18-20-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална. Бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бүх нутгаар:Солигдмол үүлтэй, нутгийн хойд хэсгээр бороо орно.Салхи баруунаас секундэд 5-10 метр. Нийт нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 2018 оны 7-р сарын 17-ны 20 цагаас 7-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Малчид, ард иргэдэд: Энэ 7 хоногт зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, ...

АЙМАГ СУМЫН ОРОН НУТГИЙН 40 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР "ЭРДЭНЭ ЗУУ" МУЗЕЙН ДЭРГЭД АЯЛАГЧ АМРАГЧДАД ЗОРИУЛСАН ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ БАЙГУУЛЛАА.   ...

 1245 онд Ромын Пап IV Инноченциодоос Монголын гуравдугаар их Гүюг хаанд илгээсэн захидал Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагдаж байсан захидлын хуулбарыг 2017 оны 03 сард Хархоринд ирсэн бол өнөөдөр Гүюг хаанаас ромын Пап-д илгээж байсан хариу захидлын зөвшөөрөгдсөн цорын ганц хуулбарыг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өгч ховор нандин үзмэр нэгээр нэмэгдлээ. 2018.07.17 Хархорин ...

  Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан улсад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.  “Алтан гадас” одонгоор Л.Балган, Ч.Даваасүрэн, С.Бат-Эрдэнэ, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Д.Баяраа, Ц.Цэнд-Аюуш нар тус тус шагнагдлаа. Засаг даргын жуух бичгээр Ө.Мөнхцэцэг, Б.Даваамаа нарыг шагнаж, “Улсын шилдэг хоршоо”-оор шалгарсан “Б.Э.Х” ХЗХ-ны удирдлагуудыг ИТХ, ЗДТГ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 2018.07.10 Хархорин ...

17-нд ихэнх нутгаар 16,18-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.  Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд ширүүснэ. Ихэнх хугацаанд нийт нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 2018.07.14 Хархорин ...

 Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлж түмэн олноо баясгасан байна. ...

        Африк тивийн өмнөд судан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Хархорин сумын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, Цагдаагийн ахлагч Э.Баатарлхагва нутгийн зон олондоо ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2227 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 812 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛ , ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 798 ЖИЛ, ХАРХОРИН СУМ, САА БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 62 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЖ САЙХАН НААДААРАЙ хэмээн өмнөд Судан улсаас Хархоринчууддаа мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжилж байна. ...

                                   ТУЛГАР ТӨР БАЙГУУЛАГДСАНЫ 2227 ЖИЛ, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 812 ЖИЛ, АРДЫН ХУВЬСГАЛЫН 97 ЖИЛ , ХАРХОРУМ ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 798 ЖИЛ, ХАРХОРИН СУМ, САА БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 62 ЖИЛИЙН ОЙН ҮНДЭСНИЙ БАЯР НААДАМ 2018.07.27-28-НЫ ӨДРҮҮДЭД, “ТОРГОНЫ ЗАМ-ХАРХОРУМ ХОТ-2018” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ 2018.07.27,28,29-НЫ ӨДРҮҮДЭД ТУС ТУС БОЛНО. ...

                   Тус сумын ГХУСАЗСЗөвлөл 2018.07.04-ны өдрийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:  ГХУСАЗСЗ-ийн “2018 оны эхний хагас жилийн ажлын явцын тухай” зөвлөлийн дарга Л.Ганбатын сонсгол, “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх талаар зохион байгуулж буй ажил, цаашдын зорилтын тухай” Замын Цагдаагийн ахлах зохицуулагч, Цагдаагийн хошууч Ц.Алтан-Эрдэнийн сонсгол, “Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх талаар зохион байгуулж буй ажил, цаашдын зорилтын тухай” Цагдаагийн ...

       Эрхэм таныг орон нутгийн Тусгай хамгаалалтын бүс Их эрээн нурууг бүхэлд нь хамгаалж байгаа Их эрээн Нөхөрлөлийн 42 малчин өрх бүрт гэр бүл найз нөхөдтэйгөө ан амьтан, ургамал ногоо хосолсон байгалийн сайханд саатан морилохыг урьж байна. Үр хойчдоо өвлүүлэн морь унах, гүү саах, унага татах, айраг исгэх монгол уламжлалаараа бахархаж, үнээ сааж, сүү хөөрүүлж, өрөм, тараг, ааруул, ээзгий бяслаг зэрэг сайхан бүтээгдэхүүнээс амтлан дээдлэж  Уйдах завгүйгээр малчин айлд, Унтаж амраад явахад 1 хүн 1, хоногийн 30.000 төгрөг  Үүнд: Сүү 200 грамм, Тараг 200 грамм, Саам 200 грамм, Шар сүү 200 грамм, Айраг 200 ...

Хархорин сумын “БЭХ”ХЗХоршоо нь Засгийн газрын 2013 оны 221 дүгээр тогтоолоор баталсан “Улсын шилдэг хоршоо шалгаруулах журам”-ын дагуу "УЛСЫН ШИЛДЭГ" хоршоогоор шалгарлаа. “БЭХ”ХЗХоршоо нь 2002 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 562 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.“БЭХ”ХЗХоршооны гишүүд, хамт олонд амжилт хүсье.   ...

  2018 оны Такевондогийн бага насны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 06 сарын 29 өөс  30 ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 36 багийн 600 гаруй тамирчид оролцсоноос  Говь-Алтай аймгийн баг тамирчид 110 оноогоор 1-р байр,  Хархорин сумын  Л. Очирбат багштай  “Хархорин Такевондо клуб”ийн 6-14 насны 23 тамирчин оролцож 6 алт 3 хүрэл медаль хүртэж  85 оноогоор 2-р байр, Улаанбаатар хотын “Нүүдэлчин” клуб 45 оноогоор 3-р байр тус тус  эзэлсэн байна. Мөн “ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН”-аар ЕБ-ын 2-р сургуулийн 9-р ангийн сурагч  Н.Анударь ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр