Цахим гарын үсгийн тухай хууль 2022 оны 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ. Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс одоогоор 83 хүнд тоон гарын үсэг олгоод байна. ...

Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн санхүүгийн шинэчлэлтэй холбоотой эмч, ажилчдыг чадавхижуулах сургалт 3- дахь өдөрөө амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр эмнэлгийн 40 гаруй эмч, ажилчид хамрагдаж байна. Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү чанаржуулах хүртээмжтэй хүргэх үүднээс бодлогын түвшний зохицуулалт, санхүүгийн боломжийг судлаж тус сургалтанд хүндэтгэн ирсэн сумын удирдлагууд болон аймгийн нягтлангуудад баярлалаа.   ...

Иргэн та амьдарч буй орчноо хүүхдэд ээлтэй, ая тухтай, цэгцтэй цэвэр байлгахыг хүсдэг бол нийтээрээ үр ашгийг нь хүртэж болох хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний саналаа өгөөрэй.   ...

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн болон зорилтот жилийн хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод бут тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Бүх нийтээр мод тарих өдрүүд 2022 оны 05. 07- 05.15 ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд мод тарих өдрийн нээлтийн арга хэмжээ 05.07 ны өдрийн 11.00 цагт Спортын ордны өмнөх талбайд болно. Энэ үеэр мод, бутны тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах тул иргэд, аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцоно уу. Зорилтот жилийн ажлын хороо .     ...

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Батлан хамгаалах сайдын нэрэмжит болгон зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах цэрэг спортын “ДӨЛ” цогцолбор тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээнд. 5 баг оролцож, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулааны үзүүлэх тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, эсээ бичлэг, асуулт хариулт зэрэг төрлүүдээр өрсөлдсөнөөс: Тэргүүн байрыг ЕБ-ын Гүнзгий сургуулийн 10а ангийн “ХАС” баг Дэд байрыг баг ЕБ-ын Орхон сургуулийн 9г ангийн “ӨСВӨРИЙН АВРАГЧИД” баг Гутгаар байрыг ЕБ-ын Номын хүрдэн сургуулийн ...

Эрүүл Мэндийн салбарын санхүүгийн шинэчлэлтэй холбоотой эрүүл мэндийн салбарын ажилчдыг чадавхижуулах 2 дахь удаагийн сургалт зохион байгуулагдаж байна. Тус сургалтыг ЭМЯ, Азийн Хөгжлийн Банкны санхүүжүүлэлттэй зохион байгуулж буй сургагч багш нартаа болон тус сургалтыг зохион байгуулах нөхцөлөөр хангасан ЗДТГ-т баярлалаа. Сургалтын үеэр Хархорин сумын удирдлагууд хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.   ...

" Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах" зорилтот жилийн хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, газар тариалан эрхлэгчид, төвийн айл өрх, малчин өрхийн дунд болзолт уралдаануудыг зарлаж байна. Уралдааны зорилго нь иргэд байгаль дэлхийгээ хайрлах, мод бут тарих, зүлэгжүүлэх зэргээр ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, хашаа хороогоо тохижуулах, хог хаягдлаа ангилан ялгаж хэвшүүлэх, гялгар уут, хуванцар савнаас татгалзан зөв дадал хэвшилтэй болох ач холбогдолтой юм. Тохижилт хийх, мод бут тарихаас өмнөх үеийн зургийг хийсний дараах зурагтай авч тайланг ирүүлнэ. Амьдрах орчноо эрүүл, аюулгүй, таатай болгож Айл хөрш ...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн алба хаагчид гэр бүлийн хамт Орхон голын эрэгт 800 ширхэг бургас, улиас тарилаа. Тус анги нь 80000 мод тарихаар харандаан үрсэлгээг бэлтгэн хөрс бэлтгэлийн ажлыг хийж байна. Сум орон нутгийн ажлыг дэмжин, хамтран ажиллаж байгаа байгууллагуудад талархал илэрхийлье. Зорилтот ...

Өнөөдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж, 80 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгжийн ажиллагсад оролцож хогийн нэгдсэн цэгт 40 тн хог хаягдлыг хүргэлээ. Иргэд хашааныхаа эргэн тойрны газрыг цэвэрлэж, шуудай саванд хийж, хуваарьт өдрөө ачуулахаар боллоо. Хог хаягдлын тухай хуульд заасны дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүд эзэмшил газрынхаа ойр орчмын газрыг тогтмол цэвэрлэж байхыг анхааруулж байна. Хот тохижилтын алба.     ...

Үүнтэй холбогдуулан аймгийн БОЭТ-д Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулан орчин үеийн үзлэг, оношилгооны тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад байна. Үүний нэг нь Ходоодны иж бүрэн дуран, аппарат юм. УЛААН ХООЛОЙ, ХОДООДНЫ УЯН ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС: ...

  ...

Монголын тариаланчдын холбооны Өвөрхангай аймаг дахь салбар, Хархорин сумын ЗДТГ хамтран тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд 100 гаруй тариаланч, төмс хүнсний ногоо тариалагч иргэд болон аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн, ХХААХҮЯамны мэргэжилтэн Э. Уламбаатар, ХААДСангийн гүйцэтгэх захирал О. Сумъяасүрэн, аймгийн ХХААГ-ын дарга С. Цэдэнбалжир, Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Б.Цог, МХЕГ-ын таримал ургамлын үр, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Цэрэндулам нарын албаны хүмүүс оролцож тариаланчдад: - Аймгийн газар тариалангийн өнөөгийн байдал, цаашдын зорилт - ХААДС-аас 2022 ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр