» » » ОРХОН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
ОРХОН БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Орхон 8 дугаар баг нь ӨвөрхангайаймгийнАрдынХурлынТэргүүлэгчдийн 1992.09.03-ны өдрийн 14 тоот тогтоолоор байгуулагдсан. Анх 1992.09.12 нд Иргэдийн нийтийн хурлаарТасархай гэх газар хуралдаж байсан байна. Түүнээс хойш:


Багийн
Засагдаргаар:
1.Ж.Раднаабазар 1992-1996 он
2.Ш
.Пэлжирням 1996-1998 он
3.Ц.Цэнджав 1998-1999 он
4. Г.Цэрэндагва 1999-2009 он
5. Ц.Банди 2009
-2017 он

6. П.Нэндарам 2017 оноос 

ИНХ-ын
даргаар
1. Б.Банзар 1992-1996 он
2. Д.Боржигон 1996-2009 он
3. Л.Базарсад 2009-2013он
4. Н.Гансүх 2013 оноос т
ус тус сонгогдож төр засгийн бодлого тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.

Хил
зааг: Орхон багнь Хархорин  хотын баруун, баруун хойд хэсэг юм. Урд талаар Шанхынбэл, Мухдаг, Ташуу, Цагдуулт, Шархоолой, Хүрээгийнхяр, баруун талаар Их, бага Мойлт, Хутагуул, хойд талаар Баянзүрх, Нуурынгозгор, Их арцатын бэлчир,  Хангайовоо. Зүүн талаар Агуйт, Өлийнхөтөл, Ум, Мэлхийт зэрэг нийт 35,294 га газар нутаг хамаарагддаг. Үүний 25% оймод, 10% хадлан , 65% бэлчээрийн талбай эзэлдэг. Багийн нийт нутаг дэвсгэрийн 29,656 га-г Монгол улсын засгийн газар 1996.07.10 өдрийн 163 тоот тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулсан болно.

Байгалийн
баялаг: Орхон багт ургадаг модлог, бутлаг ургамлаас дурьдвал шинэс, хус, хуш, бургас, улиас, хайлаас, яргай дийлэнх хувийг эзэлжбайна. Самар, гүзээлзгэнэ, улаалзгана, мойл, хад, аньс, нэрс зэрэгжимс, эмийн ургамлаар баялаг. Ходоод, гэдэс дотрын рашаан элбэг. Боржин чулуун нөөцтэй.

Ан
амьтан: Буга согоо,гөрөөс, зэрлэггахай, булган суусар, үнэг, чоно, хярс, мануул, тарвага, зурам, хэрэм, туулай, дорго, тул, зурхай загас жараахай зэрэг ховор болоод ховордсон амьтад элбэг ба

Хүнам: Орхон багнь 300 өрхийн 1016 иргэнтэй. Үүнээсхөдөлмөрийннасны 365, насандхүрээгүй 143, ахмаднастан 508 байна.

Мал 
аж ахуй: 2023 онд Нийт 57533  мал тооллогдож, тэмээ 3, Адуу 6438 , Үхэр 6179, Хонь 30618, Ямаа 14295  тоологдсон байна.
Багаас  
төрсөн алдартанууд: 

          Тус багт Монгол улсын төрийн шангалт гавъяат эмч Б.Бямбадорж, Монгол улсын заан ”том” хэмээхСанжаа,  Улсын сайн малчин Р.Гүрсэд, Улсын аварга малчин Ч.Тэрбиш, Улсын аварга малчин О.Дашдаваа,  Улсынаваргабарилгачин  Д.Цэрэндагва, МУГДасгалжуулагч улсын начин Р.Адъяахүү, Самбобөхийндэлхийн хошой аваргаМУГТамирчин улсынначинД.Пүрэвсүрэн, Хүний гавъяат эмч Р.Дуламсүрэн,  аймгийн чин зоригт хурцарсланЦ.Шаравдорж , аймгийн арслан Ш.Бямбатогтох, Пауэрлифтингийн олон улсын хэмжээний мастер, аймгийн начин Ш.Ариунбаатар, ХөдөлмөрийнгавъяаныулаантугийнодонтэдийнзасагчЛ.Шар, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр, Хөдөөгийн  баясгалан киноны зохиолч боксийн дэд мастер  Г.Бат-Очир,  Хархорин сумын сургуулийн анхны захирал  Г.Осорхүү, Олонулсындипломатажилтан асан М.Цэдэнсодном, Аудитынгазрындарга асан Л.Ламаажин, Волейболын спортын мастер Л.Цэнзээ, Бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, аймгийн начин Г.Бор, Алтан гадаст аймгийн 3 удаагийн аварга тариаланч О.Сүрэндэлэг,  Аймгийн хошой аварга малчин Ч.Лхагва,  Аймгийн аварга малчин О.Баянмөнх, Аймгийн аварга малчин С.Отгонжигжид, Аймгийн аварга малчин Л.Базарсад, Аймгийн аварга малчин Ц.Батсүх, Аймгийн аварга малчин Ц.Бат-Оюун, Аймгийн аварга малчин Ц.Эрдэнэхуяг, Нэрт уяач Б.Шарав, Аймгийн алдарт уяач Цэрэндорж, Аймгийн алдарт уяач Г.Батцагаан, Аймгийн алдарт уяач О.Батмөнх, Аймгийн алдарт уяач Л.Бадраа, Аймгийн алдарт уяач С.Дашдэндэв, Алтан гадаст МУСТэргүүний ажилтан Д.Жавхаасайхан зэрэг ажил хөдөлмөр, алдар гавъяатууд олон алдартангууд төрөн гарч байна.

 

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр