...

Бидний гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын нийт албан хаагчид, эцэг эхчүүд Та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг дэвшүүлье! 2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 4 сургуульд 2686 хүүхэд дэвшин суралцсанаас нэгдүгээр ангид 278 хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 6 байгууллагад 872 хүүхэд дэвшин суралцаж, үүнээс 2 настай 254 хүүхэд шинээр элсэн орлоо. Мөн Хархорин сумаас гадаадын болон дотоодын их, дээд сургуульд шинээр 143 оюутан элсэн суралцахаар явлаа. Та бүхний минь эрдмийн гэрэлт аяны зам тань дардан байж, оюунлаг ирээдүйн төлөөх үйлс тань мандан бадрах болтугай. ...

...

Аймгийн Засаг дарга А.Ишдорж иргэдийн санал, гомдолтой танилцаж, хэлтэс, албадын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө. Тэрбээр эдийн засгийн хүнд үед сурагчдыг хувцсаар жигдрүүлэх нэрийн дор үнэтэй хувцас шахаж байгааг буруушааж, хэрэв жигдлэх гэж байгаа бол өнгөөр л жигдэл гэсэн үүргийг БСУГ-т өгөв. Мөн боломжгүй айл өрхүүдийн цэцэрлэгийн хүүхдүүдийн сургалтын хэрэглэгдэхүүнийг жилээр биш, сар, улирлаар бэлтгүүлж, уян хатан бодлого барьж ажиллахыг даалгалаа. Хурлын үеэр өвс тэжээл, хадлангийн бэлтгэл, ургац хураалт, отор нүүдэл, хөрөнгө оруулалтын үр дүн гэхчлэн цаг үеийн асуудлаар ярилцав.   ...

Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүн МУСТА дуучин САМДАНГИЙН ЧИНБАТ-ын ''СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ" хандивын тайлан тоглолт болох тул иргэд хөдөлмөрчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолт: 2022.09.05-ны 19:00 цагт Соёлын төвд болно. Тасалбарын үнэ: 10.000 Утас:89894877   ...

  ...

Хархорин сум бол жилдээ 50 мянгаад жуулчин хүлээн авдаг, аялал жуулчлалын тулгуур бүс нутаг. Өгөдэй хааны үүсгэн байгуулсан, эртний нийслэл Хархорум хотоос эхлэлтэй түүхэн дурсгалууд, олдворууд, өв соёлыг үзэж сонирхох гэж гадаад, дотоодын аялагчид багагүй зардал, зав гарган зорьж ирдэг. Тиймээс угтах үйлчилгээг сайжруулах, тав тухтай орчинг бий болгох зайлшгүй шаардлага байгаа. Энэ хүрээнд улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10.5 га газрыг “Аялал жуулчлалын гудамж” болгон тохижуулж байгаа юм. Мөн “Эрдэнэ Зуу” музейн өмнөх бизнес, үйлчилгээний цэгүүдийн өнгө төрхийг өөрчилж, нэг загвартай, чанартай, дөрвөн ...

Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүн МУСТА дуучин САМДАНГИЙН ЧИНБАТ-ын "СЭТГЭЛИЙН ГЭГЭЭ" хандивын бие даасан тйлан тоглолт болно. Тус тоглолтонд англи, орос болон ардын зохиолын алтан үеийн дуунууд дуулагдана. ДУУН ЦЭНГҮҮН, БҮЖИГТЭЙ ТУЛ ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИД ТА БҮГДИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЖ СЭТГЭЛИЙН ХАНДИВ ӨРГӨЖ ӨРГӨНӨӨР ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА. ХААНА : Соёлын төв  ХЭЗЭЭ: 2022.09.05       19 цагт   ТАСАЛБАРЫН ҮНЭ: 10000 Утас: 89894875    ...

Хархорин сумын Нэгдсэн эмнэлэг нь 2022 оны 9-р сарын 1-нээс 12-р сарын 37-ийг дуустал эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай "Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт хоол хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх" тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Нэгдсэн эмнэлэг 209 тоот, Утас: 88873612, 99347890         ...

        ...

КАДАСТРЫН ХЭМЖИЛТ, ЗУРАГЛАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИ 2022 ОНЫ 08 ДУГААР САРЫН 25, 26-НЫ ӨДӨР СУМАНД АЖИЛЛАНА. ГАЗАР, ХАШАА, БАЙШИН ХЭМЖҮҮЛЭХ ИРГЭД ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 104 ТООТ ӨРӨӨНД БҮРТГҮҮЛНЭ ҮҮ. ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР   ...

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛӨХ ӨРГӨДЛИЙГ 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05–НЫ ӨДРИЙН 10:00 ЦАГААС ЭХЛЭН НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ 113 ТООТ ӨРӨӨНД ХҮЛЭЭЖ АВНА. БАЙРШИЛ: ВАНГИЙН-ОВОО БАГ БЭЛД /ХОТ ХООРОНДЫН ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМЫН БАРУУН ТАЛД/ Бүрдүүлэх материал: 1. Өргөдөл /маягт бөглөх/ 2. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар/ 3. Багийн Засаг даргын тодорхойлолт 4. Өөр аймаг, сум, Улаанбаатар хотын иргэн бол гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөөгүй тухай тодорхойлолт ЗДТГАЗАР 2022.08.24   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр