» » Даш-Осорын Энхзаяа эмч Хархорины Нэгдсэн Эмнэлгийн 11 дэхь Ерөнхий эмчээр томилогдлоо.
Даш-Осорын Энхзаяа эмч Хархорины Нэгдсэн Эмнэлгийн 11 дэхь Ерөнхий эмчээр томилогдлоо.

Хархорины нэгдсэн эмнэлэг нь 1956 онд байгуулагдсан билээ. Өнөөдөр бидэнд түүхэн өдөр тохиож байна. Засаг Даргын 2021 оны 04 сарын 28-ны Б/20 тоот захирамжаар Даш-Осорын Энхзаяа эмч Хархорины Нэгдсэн Эмнэлгийн 11 дэхь Ерөнхий эмчээр томилогдлоо. Д.Энхзаяа эмч маань 1997онд-АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсч улмаар эх барих эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн курс мөн эмэгтэйчүүдийн хэт авиан оношлогоо, мэс заслын дээшлүүлэх, хэвлийн хөндийн хэт авиан оношлогоо, дотоод шүүрэл үргүйдлийн төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшиж 23-дахь жилдээ төрлөх нутгийнхаа хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллаж байна.

Ерөнхий эмч Д.Энхзаяа эмчдээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
Хамтын хүч амжилтын үндэс

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр