Энэ ажлын бэлтгэлийг хангаж, БОЭТ-д улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулаад байна. Энд орчин үеийн хүчин чадал бүхий томоохон төхөөрөмжүүдийг суурилуулснаар иргэд маань өвдсөний дараа биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх, Улаанбаатар хотыг зорихгүйгээр аймагтаа үзлэг оношилгоонд хамрагдах бүрэн боломжтой болж байна. Мөн өнгөрөгч 3 сард ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Ангиографи буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төхөөрөмжийг суурилуулж байсан бол энэ удаа 200 сая төгрөгийн өртөг бүхий бөөр, шээсний доод замын дурангийн мэс заслын иж бүрэн багажийг суурилууллаа. Дээрх арга хэмжээнд ...

Нарийн хүр багийн нутаг дэвсгэр Талын дөрвөлжин гэх газарт малын гоц халдварт боом өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул 2022 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс тус бүсэд 14 хоног хязгаарлалтын дэглэм тогтоож, хяналтын 3 цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг томилж байна. ИЙМД МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭД:  Малын ам хамар, бөгсний сүвээс бор хүрэн бүлэгнээгүй цус гарах, өндөр халуурах, салгалж чичрэх, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг боом өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 12 цагийн дотор малын эмчид мэдэгдэх  Халдварт өвчин гарсан бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн болон малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдан ...

2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтыг үхэр сүрэгт хийх тул малчид, иргэд малаа бэлэн байлгаж тарилгад бүрэн хамруулна уу. Жич: Өрхийн малын эрүүл мэндийн дэвтэр, малчны тамгаа бэлэн байлгах ба мал барих хүн хүчээр малын эмч нарт туслахыг анхааруулж байна. Засаг даргын Тамгын газар Мал эмнэлгийн тасаг.   ...

  ...

Арилжааны томоохон банкууд болох Хаан, Голомт, Хас, Богд, Төрийн банк нь нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжиж, хувьцааныхаа тодорхой хувийг олон нийтэд нээлттэйгээр санал болгож байна. Үүнтэй холбогдуулан “Ногоон сум” аяны нээлтийг Өвөрхангай аймагт 04 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагаас ХДТ-д зохион байгуулах юм. Энэ үеэр Сангийн яам, Монгол банк, Хөрөнгийн бирж, Үнэт цаасны хадгаламжийн төв, Санхүүгийн зохицуулах хороо, МҮОНРТ-ээс иргэд, олон нийтэд хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгож, хувьцаа хэрхэн эзэмших талаар цогц мэдээллийг өгнө. Хөрөнгийн биржийн арилжаанд оролцож, орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэхийг хүсэн хүн бүр ...

Маргааш буюу 04 дүгээр сарын 20-ны өдөр Арвайхээр, Хужирт, Хархорин, Өлзийт,Батөлзий, Бүрд, Зүйл,Зүүнбаян-Улаан,Уянга сумдын нутгаар цасан шуурга шуурч, Арвайхээр, Баян-Өндөр, Төгрөг, Богд, Баруунбаян-Улаан, Сант, Гучин-Ус, Өлзийт, Зүйл сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр зарим үед 24 метр хүрч ширүүснэ. Иймд иргэд, малчид: - Нойтон цас орж, салхи шуургатай, хүйтэрч зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, хаагдах нөхцөл бүрдэж байгааг анхаарч, хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах - Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг ...

Иргэн та www.onhs.mof.gov.mn ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системийг дараах байдлаар ашиглах боломжтой: 1. ОНХС-ийн санхүүжилтээр дараагийн жилд өөрийн сум, дүүрэгт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтад саналаа өгөх 2. Тантай адил санал өгсөн иргэд ямар санал гаргасан жагсаалт 3. Тэдгээр саналууд Иргэдийн нийтийн хурлаар хэрхэн батлагдсан тогтоол 4. ИНХ-аар батлагдсан саналууд сум, дүүргийн "ОНХС-ийн ажлын хэсэг"-ээр хэрхэн нэгтгэгдэж, эрэмбэлэгдсэн мэдээлэл 5. Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан жагсаалтын тогтоол 6. Батлагдсан жагсаалтуудын тендер шалгаруулалт, төсөвт өртөг, төлбөрийн хуваарь, гүйцэтгэх хугацаа ...

Аймгийн ЗДТГ-аас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө ажилладаг зургаан төрийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллага, “Арвайхээр тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Өвөрхангай дахь салбар, “Гэгээн мандал наран” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс гэрээ байгууллаа. Мөн гэрээний ...

Өвөрхангай аймагт 1951 онд ашиглалтад орсон Музейн барилгыг шинэчилж, орчин үеийн шийдэл, шинэ дэглэлт бүхий барилгатай болгохоор ажиллаж байна. Одоогоор барилгын гүйцэтгэл 40 гаруй хувьтай яваа ба энэ ондоо багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдөр шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн бэлтгэл ажлыг хангах судалгаа боловсруулалтын ажлын хэсэг хуралдаж, үндсэн чиглэлийн талаар санал солилцлоо. Тус ажлын хэсэгт аймгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдээс гадна Японы Соёлын Өвийн Хамтын Ажиллагааны Консорциумын гишүүн, доктор О.Ангарагсүрэн, Байгалийн түүхийн музейн сан хөмрөгийн хэлтсийн дарга, доктор Ж.Мяндас, ...

Өнөөдөр байгууллагын дарга, эрхлэгч нарын шуурхай хуралдааныг зохион байгууллаа. Сумын Засаг дарга Г.Одгэрэл 2022 онд улсын болон орон нутгийн төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд, цаашдын зорилтын талаар; ЗДТГ-ын дарга Д.Долгормаа цаг үеийн ажлын талаар мэдээлэл, хоршоо хөгжүүлэх сангийн журмыг; Санхүүгийн албаны дарга Б. Саранбилэг худалдан авалт, шилэн данс, аудитын дүгнэлт, анхаарах асуудал; Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н. Нямдаваа тушаал шийдвэрийн хэрэгжилт, албан хэрэг хөтлөлт; Газрын даамал Х.Лхагвадулам “Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн төлөвлөгөөг ...

Засаг даргын Тамгын газраас “Хөгжлийн шийдэл” төрийн бус байгууллагатай хамтран сумын бизнес болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд бизнесийн төсөл, төлөвлөгөө боловсруулах, бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, санхүүгийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна. Сургалт 04 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд үргэлжилнэ. Засаг даргын Тамгын газар. “Хөгжлийн шийдэл” ТББ       ...

ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БАНК ОРОХГҮЙГЭЭР ПОС МАШИНААР ТАТВАРАА ТАТВАРЫН ТАСАГ ДЭЭР ИРЖ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр