» » » ОНГОЦОН УХАА БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
ОНГОЦОН УХАА БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

 Хархорин сумын Онгоцон Ухаа багийн иргэн аймгийн сайн малчин Ц.Баасан гэр бүлийн хамт Эрдэнэтолгой багийн эмзэг бүлгийн олон хүүхэдтэй 3-н залуу гэр бүлд өрх тус бүрт 1 ямаа, 5-н литр айраг, 13 хүүхдэд гарын бэлэг гардуулж, залуу гэр бүлийн гишүүдэд амьдрах ухааны талаар зөвлөгөө өглөө.

“Дэлхийн зөн “ олон улсын байгууллагын Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс тус багт “Цогц төгсөлт” төслийн хүрээнд 3-н жилийн хугацаатай 32 өрхийг хамруулан тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэн үйл ажиллагаанд нь үнэлгээ өгч хамтран ажилласны үр дүнд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 25-н өрх төслийг амжилттай хэрэгжүүлэн төгсөлтийн баяраа хийлээ.

Өвөрхангай аймгийн залуучуудын холбооноос санаачлан “Сэтгэлийн өргөө” сайн үйлсийн аян зохион байгуулж оюутан залуучуудын хуримтлуулсан мөнгөөр 5-н ханатай гэр, Эрдэнэтолгой багийн иргэн И.Бадрахзулын хандивласан хүнсний барааг Эрдэнэтолгой багийн иргэн өрх толгойлсон 2 хүүхэдтэй эмэгтэй Э.Долгорсүрэнд тусламж болгон бэлэглэлээ.

Сайн үйлсийн аянд оролцож иргэдийн амьдрал ахуйг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж буй Дэлхийн зөн олон улсын байгууллагын Өвөрхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн нийт ажилтан, Хархорин суманд ажиллаж буй төслийн ажилтан Т.Сэрчмаа, Онгоцон Ухаа багийн иргэн аймгийн сайн малчин Ц.Баасангийн гэр бүл, Өвөрхангай аймгийн залуучуудын холбооны оюутан залуус, Цагдаагийн ажилтан И.Бадрахзул нарт Эрдэнэтолгой багийн захиргаа, багийн иргэдийн өмнөөс баярлаж буйгаа илэрхийлж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Санал асуулга

Та манай вэб сайтаас ямар мэдээллийг авч ашигладаг вэ?

ЗДТГ-ын мэдээлэл
ИТХ-ын мэдээлэл
Сумын шинэ мэдээ мэдээлэл
Тендерийн мэдээлэл
Төрийн үйлчилгээ
Тогтоол шийдвэр