Бүрдүүлэх материал:  Мэргэжлийн диплом  Төрийн албан хаагчийн анкет  Ажиллаж байсан бол албан газрын ажил байдлын тодорхойлолт   Ажилд орохыг хүссэн өргөдөл  Материалыг 2018 оны 11 сарын 15 аас 11 сарын 26 ны 10:00 цаг хүртэл соёлын төвд хүлээн авна. Тавигдах шаардлага:  Компьютерийн дунд шатны мэдлэгтэй байх   Багаар ажиллах чадвартай байх  Бүтээлч сэтгэлгээтэй байх  Харилцааны зөв соёлтой байх  Сонгон шалгаруулалт: 2018 оны 11 сарын 26ны 10:00 цагт сумын соёлын төвд ажлын хэсэг шалгаруулж авна.  1. Мэргэжлийн тест, ур чадвар / Өөрийн сонголтоор 1 бүжиг бэлтгэж ирэх / 2. Хууль эрх зүй, мэдээлэл технологийн ...

11 сарын 17-нд Сайрын 1-9, Арцатын дэнж 1-6-р гудамж
11 сарын 19-нд Хаус хороолол, Арцатын 1-6-р гудамж
11 сарын 20-нд Арцатын 7-13-р гудамж 11 сарын 21-нд Арцатын 14-20-р гудамж 11 сарын 22-нд ГОБ дэнж 1-6, Мойлт 1-3-р гудамж 11 сарын 23-нд Мойлт 4-9-р гудамжийн хогийг ачих тул хогоо битүүмжилж шуудай, саванд хийж гаргаж тавина уу. Жич: Нохой устгалын ажил явагдаж байгаа тул айл өрхүүд өөрийн тэжээвэр нохойгоо 06:00-22:00 цагийн ...

Хархорин суманд хэрэгжиж буй “People in need” ОУБ, “Чадваржсан иргэд-Тогтворжсон амжиргаа” /Чи Та/ төслийн хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, сайн туршлага солилцох уулзалт Хархоринд боллоо. 
Төсөл хэрэгжиж буй Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бүрд, Бат-Өлзий, Хархорин, Хужирт, Архангай аймгийн Цэнхэр, Эрдэнэбулган, Хотонт, Өгийнуур, Хашаат сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар, сайн туршлага эзэмшигч иргэд хоршооллын төлөөлөл оролцлоо.   ...

Орон Нутгийн Хөгжлийн Сангийн хөрөнгөөр 2018 онд Хархорин суманд хийгдсэн ажлын гүйцэтгэлд хяналт тавих асуудлаар нийтийн сонсголыг 2018.11.23-нд 14:00 цагаас Соёлын төвд зохион байгуулна. 
Сонсголыг бичлэг болгон сургалтын материал болгох тул иргэд та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.   ...

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан удахгүй хуралдаж, 2019 оны аймаг орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтыг хэлэлцэн батлана. Төсөв хэлэлцэхээс өмнө иргэд олон нийтээс хөрөнгө оруулалтын санал авч эхэллээ. Хархоринчууд та бүхэн Хархорин суманд 2019 онд аль салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг түлхүү хийх шаардлагатай байгаа талаар саналаа сэтгэгдлээр үлдээнэ үү. ИРГЭН БҮРИЙН САНАЛ ҮНЭТЭЙ  Мөн 70321111 утас, uvurkhangai.mn сайт, аймгийн ЗДТГ-т өөрийн биеэр саналаа хүргүүлж болно.   ...

Сумын ИТХ-аас орон нутгийн шийдвэрт иргэдийн саналыг тусгах зорилгоор 2012 оны 12-р сарын 18-ны өдрийн 2/2 тоот тогтоолоор ИТХ-ын дэргэд “Иргэний танхим”-ыг байгуулан ажиллах журмыг баталж, иргэдийн санал, хүсэлт, гомдол, өргөдлийг дараах байдлаар хүлээн авч барагдуулахаас гадна хэлэлцүүлэг, сургалт, зөвлөгөөн, уулзалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Мөн иргэдээс хамгийн их давтамжтайгаар санал болгож буй асуудлаар иргэдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулна.  • Иргэний танхимын 70327999 суурин утсаар ажлын ...

Хархорин сумын газар нутгийн ихэнх хэсэг нь ой хээрийн түймрийн аюулын 1 дүгээр зэрэглэлд орж байна. Ой, хээрийн түймэр гарах гол шалтгааны 90% нь хүний болгоомжгүй үйлдэлээс болж байна. Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.  Цаг агаарын урьдчилсан мэдээллээр хаврын саруудад хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна. ТИЙМЭЭС ХАВАР НАМРЫН ХУУРАЙШИЛТ ИХТЭЙ, САЛХИ ШУУРГАТАЙ ҮЕД: Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн ...

Арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээр амрах Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэр гарсан талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их эзэн Чингис хааны өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр нь арваннэгдүгээр сарын 8-ны пүрэв гарагт таарч байгаа юм. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 9-ний баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргажээ. Тэгснээр энэ өдрийг 17-ны бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар болсон байна. Харин арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба энэ ...

  “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил”-ийн хүрээнд “Монгол өрх” сэтгэл судлалын хүрээлэн/сургагч багш сэтгэл зүйн ухааны докторант С.Баасанбат/ ДЗОУБайгууллагатай хамтран “Аз жаргалтай эмэгтэй” лекц, Хариуцлагатай Хамтарсан баг сэдэвт сургалтыг 2018 оны 10-р сарын 17-19-ны өдрүүдэд зохион байгуулж төрийн албан хаагчид, байгууллагын дэргэдэх Гэр бүлийн зөвлөлийн гишүүд, Хамтарсан багийн гишүүд, малчин эмэгтэйчүүдийн төлөөлөл нийт 420 гаруй иргэд оролцлоо. Үйл ажиллагааны хүрээнд тус төвийн гүйцэтгэх захирал сэтгэл зүйч Ч.Лхагвадулам гэр бүлийн, хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. ...

    Бүх нийтээр мод тарих өдрүүдийн хүрээнд "Насаа нэм" нөхөрлөлтэй хамтран мод тарих ач холбогдол, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулж 20 байгууллагын 40 төлөөлөл оролцлоо. Сургалтанд хамрагдсан байгууллага бүрт тус 3 ширхэг тэхийн шээг модны суулгац бэлэглэлээ. ЗДТГ нийтийн эзэмшлийн талбайд 36, ШШГХ-423-р анги 10 мод нөхөн тарилт хийж цэнэг усалгаа хийлээ. 5 дугаар цэцэрлэг өөрийн эзэмшил газартаа 145 шар хуайс, багийн төв өөрийн эзэмшил газартаа 10 бургас тус тус шинээр тарьлаа. Байгууллагууд тарьсан модны тайлан мэдээгээ зургаар баримтжуулан 10 сарын 22-ны дотор ирүүлнэ үү. ...

  Өвөрхангай аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны "Бүтээлч Өвөрхангай-2020", Аюулгүй иргэн-Амартайван Өвөрхангай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, гудамж талбай, олон нийтийн газар, орон байранд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор сум, багийн гэр хорооллын гудамж талбай, олон нийтийн газар, орц, аж ахуйн нэгж, байгууллагын гадна болон дотор талыг камержуулах ажлыг иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн оролцоотой сайн дурын ...

      Вангийн овоо баг 2018.10.24-нд 14:00 цагаас Соёлын төвд,
Ганган-Орхон баг 2018.10.17-нд 11:00 цагаас Соёлын төвд
Эрдэнэтолгой баг 2018.10.20-нд 11:00 цагаас Соёлын төвд Онгоцон ухаа баг 2018.10.25-нд багийн төвд Жалбаа баг 2018.10.18-нд 14:00 цагаас багийн төвд Орхон баг 2018.10.26-нд 14:00 цагаас Соёлын төвд тус тус болох тул иргэд та бүхэн хуваарийн дагуу багийн иргэдийн нийтийн хуралдаа идэвхитэй оролцох, ...

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр