Жалбаа багийн Их Эрээн малчдын нөхөрлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ Унаганы уралдаан ” -ыг Жалбаа багийн төвд нөхөрлөлийн ахлагч Р.Тэгшжаргал гишүүдийн хамт амжилттай зохион байгууллаа. Унаганы уралдаанд С.Шинэхүүгийн зээрд халзан унага, дааганы уралдаанд н. Өлзийбүрэнгийн хээр даага түрүүллээ. 
Нөхөрлөлийн гишүүдийн хийсэн цагаан идээ болон шар сүүний вино, шар сүүний коктель, ээзгийнд чанасан борц , мөн гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж борлууллаа. Мөн хүүхдийн барилдаан, уралдаан зохион ...

          2018 оныг хүүхэд, хөгжил хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан  6 сараас 3 нас хүртэлх төвийн болон хөдөөгийн багийн 45 хүүхдийг  чийрэгжүүлэлт, боргошуулалтад  10 хоногийн хугацаатай хамруулж эхэллээ.  Чийрэгжүүлэлтийг Уламжлалт анагаах ухааны их эмч М.Оюундэмбэрэл,  уламжлалт анагаах ухааны бага эмч Э.Алтанзаяа, Сэргээн засах кабинетын  сувилагч Д.Цэндмаа нар зохион байгуулж, хамрагдсан хүүхдүүдийг   усанд оруулах, массаж хийх , витаминжуулах,  үзэмний шүүс өгөх, эхчүүдэд  сувилахуйн  арга аргачлал, зөв хооллолтын талаар  зөвлөгөө ...

  ...

“Янзаган хул” ТББ, Хархорин сумын ЗДТГ, “Арвагар хээр” морин спорт уяачдын холбоо хамтран “Өндөр гэгээний хурд-2018” Өвөрхангай аймгийн шилдэг морьдын уралдааныг харганатын дэнжид амжилттай зохион байгууллаа. Уралдаанд Өвөрхангай аймгийн сумдын баяр наадамд эхний 5-д хурдалсан азарга, их нас, соёолон морьд урилгаар ирж тоосоо өргөлөө. Хүчит 64 бөх барилдсанаас Хархорин сумын Харьяат улсын заан Т.Санчир түрүүлэн аймгийн заан Б.Даваасүрэн үзүүрэллээ. “Өндөр гэгээний хурд” шилдэг морьдын уралдааныг 2017 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байх юм. ...

2018 оны 07 дугаар сарын 21-нд “Өндөр Гэгээний хурд 2018” наадам Харганатын хөндийд болно. Наадмаар Дээд 3 насны морьд уралдана, үндэсний бөх  барилдана.   МУСТА дуучин Д.Намсрайноров, МУСТА дуучин Д.Отгонжаргал нарын дуучид ая дуугаа өргөх тул иргэд та бүхэн наадамдаа өргөнөөр оролцоно уу.   ...

18-20-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална. Бусад хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. Бүх нутгаар:Солигдмол үүлтэй, нутгийн хойд хэсгээр бороо орно.Салхи баруунаас секундэд 5-10 метр. Нийт нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 2018 оны 7-р сарын 17-ны 20 цагаас 7-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Малчид, ард иргэдэд: Энэ 7 хоногт зарим газраар усархаг бороо аадар орох тул үер ус, ...

АЙМАГ СУМЫН ОРОН НУТГИЙН 40 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨӨР "ЭРДЭНЭ ЗУУ" МУЗЕЙН ДЭРГЭД АЯЛАГЧ АМРАГЧДАД ЗОРИУЛСАН ОРЧИН ҮЕИЙН БОЛОВСОН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗРЫГ БАЙГУУЛЛАА.   ...

 1245 онд Ромын Пап IV Инноченциодоос Монголын гуравдугаар их Гүюг хаанд илгээсэн захидал Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагдаж байсан захидлын хуулбарыг 2017 оны 03 сард Хархоринд ирсэн бол өнөөдөр Гүюг хаанаас ромын Пап-д илгээж байсан хариу захидлын зөвшөөрөгдсөн цорын ганц хуулбарыг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Андрэ дэ Фэлип Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өгч ховор нандин үзмэр нэгээр нэмэгдлээ. 2018.07.17 Хархорин ...

  Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их Монгол улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан улсад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.  “Алтан гадас” одонгоор Л.Балган, Ч.Даваасүрэн, С.Бат-Эрдэнэ, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Д.Баяраа, Ц.Цэнд-Аюуш нар тус тус шагнагдлаа. Засаг даргын жуух бичгээр Ө.Мөнхцэцэг, Б.Даваамаа нарыг шагнаж, “Улсын шилдэг хоршоо”-оор шалгарсан “Б.Э.Х” ХЗХ-ны удирдлагуудыг ИТХ, ЗДТГ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 2018.07.10 Хархорин ...

17-нд ихэнх нутгаар 16,18-нд нутгийн хойд хэсгээр бороо орно.  Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур секундэд ширүүснэ. Ихэнх хугацаанд нийт нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 2018.07.14 Хархорин ...

 Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүлж түмэн олноо баясгасан байна. ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр