Хүүхдийн баярыг тохиолдуулан ЗДТГ, Спортын ордон, Хархорин дугуйн аялагчдын “Мерида” клуб хамтран 04-18 насны хүүхдийн дугуйн уралдааныг эрэгтэй, эмэгтэй 5 насны ангиллаар зохион байгуулж 150 гаруй хүүхэд оролцож Алт, Мөнгө, Хүрэл медалийн эзэд тодорлоо.  Дугуйн уралдаанд оролцсон бага насны хүүхдүүдэд. бэлэг гардуулж, сугалаа зохион байгуулж 45 хүүхдийг азтанаар шалгарууллаа.  Уралдааныг дэмжин оролцсон King Restaurant at Kharkhorum, Bunaso Bunaso, Өлзийням Нямсүрэн, Tseveendulam Ulziisuren нарт талархал илэрхийлье.  Цаашид эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч зориулалтын хамгаалалтын ...

"Авлигын эсрэг миний оролцоо" илтгэлээс ....Авлига хэмээх ойлголтыг Авлигын эсрэг хуульд " хуулийн этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах бусдад давуу байдал олгох эрх зүйн зөрчил" хэмээн тайлбарлажээ. Авлига хэмээх нийгмийн далд хэлбэрээр явагдаад буй хорт хавдар нь өдгөө цаг үед нийгмийн бүхий л давхаргад оршсон, сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөн, улсын хөгжлийг сульдаан доройтуулж, эдийн засгийн хөгжлийг сааруулан , шударга ёсыг үгүй хийж, хууль цаазын үнэ цэнийг доройтуулж байна. Хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, иргэдэд авлигын талаар мэдээлэл ойлголт өгч, ...

Тамхи татдаг хүмүүсийн тамхи татаж эхэлсэн дундаж нас (жилээр) 2005 онд 20.1, 2013 онд 19,7, 2019 онд 18,9 байгаа нь тамхи татах нас улам залуужиж, өдөрт дунджаар нэг хүн 10,7 ширхэг татаж байна гэсэн судалгаа гарсан.Мөн 10 хүн тутмын 3 нь гэр, орон сууцандаа татаж байна. Өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийн төлөө хорт зуршлаас татгалзъя.   ...

Шударга бусад иргэн бүрийн оролцоо. #ЗАЛГА 110   ...

...

“Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх- Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд албан байгууллага, аж ахуйн нэгж , иргэд мод бут тарих ажлыг хийж байна. Өнөөдөр төрийн байгууллагын эмэгтэй албан хаагчид Монголын эмэгтэйчүүдийн холбооны 100 жилийн ойг угтан, Хүүхдийн баярыг тохиолдуулан “Диваажингийн цэцэрлэг”-тэй хамтран 100 ш шинэс, хус , гацуур, хуш мод тарилаа. Зорилтот жилийн ажлын хэсэг.     ...

Хүүхдийг эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумын Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/94 тоот захирамжаар 06 дугаар сарын 01-нийг “Автомашингүй өдөр” болгон зарлаж байна. Энэ өдөр сумын ЗДТГ, Спортын ордон, дугуйн “Мерида” клуб хамтран 5 насны ангиллаар хүүхдийн дугуйн уралдааныг зохион байгуулна. Эцэг эх та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хариуцаж, дугуйны бүрэн бүтэн байдал, тоног хэрэгсэл, хүүхдийн хувцас, хамгаалах хэрэгслийг сайтар хангахыг АНХААРУУЛЖ байна. Засаг даргын Тамгын газар Спортын ордон Хархорин дугуйн “ Мерида “ клуб     ...

“Авлигын эсрэг-миний, бидний оролцоо” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын дунд илтгэлийн уралдаан зохион байгуулж, Ерөнхий боловсролын Гүнзгий сургуулийн багш Н.Нармандахын удирдсан “Илтгэх урлаг” мэтгэлцээний клубын сурагчид болон Орхон сургуулийн сурагчид оролцлоо. Сурагчдын илтгэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж төрийн албан хаагчид хамрагдан санал солилцлоо. Илтгэлийн Тэргүүн байранд : Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Н.Есүй Дэд байранд: Гүнзгий сургуулийн 10а ангийн сурагч Н.Саруул Гутгаар байранд: Орхон сургуулийн 12в ангийн сурагч Ч.Лувсанжав нар шалгарлаа. Сурагчдын илтгэлийг цувралаар хүргэх болно. ...

Цахим гарын үсгийн тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд тоон гарын үсгийг олгох ажлыг зохион байгуулж өнөөдрийн байдлаар Хархорин суманд 115 иргэнд тоон гарын үсэг олгоод байна. Иргэд Улсын бүртгэлийн хэлтсийн аль ч нэгжид харъяалал харгалзахгүйгээр хандан тоон гарын үсгийн хүсэлт өгөх боломжтой юм. ТООН ГАРЫН ҮСЭГТЭЙ БОЛСНООР: Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цааснаас татгалзаж иргэн, хуулийн этгээдтэй харилцахдаа тоон гарын үсэг, цахим тамгаар харилцах; 16 насанд хүрсэн иргэн бүр тоон гарын үсэгтэй болж иргэний үнэмлэхийн санах ойд байршуулах; ...

Өвөрхангай аймагт төрийн 15 байгууллагын 67 үйлчилгээг “E Mongolia” системд нэвтрүүлж, иргэдэд цаг хугацаа, орон зай хамаарахгүйгээр хөнгөн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн. Гэвч энэ талаар олон нийт мэдлэг, мэдээлэл, байгаа учраас сумдууд руу ажлын хэсэг томилж, төрийн захиргаа, архив, газар, улсын бүртгэл, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой лавлагаа, мэдээллийг цахимаар хэрхэн авахыг иргэдэд сурталчлах, уг үүргийг хариуцсан төрийн албан хаагчдыг чадавхижуулах ажил зохион байгуулахыг аймгийн Засаг даргаас холбогдох албаныханд даалгалаа.   ...

Өвөрхангай аймаг нийгэм, эдийн засгийн өсөлт, ажлын үр дүнгээрээ сүүлийн гурван жил дараалан улсад тэргүүлсэн амжилт үзүүлж, “Манлайлагч аймаг” хэмээх эрхэм хүндтэй шагналыг энэ сарын 20-ны өдөр гардан авсан. Өвөрхангай аймгийн дараа Орхон, Өмнөговь, Нийслэл хот, Хэнтий аймаг шалгарсан байна. Өнөөдрийн шуурхай хуралдаанаар аймгийн Засаг дарга А.Ишдорж, ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нар энэ тухай танилцуулж, хэлтэс, албадын удирдлагуудад баяр хүргэсэн юм. “Энэ шагнал бол аймгийн үе үеийн удирдлагууд, нийт төрийн албан хаагчид, та бүгдийн болон Өвөрхангайчуудын маань хичээл зүтгэлийн үр дүн юм” хэмээн аймгийн Засаг дарга ...

"Хархорин спортын ордон" хамтран зохион байгуулж буй насанд хүрэгчдийн "САГСАН БӨМБӨГ"-ийн Сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2022 оны 05-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 20 багийн 160 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр