Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны зарлигаар Хархорум хотыг 1220 онд байгуулжээ. Улмаар нийслэл Хархорум хотын суурин дээр Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын элэнц эцэг Абтай сайн хан бээр Эрдэнэ Зууг 1586 онд байгуулав. Бат-Эрдэнэ Зуу хийдийн 26 дахь хамба, Ачаръяа Ж.Төрмөнх ламыг сэнтийд залах ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагааг XVII жарны Модон луу жилийн зуны дунд Цагаан морь сарын 10-ны (2024.06.16) өлзийт сайн өдөр зохион байгууллаа. Хамба лам маань Энэтхэг Улсад 10 гаруй жил суралцаж Бурханы шашны гүн ухааны боловсрол эзэмшсэн бөгөөд Парчин Равжамба цолыг хүртжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 9.1-д “Монгол Улсад төр ...

Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны зарлигаар Хархорум хотыг 1220 онд байгуулжээ. Улмаар нийслэл Хархорум хотын суурин дээр Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарын элэнц эцэг Абтай сайн хан бээр Эрдэнэ Зууг 1586 онд байгуулав. Хожим Өндөр гэгээн Занабазарын 13 сүүдэр зооглосон XI жарны Гал гахай жил буюу нийтийн тооллын 1647 онд Шанхын Баруун хүрээг үүсгэн байгуулав. Баруун хүрээ хийдийн анх шав тавьсан газар нь одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуур бөгөөд энэ нутаг орондоо хэдэнтээ буйр сэлгэн нүдэлсний эцэст IV Богд Жавзундамба хутагтын 13 сүүдэр зэрэгцсэн ХIII жарны Гал хонь жил, 1787 онд Сайхан Булагийн дэнж ...

Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр сумын нэгдсэн хогийн цэгийг ландфилын аргаар булшлах ажлыг Девсофт ХХК гүйцэтгэж, өнөөдөр хүлээлгэн өглөө.  Уг ажлын хүрээнд олон жилийн хур хогийн цэгийн 27 га газарт тархсан хог хаягдлыг цэгцэлж цэвэрлэх, шороон далан бүхий 8.5 га шинэ хогийн цэгийг байгууллаа. Мөн хог хаягдал, шингэн хог хаягдал, эмнэлгийн хог хаягдал хаях ТАЛБАЙГ тус тусад нь бэлтгэсэн. Иргэд Та бүхэн хогоо ангилан ялгаж, хогийн цэгт очих хог хаягдлыг бууруулахад хамтдаа хичээцгээе. Сумандаа сайхан амьдарцгаая.       ...

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хархорин сумын ойн сан бүхий 4000 га талбайд ойн хөнөөлт хортон шавжтай тэмцэх тэмцлийн ажлыг “Аглаг ой” ХХК Орхон багийн Нуурын гозгор, Бага нарийн, Арцатын бэлчир, Нарийн хүр багийн Баянгол, Их арцат, Бага арцат гэх газруудад хийж гүйцэтгэлээ.       ...

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн Саналын хуудасны загварыг баталсан. Саналын хуудас нь Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх, нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хоёр хэсэгтэй байх юм. Сонгогч Та саналын хуудасны Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ноогдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл Таны санал хүчингүйд тооцогдохыг анхаарна уу. Саналын хуудасны нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт сонгогч Та өөрийн дэмжиж ...

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан иргэд, наадамчин олон болон жуулчдад түүх соёл, соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах, өв соёлоороо бахархах, хайрлан хамгаалах үзэл санааг илүүтэй төлөвшүүлэх, баяр наадмын зохион байгуулалтыг илүү сайжруулах зорилго бүхий "НААДАМ-2024" хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн Хархорин суманд үйл ажиллагаа явуулж буй соёлын байгууллагуудын хамт олонд болон ЕБ-ын түүх, нийгмийн ухааны багш нарт талархал илэрхийлье.   ...

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс өнөөдөр төрийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор авлигын эсрэг мэдээлэл сурталчилгааг иргэдэд хүртээмжтэй хүргэх өдөрлөгийг зохион байгуулав. Өдөрлөгт төрийн болон төрийн бус 13 байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож, 100 гаруй иргэнд авлигын эсрэг болон өөрийн байгууллагад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг сурталчиллаа Мөн цахим болон цаасан хэлбэрээр 200 гаруй иргэнээс санал, асуулга авсан байна. Өдөрлөгийн үеэр төрийн албан хаагчдын дунд авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэг нэмэгдүүлэх АХА тэмцээнийг зохион байгууллаа.   ...

Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба хамтран төсвийн төлөвлөлт, тайлагналт, ажлын уялдааг сайжруулах, авлига ашиг сохирхлыг бууруулах зорилгоор өнөөдөр зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнөөр орон нутгийн төсвийн харилцаа, тулгамдсан асуудал, санхүүгийн зөрчил, түүний шалтгаан, татварын орлого бүрдүүлэлт, цаашид анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгч буй юм. Мөн хэлэлцуүлэг хийж, тулгамдсан асуудал, санал бодлоо солилцон, шийдэлд хүрэх ажээ. Зөвлөгөөнд хамрагдаж буй 125 санхүүч “Харилцааны ур чадвар”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн ...

  ...

Сумын төвийн өнгө үзэмж нэмэх, явган зорчигч ихтэй хөдөлгөөнтэй бүс, сургууль, цэцэрлэг орчмын бүсэд иргэд, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчих эрхийг хангах зорилгоор сумандаа анхны "Лед гэрлэн гарц"-тай боллоо. Иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангаж орчин бүрдүүлэх үйлсэд хамтран ажиллаж тус ажлыг гүйцэтгэсэн "Овоотхоо ХХК"-ны хамт олонд талархал илэрхийлье. • Цаашид сургууль, цэцэрлэгийн орчимд байршуулж тавих төсвийг хэлэлцэж, шийдвэрлэхээр тооцоо судалгаа хийж байна.   ...

Сумын төвийн замын нөхөөсний ажил эхлэхтэй холбогдуулан зорчих хэсэгт үүссэн нүхэн эвдрэлийг хөрөөдөх ажил хийгдэж байгаа тул жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо ажилчдын аюулгүй байдлыг ханган хүлээцтэй, хурдаа хасан соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг уриалж байна. Хархорин АЗЗА ТӨХК   ...

Сумын аварга шалгаруулах адуучин тэмцээнд нийт 58 адуучин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. 1-р байр Д.МЯГМАРСҮРЭН Жалбаа баг 2-р байр Б.ЗОЛБАЯР Жалбаа баг 3-р байр Ж.ДАВААБАЯР Онгоцон-Ухаа баг 4-р байр И.ЭРДЭНЭ-ОЧИР Жалбаа баг 5-р байр Д.ДОРЖСҮРЭН Жалбаа баг Энэхүү тэмцээнд эхний 3-н байрт шалгарсан адуучид аймгийн аварга шалгаруулах АДУУЧИН тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Адуучин залуусдаа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье. Тэмцээний ерөнхий зохион байгуулагч: Засаг Даргын Тамгын Газар Хархорин сумын адуучдын холбоо Ивээн тэтгэгч: Улаанбаатар хот дахь Хархорин сумын нутгийн зөвлөллийн дарга Ө.Алтанхуяг   ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр