...

Үндэсний хэмжээний "Харилцан хүндэтгэе" аян болон монгол цэргийн өдрийг тохиолдуулан сумын ЗДТГ, Монгол улсын консeрваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль хамтран зохион байгуулж байгаа МУГЖ Х.Үнэнхүүгийн "Хийморь далласан аялгуу" сайн үйлсийн соён гэгээрүүлэх тоглолт 2022 оны 03 дугаар сарын 18 -ны 18.30 цагт Соёлын төвд болох тул иргэд та бүхнийг урьж байна. Тоглолт үнэгүй. Мөн Eрөнхий боловсролын сургуулийн 12-р ангид сурч буй дуучин болох сонирхолтой охид, хөвгүүдийг шалгаруулж Монгол улсын консeрваторийн дуулаачийн ангид элсэн суралцуулна. Засаг даргын Тамгын газар МУК-ийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль   ...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өвөрхангай аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарих гэрээг байгуулсан. Үүнээс Арвайхээр сум 1.5 сая мод буюу жилд 150-200 мянган мод тарих үүрэг хүлээж, аймийн Засаг даргатай нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа. Мөн “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх – Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд төв суурин газар, нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарих, өмнө нь тарьж ургуулсан модоо арчилж хамгаалах, хайсжуулах, Арвайхээр хотынхоо агаарын бохирдлыг бууруулахын төлөө олон ажлыг төлөвлөн эхлүүлээд байна. Эдгээр зорилтуудын хүрээнд “Арвайхээр-Цэцэрлэгжилт ...

  ...

Тус хуралдаанаар дараах асуудлаар хэлэлцэж байна. - Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг шинэчлэн батлах тухай , - ИТХ-ын Хорооны журам шинэчлэн батлах тухай, Хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай - ИТХ-ын Зөвлөл байгуулах тухай, - Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай, - Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, Орчны бохирдлыг бууруулах жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай, - Бусад       ...

Монгол Улсын цөлжилтийг бууруулах, шар шороон шуургатай тэмцэх зорилго бүхий Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийг Өвөрхангай аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд Арвайхээр хот орчимд 15 га талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулж, түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулна. Мөн орон нутгаасаа ажиллах хүчийг хангах юм. Өнөөдөр төслийн багтай уулзаж, орон нутгаас хэрхэн дэмжлэг үзүүлж ажиллах талаар санал солилцлоо.   ...

Дэлхийн эмч нарийн өдрийг угтан нэгдсэн эмнэлэг, өрх, хувийн хэвшилийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран Хархорин сумын хэмжээнд артерийн даралт ихсэлт, чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг явуулах тул ард иргэд өргөнөөр хамрагдана уу. Үзлэг Хархорин сумын Ахмадын өргөөнд 2022.03.15 -ны өдөр 10-17 цагийн хооронд явагдана.   ...

“Насанд хүрэгчдийн гүйлтийн цанын улсын аварга шалгаруулах – 2022” тэмцээн өнөөдөр Бат-Өлзий суманд эхэллээ. Миний бие аймгийнхаа Цанын холбоог тэргүүлж ажилладгийн хувьд ач холбогдол өгөн оролцож, “Бээжин-2022” өвлийн олимпод гүйлтийн цанын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн, Бат-Өлзий сумын уугуул, ОУХМ Б.Ачбадрах болон эмэгтэйчүүдээ төлөөлөн оролцсон ОУХМ А.Энхтуул, одоо Бээжин хотноо эхэлж буй өвлийн XIII паралимпд оролцож яваа ОУХМ Ц.Дашдорж нартаа хүндэтгэл үзүүллээ. Тэмцээнд “Алдар”, “Хилчин” зэрэг спорт хороо, “Үндэсний цасан зам” холбоо болон Дархан-Уул, ...

Манай иргэдийн дунд зүрх судасны өвчлөл их, даралт, харвалтаар амь эрсдэх тохиолдол багагүй байдаг. Энэ төрлийн өвчлөлийг оношлох, эмчлүүлэхийн тулд жилд 2 мянга орчим хүн Улаанбаатар руу явж байна. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэж, ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төхөөрөмжийг аймгийн БОЭТ-д суурилуулан ажиллуулж эхэллээ. Улсын 3 дугаар төв эмнэлгээс эмч, мэргэжилтнүүд ирж, хэвийн ажиллагааг хангасан бөгөөд аймагтаа хоёр эмчийг бэлтгэн мэргэшүүлж байна. Өчигдрийн байдлаар тархины 4, зүрхний 3 оношилгоог аймагтаа хийж, үр дүнг нь харлаа. Эдгээр өвчтөнүүд маань Улааанбаатарыг зорьсон бол 20-30 ...

            ...

Сумын ахмадын хорооноос Ахмадын өргөөний нээлтийн өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.  Хандив өгсөн Аж Ахуй Нэгж, Албан байгууллага, Иргэдэд талархал илэрхийлье.                    ...

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт зохион байгуулагдаж, аймгийн Засаг дарга А.Ишдорж 2022 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажил, цаг үеийн тулгамдсан асуудлууд, анхаарах шаардлагатай ажлууд, салбар бүрийн зорилтын талаар мэдээлэл өгч сумдын Засаг дарга нартай “Хамтран ажиллах гэрээ”-г байгууллаа. Засаг даргын Тамгын газар.     ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр