Хүүхдийг эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/94 тоот захирамжаар 06 дугаар сарын 01-нийг “Автомашингүй өдөр” болгон зарлаж байна. Энэ өдөр сумын ЗДТГ, Спортын ордон, дугуйн “Мерида” клуб хамтран 5 насны ангиллаар хүүхдийн дугуйн уралдааныг зохион байгуулна. Эцэг эх та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хариуцаж, дугуйны бүрэн бүтэн байдал, тоног хэрэгсэл, хүүхдийн хувцас, хамгаалах хэрэгслийг сайтар хангахыг АНХААРУУЛЖ байна. Засаг даргын Тамгын газар Спортын ордон Хархорин дугуйн “ Мерида “ клуб     ...

“Авлигын эсрэг-миний, бидний оролцоо” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулж, Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн багш Н.Нармандахын удирдсан “Илтгэх урлаг” мэтгэлцээний клубын сурагчид болон Орхон сургуулийн сурагчид оролцлоо. Сурагчдын илтгэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн албан хаагчид хамрагдан санал солилцлоо. Илтгэлийн Тэргүүн байранд : Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Н.Есүй Дэд байранд: Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Н.Саруул Гутгаар байранд: Орхон сургуулийн 12в ангийн сурагч Ч.Лувсанжав нар шалгарлаа. Сурагчдын илтгэлийг цувралаар хүргэх болно. ...

Цахим гарын үсгийн тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсгийг олгох ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар Хархорин суманд 115 иргэнд тоон гарын үсэг олгоод байна. Иргэд Улсын бүртгэлийн хэлтсийн аль ч нэгжид харъяалал харгалзахгүйгээр хандан тоон гарын үсгийн хүсэлт өгөх боломжтой юм. ТООН ГАРЫН ҮСЭГТЭЙ БОЛСНООР: Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цааснаас татгалзаж иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа тоон гарын үсэг, цахим тамгаар харилцах; 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болж иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах; ...

Өвөрхангай аймагт төрийн 15 байгууллагын 67 үйлчилгээг “E Mongolia” системд нэвтрүүлж, иргэдэд цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Гэвч энэ талаар олон нийт мэдлэг, мэдээлэл, байгаа учраас сумдууд руу ажлын хэсэг томилж, төрийн захиргаа, архив, газар, улсын бүртгэл, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой лавлагаа, мэдээллийг цахимаар хэрхэн авахыг иргэдэд сурталчлах, уг үүргийг хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхижуулах ажил зохион байгуулахыг аймгийн Засаг даргаас холбогдох албаныханд даалгалаа.   ...

Өвөрхангай аймаг нийгэм, эдийн засгийн өсөлт, ажлын үр дүнгээрээ сүүлийн гурван жил дараалан улсад тэргүүлсэн амжилт үзүүлж, “Манлайлагч аймаг” хэмээх эрхэм хүндтэй шагналыг энэ сарын 20-ны өдөр гардан авсан. Өвөрхангай аймгийн дараа Орхон, Өмнөговь, Нийслэл хот, Хэнтий аймаг шалгарсан байна. Өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга А.Ишдорж, ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нар энэ тухай танилцуулж, хэлтэс, албадын удирдлагуудад баяр хүргэсэн юм. “Энэ шагнал бол аймгийн үе үеийн удирдлагууд, нийт төрийн албан хаагчид, та бүгдийн болон Өвөрхангайчуудын маань хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн аймгийн Засаг дарга ...

"Хархорин спортын ордон" хамтран зохион байгуулж буй насанд хүрэгчдийн "САГСАН БӨМБӨГ"-ийн Сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 05-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 20 багийн 160 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.   ...

БЭХ ХЗ Хоршооны 20 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Хоршоог хэн сайн мэдэх вэ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг 2022 оны 05-р сарын 12-ны өдрөөс 2022 оны 05 сарын 20 өдөр хүртэл хугацаанд ЕБСургуулийн 15-18 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулж, уралдаанд нийт 16 хүүхэд материалаа ирүүлсэнээс ЕБ-ын Гүнзгий сургуулиас 9 хүүхэд, ЕБ-ын Орхон сургуулиас 3 хүүхэд, ЕБ-ын 2-р сургуулиас 3 хүүхэд,” ЕБ-ын Номын хүрдэн сургуулиас 1 хүүхэд оролцлоо. Уралдаанд: 1-р байрт ЕБГүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Х.Энэрэл 2- байрт ЕБ-ын 2-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Лхам 3-р байрт ЕБГүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Г.Лхагвамаа ...

Бразилын Кашиас-ду-Сул хотод зохиогдсон Сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын зуны XXIV олимпийн наадамд Арвайхээр сумын II дугаар сургуулийн тусгай бүлгийн сурагч, "Самсун-2017" дифлимпийн мөнгөн медальт, дифийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Н.Эрхэмбаяр маань 65 кг-ын жинд барилдан алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа алтан соёмбот далбааг мандуулсан юм. Нутаг орныхоо нэрийг үргэлж өндөрт өргөж явдаг тамирчин хүүдээ болон багш Х.Пүрэвсүрэн, дасгалжуулагч Э.Баттүшиг нартаа баяр хүргэж, талархал илэрхийлье. Цаашдынх нь спортын замнал, ажил үйлст нь өндөр амжилтыг хүсье.   ...

Зөв Зөвд Шударга Зөв Шударга бусад иргэн бүрийн оролцоо. ЗАЛГА 110   ...

1. 18-34 насны залуучууд (1988 оны 06 сарын 6-аас хойш 2004 оны 06 сарын 6 -аас өмнө төрсөн байх) 2. Сүүлийн 3 сар ажил, хөдөлмөр эрхлээгүй ( 2022 оны 2,3,4-р саруудад нийгмийн даатгал төлөгдөөгүй байх) 3. Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад суралцдаггүй байх. Дээрх шалгуур хангасан залуучууд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны хооронд WWW.E-MONGOLIA.MN-ээр бүртгүүлээрэй. WWW.E-MONGOLIA.MN цахим системээр бүртгүүлэх боломжгүй залуучууд: Нийслэлд Нийслэлийн төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд, орон нутагт 21 аймаг, 330 суманд байрлах төр захиргааны нэг цэгийн үйлчилгээний WWW.E-MONGOLIA.MN цахим ...

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Өвөрхангай аймагт амжилттай хэрэгжиж байна. Аяны үйл ажиллагаа эхэлсэн 2 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Өвөрхангай аймгийн хэмжээнд 55 байршилд 370 гаруй мянган хүн өглөө бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсээр иржээ. Өнөөдөр Аюуш баатрын талбайд аяны үр дүнг үнэлж, идэвхтэй оролцсон байгууллага, хамт олон, дасгалжуулагчдыг шагнан урамшууллаа. Мөн аяны хүрээнд хэвшүүлж буй бие халаалтын болон үндсэн дасгал, тайвшруулах дасгал, “Өвөрхангайн магтаал”-ын аянд шинээр дэглэсэн “Дагсалын жор”-ыг ...

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жилийн хүрээнд болон сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулан иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдал, замын хашлагын дагуух шороо, Туркийн зам дагуух хогийн цэгээс үүссэн хог хаягдлыг цэвэрлэж байна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр хогийн цэгт хог тээвэрлэхдээ замдаа асгах, зориулалтын бус газарт хог хаях явдал гарч байгаа тул хотын соёл бий болгох, орчны бохирдлыг бууруулахад хүн бүр үүрэг, хариуцлагатай байхыг УРИАЛЖ байна. Засаг даргын Тамгын газар Зорилтот жилийн ажлын хороо     ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр