэн тулгамддаг талаар ярьж байна. Хархорин сумын Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Амгалан тус албанд 8 дахь жилдээ ажиллаж байгаа, ам бүл тавуул, орон байрны ая тухтай нөхцөл хангагдаагүй, түрээсийн байранд амьдардаг хэмээн өөрийн тулгамдсан асуудлаа ярьсны дагуу орон нутгийн төсвөөс хоёр өрөө ...

Ядуурлыг бууруулах Япон сангийн (ЯБЯС) төслийн санхүүжилттэй Монгол Улсын Засгийн Газар (МУЗГ) болон Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны хэрэгжүүлж буй Аймгийн Төвүүдийн Хатуу Хог Хаягдлын Менежментийн төслийн (No: 52303-001) зүгээс зорилтот аймгийн төвүүдийн бизнес, олон нийтийн бүлгүүдэд зориулан бичил тэтгэлэг олгох хөтөлбөрийг зарлаж байгаад таатай байна. Энэхүү хөтөлбөрийн мэдээлэлд бичил тэтгэлгийн шалгуур үзүүлэлтүүд, шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт болон бусад нөхцлүүдийг тодорхой тусгасан болно. Тэтгэлэг сонирхогч та бүхэн доорх мэдээлэл, заавруудтай анхааралтай танилцан нэмэлт асуулт байвал холбогдох хаягаар холбогдохыг хүсэе. A. ...

Өвөрхангай аймаг байгуулагдсан “Хүндэтгэлийн өдөр” өнөөдөр тохиож байна. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлчдийн тогтоолоор Өвөрхангай аймгийг 1931 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр байгуулж байсан түүхтэй. Аймгийн ИТХ-аас аймаг анх байгуулагдсан жил бүрийн энэ өдрийг “Аймгийн хүндэтгэлийн өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосон. Энэ хүрээнд өнөөдөр төрийн захиргааны албан хаагчдын тангараг өргөх ёслолыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгууллаа. Тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагчдад хандаж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр