Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хархорины намар-2018” үзэсгэлэн худалдаа 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Үзэсгэлэнд 40 орчим иргэн, байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцлоо. 
Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Эрдэнэтолгой багийн иргэн Д.Хажидын үндэсний дээл хувцас, үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүнээр М.Эрдэнэсүрэн захиралтай “Хархорин сүүн шим”ХХК-ны сүүн бүтээгдэхүүн, иргэн Г.Бат-Оршихын шахмал түлш, талх нарийн боовны төрөлд Т.Энхбаяр захиралтай ...

  Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд ЗДТГ, хүүхэд хамгааллын хамтарсан багаас зорилтот өрхийн хүүхдүүдийн төлөөллийг “Цайтай ярилцлага” арга хэмжээнд урьж оролцууллаа. Хүүхдүүдийг ЗДТГ-ын мэргэжилтнүүдийн ажлын чиг үүргийг танилцуулж, танин мэдэхүйн А.Х.А тэмцээн зохион байгууллаа. 
Мөн сумын хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга Л.Энхбат хүүхдүүдийг хүлээн авч, санал бодлыг сонсож ярилцлаа. Энэ үеэр ЕБ-ын Орхон сургуулийн сурагч Н.Уртнасан, ЕБ-ын 2р сургуулийн сурагч Б.Сайнбилэг нарын ...

    Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийг нэг цэгээс худалдан авалт хийх боломж олгох зорилготой “ХАРХОРИНЫ НАМАР-2018” үзэсгэлэн худалдаа эхэллээ. 12-13-нд болох уг арга хэмжээний үеэр иргэд байгууллага, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид Хархорин сумынхаа хөрсөнд тарьж ургуулсан төмс хүнсний ногоо, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, хямд үнэ, өргөн сонголтоор иргэдэд шууд худалдаа хийх боломж олгож байна.  Шилдэг бүтээгдэхүүнийг 7 төрлөөр шалгаруулж 2018.09.21-22 нд Арвайхээрт болох үзэсгэлэн худалдаанд оролцуулна.  Иргэд байгууллага та бүхнийг ...

  14-нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10метр. 14-ндсэрүүсч шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн өдөртөө 8-13 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ,бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан,өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө дулаарна. ...

  Аймгийн ИТХ-аас  2018 оныг “Хүүхэд хөгжил хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан  Өвөрхангай аймгийн Цэргийн штаб, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хархорин сумын ЗДТГ хамтран Арвайхээр сумын ЕБС , Хархорин сумын ЕБС-ийн ахлах ангийн 57 сурагчдыг хамруулан   “УНАСАН ГАЗАР, УГААСАН УС МИНЬ”  аяллыг  2018 оны 08 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.  Аяллыг  Бүрд сумын Ширээт нуур, Хашаат сумын Хөшөө цайдам, Хотонт сумын  Хар балгас чиглэлд зохион байгуулж Эрдэнэзуу, Хархорум музейг үзэж сонирхлоо. Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Цэргийн ...

Дэлхийн Зөн ОУБ-ын санхүүжилтээр 2015 оны 03 сараас 2018 оны 08 сарын 31 хүртэл хугацаанд Хархорин сумын 57 өрхийг тоног төхөөрөмжийн дэмжлэгээр бизнесийг нь дэмжин амьжиргааг дээшлүүлэх “ Цогц төгсөлтийн аргачлал” төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж “Үр дүнгийн баяр” төгсөлтөө тэмдэглэлээ. Хөтөлбөрт хамрагдсан өрхүүдэд хүлэмж, гагнуурын аппарат, оёдлын машин, зөгий үржүүлэг, хөлдөөгч, мужааны иж бүрэн багаж , төмс хүнсний ногооны үр, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, ажлын байрны блок, олон үйлдэлт хувилах болон хэвлэгч машин, ноос сэмлэгч ээрэгч, уурын индүү, 15 ишигтэй ямаа өгснөөр өрхийн үйлдвэрлэл эрхлэн орлогоо ...

    СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН МЭДЭЭЛЭЛ "МОНГОЛ БАНК"-НЫ МЭДЭЭЛЭЛИЙН САНД НЭГТГЭГДЭЖ БАЙГАА ТУЛ ТУС САНГААС ЗЭЭЛТЭЙ ИРГЭН, БАЙГУУЛЛАГУУД СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭНТЭЙ 2018 ОНЫ 9 САРЫН 10 НЫ ДОТОР ХОЛБОГДОНО УУ. ...

  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын ажлын төлөвлөгөө, Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/63 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, прокурор, ажилтны аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу тус прокурорын газар нь сумын Онцгой байдлын хэлтэстэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гал унтраах тархалтын сургууль сургалт зохион байгууллаа.
Тус сургалтыг Онцгой байдлын хэлтсийн Галтүймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 1 дүгээр ...

  Хөл газрын ургамал нь талбайг бохирдуулахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, амьсгалын замын болон харшлын шинж чанартай өвчин эмгэгийг үүсгэдэг.
Нөгөөтэйгүүр хогийн ургамал их хэмжээний үрийг боловсорсон үедээ хөрсөнд хаяж аль ч улиралд тэсвэртэй ургах чадвараа сайн хадгалдаг.
Иймээс “Хог хаягдлын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д нийтийг хамарсан цэвэрлэгээ, иргэдийн бүлгээс зохион ...

  2015 онд Итали улсын Турин хот , Өвөрхангай аймгийн Хархорин сум хооронд соёл, аялал жуулчлал, эрдэм шинжилгээний салбарт хамтран ажиллах гэрээг байгуулан олон ажлуудыг төлөвлөн хийж байна. 2018-08-20-ны өдөр Хархорум музей, Турин хот дахь “ Ази, Дорно Дахины археологийн малтлага, судалгааны төв”-үүд “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн захирал Карло Липполис, археологич доктор Робэрта Мэнэгацци, уран барималч Раффаелэ Мондацци нарын мэргэжилтнүүд “Шавар эдлэлийг хэвээр хуулбарлах ” онол, практик хосолсон сургалтыг 2018.08.17-23 –ны өдрүүдэд ...

  Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажиллалаа. Ажлын хэсэг 2018 оны 07, 08 дугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор ажиллав. Энэ үеэр Өвөрхангай аймаг болон Хархорин сумын Онцгой комиссын гишүүд оролцож, Өвөрхангай аймгийн Засаг Даргын орлогч О.Батжаргал Өвөрхангай аймгийн Онцгой комиссын үйл ажиллагааг танилцууллаа. ...

  Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүсийн зөвлөгөөн Хархоринд суманд 2018.08.09-11-ний өдрүүдэд болж байна. Зөвлөгөөнд Нийслэл, Дархан уул, Өвөрхангай, Дундговь, Сэлэнгэ, Төв аймгийн ХАА-н салбарын төлөөллүүд оролцож байна. Зөвлөгөөний үеэр 2018.08.09-нд Соёлын төвийн гаднах талбайд ХАА-н бүтээгдэхүүний үзэсгэлэн болох тул иргэд та бүхнийг хүрэлцэн ирж үзэж сонирхохыг урьж байна.     ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр