1. 18-34 насны залуучууд (1988 оны 06 сарын 6-аас хойш 2004 оны 06 сарын 6 -аас өмнө төрсөн байх) 2. Сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй ( 2022 оны 2,3,4-р саруудад нийгмийн даатгал төлөгдөөгүй байх) 3. Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй байх. Дээрх шалгуур хангасан залуучууд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны хооронд WWW.E-MONGOLIA.MN-ээр бүртгүүлээрэй. WWW.E-MONGOLIA.MN цахим системээр бүртгүүлэх боломжгүй залуучууд: Нийслэлд Нийслэлийн төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд, орон нутагт 21 аймаг, 330 суманд байрлах төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний WWW.E-MONGOLIA.MN цахим ...

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна. Аяны үйл ажиллагаа эхэлсэн 2 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн хэмжээнд 55 байршилд 370 гаруй мянган хүн өглөө бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсээр иржээ. Өнөөдөр Аюуш баатрын талбайд аяны үр дүнг үнэлж, идэвхтэй оролцсон байгууллага, хамт олон, дасгалжуулагчдыг шагнан урамшууллаа. Мөн аяны хүрээнд хэвшүүлж буй бие халаалтын болон үндсэн дасгал, тайвшруулах дасгал, “Өвөрхангайн магтаал”-ын аянд шинээр дэглэсэн “Дагсалын жор”-ыг ...

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн хүрээнд болон сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулан иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал, замын хашлагын дагуух шороо, Туркийн зам дагуух хогийн цэгээс үүссэн хог хаягдлыг цэвэрлэж байна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр хогийн цэгт хог тээвэрлэхдээ замдаа асгах, зориулалтын бус газарт хог хаях явдал гарч байгаа тул хотын соёл бий болгох, орчны бохирдлыг бууруулахад хүн бүр үүрэг, хариуцлагатай байхыг УРИАЛЖ байна. Засаг даргын Тамгын газар Зорилтот жилийн ажлын хороо     ...

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн хүрээнд болон сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулан иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал, замын хашлагын дагуух шороо, Туркийн зам дагуух хогийн цэгээс үүссэн хог хаягдлыг цэвэрлэж байна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр хогийн цэгт хог тээвэрлэхдээ замдаа асгах, зориулалтын бус газарт хог хаях явдал гарч байгаа тул хотын соёл бий болгох, орчны бохирдлыг бууруулахад хүн бүр үүрэг, хариуцлагатай байхыг УРИАЛЖ байна. Засаг даргын Тамгын газар Зорилтот жилийн ажлын хороо   ...

Тэрээр 2006 онд Ерөнхий боловсролын Орхон цогцолбор сургуулийг төгссөн. СУИС-ийн дуулаачийн ангийг 2011 онд төгсөн 2011-2020 он хүртэл Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болж уран бүтээлээ туурвиж байна. Биеийн тамирын багш, Ардын боловсролын тэргүүний ажилтан Т.Гантөмөрийн зээ хүү тэрээр нутагтаа уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж, нутгийн зон олноо баясгахаар та бүхнийг урьж байна. Тоглолт 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 15.00, 19.00 цагуудад Соёлын төвд болно.   ...

" Авилгын эсрэг миний - бидний оролцоо" аяны хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн, дунд ангийн сурагчдын дунд гар зургийн уралдааныг зарлаж байна. Уралдаанд оролцох сурагчид бүтээлээ доорх удирдамжинд заасан хугацаанд ирүүлээрэй. Амжилт хүсье. Засаг даргын Тамгын газар     ...

  ...

          ...

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан ажлын хэсэг 2022 оны 05 дугаар сарын 09-оос 13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж нутгийн захиргааны 15 байгууллагын 67 үйлчилгээг "E-Mongolia" системд нэвтрүүллээ. Энэ хүрээнд цахим системд шилжсэн төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай авах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор Аюуш баатрын талбайд "Цахим Өвөрхангай" “нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгт 17 төрийн байгууллага оролцож, цахим хэлбэрээр үзүүлж буй үйлчилгээгээ иргэд, олон нийтэд танилцуулж, ...

Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 100 сая мод хөтөлбөрийн дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт алба хаагч болон өндөр настнууд ангийн байрлалд үхрийн нүд 156ш, монос 10ш , нохой хошуу 5ш, бөөрөлзгөнө 6ш, чацаргана 120ш нийт 297 ширхэг жимсний мод суулгаж ЖИМСТ МОДНЫ ТӨГӨЛ байгууллаа. Мөн Орхон амралтын газарт 8 мянган бургас, улиасны суулгацыг тарилаа. ...

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны харьяа "И-Монгол" академитай хамтран “Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем” /ERP/ ашиглалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд аймгийн төрийн байгууллагын удирдлагууд, холбогдох албан хаагчдад тус системийн талаар мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх сургалтыг цахимаар зохион байгууллаа. ERP систем нь төрийн захиргааны байгууллагуудын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн урсгалын зохион байгуулалтыг сайжруулах, нэгдсэн удирдлагатай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод байдлаар хүргэх боломжийг бүрдүүлэхэд зорилготой төрийн байгууллагуудын үйл ...

Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газраас санаачилан “Шударга ёсны боловсрол олгох” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх анхан шатны онлайн сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад ерөнхий боловсролын 80 гаруй багш, сургалтын менежер хамрагдав. Авлигатай тэмцэх газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан энэхүү сургалтын зорилго нь шударга ёс, үнэт зүйлийн чиглэлээр мэдлэг мэдээллийг багш нараар дамжуулан сурагчдад олгох тэдэнд арга зүйн дэмжлэг үзүүлэх, нийгмийн ухаан, иргэний ёс зүйн боловсролын хичээлийн хөтөлбөртэй уялдуулан тусгайлан сургалт ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр