Сумын Засаг даргын А/38 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдан мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг сэжигтэй бүсийн 59702 толгой малд 3 дугаар сарын 17-ноос 4 дүгээр сарын 01-ний хугацаанд хийж гүйцэтгэхээр ажлын 3 хэсэг ажиллаж байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 32000 тун ирснээс 1,2,3,4,5-р багийн 143 өрхийн үхэр 1169, хонь 3966, ямаа 3592 нийт 8721 толгой мал хамрагдаж гүйцэтгэл 14.6%-тай явагдаж байна. МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ     ...

Иргэн та өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болсон эсвэл бусдад худалдсан, бэлэглэсэн боловч шилжилт хөдөлгөөн, хасалтын бүртгэл хийлгээгүй, өөрийнхөө эзэмшлээс хасуулаагүй тохиолдолд таны нэр дээр тухайн автотээврийн хэрэгслийн татвар, торгууль хуримтлагдах, мөн болзошгүй бусад эрсдэл үүссээр байхыг анхаарна уу.     ...

Аймгийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварт өвчлөл дэгдэлтийн түвшинд байна. Өнгөрөгч 7 хоногийн байдлаар 7563 хүн эмнэлгийн амбулаториор үйлчлүүлсний 1161 буюу 15 хувь нь томуу, томуу төст өвчлөлөөр бүртгэгджээ. Үүний 94.6 хувь нь 0-15 насны хүүхэд байгаа юм. Сумдаас Арвайхээр, Хархорин, Хужирт, Уянга, Богд, Баянголд томуугийн өвчлөл их байна. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар өвчлөлийн нөхцөл байдалтай танилцлаа. Аймгийн Засаг дарга А.Ишдорж "Хүүхдүүд хичээл, сургалтын хоцрогдолттой яваа учраас сургууль, цэцэрлэгийг нийтээр нь карентилахгүй. Томуу, томуу төст өвчлөл их байгаа цэцэрлэгүүдийг судалж, ...

18-аас доош насны хүүхдүүдэд эдийн засгийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тус байгууллага Өвөрхангай аймагтай 2018 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд 10-аад сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд зөөлөн эдлэл, тоглоом, тоног төхөөрөмж зэрэг 500 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг үзүүлжээ. Өвөрхангай аймгийн боловсролын салбарын материаллаг бааз, чадавхийг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, тус сангийн Монгол дахь төлөөлөгч Чоу Мэй Миаод Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн медалийг гардууллаа.   ...

3 дугаар сарын 24-ний 16 цагт улс, орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгуулна. Тус өдөр аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 113 дугаар анги, Холбооны газраас зарласан түгшүүрийн дуут дохиогоор иргэд, байгууллагын ажилтан, албан хаагчид талбайд цугларч бүртгүүлэх юм. Энэ үеэр аймгийн Онцгой комиссийн гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт бие бүрэлдэхүүн хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, Аюуш баатрын талбайд нэгдсэн журмаар жагсана. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг ...

Өнгөрөгч долоо хоногт аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд найман иргэн хандаж, төрийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо илэрхийлсэн байна. Тухайн гомдол, мэдээллийг Арвайхээр сумын ЗДТГ, БШУГ, МХГ, Онги ус суваг ОНӨҮГ-руу хүргүүлсэн бөгөөд нягтлах, шалгах, тухайн иргэнд хариу өгөх байдлаар ажиллаж байна. Мөн өнгөрөгч долоо хоногт тус төвөөр 919 иргэн үйлчлүүлсэн ба иргэний бүртгэлийн асуудлаар 194, халамжийн үйлчилгээгээр 125, хөдөлмөр эрхлэлтээр 5, газар олголттой холбоотойгоор 456, лавлагаа, мэдээлэл авах хүсэлтэй 132 иргэн хандсан байна. Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, ...

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны төслийн баг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн удирлагуудтай санал солилцлоо. Уулзалтын гол сэдэв нь Өвөрхангай аймгийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөгөөний тухай байсан юм. Барилга хот байгуулалтын яамнаас боловсруулан баталсан “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл”-ийн ажилд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээр санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 21 аймгийн хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн чиг баримжааг аймаг, сумдын түвшинд тодорхойлох судалгааг хийж байгаа аж. Уулзалтын үеэр аймгийн ...

Сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны “Тусгаарлах өрөө”-ний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр “Коронавируст халдварын хариу арга хэмжээ авах” хөтөлбөрийн хүрээнд ариун цэврийн багцийн тусламжийг олголоо. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА     ...

“Монгол цэргийн өдөр” орчин цагийн зэвсэгт хүчин болон төрийн цэргийн байгууллага үүсч хөгжсөний 101 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, болон Үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, Хурандаа цолтнуудын төлөөллүүд өнөөдөр Монгол улсын баатар Л.Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Мөн “Монгол цэргийн өдөр”-т зориулсан баярын хурал болж, энэ үеэр Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Баярын хурлын дараа Төрийн цэргийн ...

Үндэсний хэмжээний "Харилцан хүндэтгэе" аян болон монгол цэргийн өдрийг тохиолдуулан сумын ЗДТГ, Монгол улсын консeрваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль хамтран зохион байгуулж байгаа МУГЖ Х.Үнэнхүүгийн "Хийморь далласан аялгуу" тоглолт 2022 оны 03 дугаар сарын 18 -ны 18.30 цагт Соёлын төвд болох тул иргэд та бүхнийг урьж байна. Тоглолт үнэгүй. Мөн Eрөнхий боловсролын сургуулийн 12-р ангид сурч буй дуучин болох сонирхолтой охид, хөвгүүдийг шалгаруулж Монгол улсын консeрваторийн дуулаачийн ангид элсэн суралцуулна. Засаг даргын Тамгын газар МУК-ийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургууль   ...

Жил бүрийн гуравдугаар сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хийгээд Монгол Улсын Зэвсэгт хүчний өдөр тохиодог. Олон нийтэд эмэгтэйчүүдийн, эрчүүдийн баяр гэж нэрлэгддэг хоёр баяртай холбоотойгоор жендерийн асуудал хамгийн ихээр хөндөгддөг. Тиймээс Жендерийн үндэсний хорооноос “Харилцан хүндэтгэе” сарын аяныг 2022 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэл зарлаад байна. Сумын ЗДТГ-аас энэ аяны хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан өсвөр насны охид, хөвгүүд, тэдний эцэг эх, хууль хүчний байгууллагын албан хаагчдад сургалт нөлөөллийн ажлууд, хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Засаг даргын Тамгын ...

    ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр